Sunday, October 10, 2010

Эрчvvдэд хэлэх зєвлєгєє

Ажаад байхад аавууд ер нь асгартал уйлж чаддаггvй болохоороо л
Аадрын vvл шиг барайсаар байгаад арай л эрт явчихдаг юм шиг
Анзаараад байхад эрчvvд ер ньариустал уйлж чаддаггvй болохоороо л
Амьдралын гашууныг залгисаар байгаад арай л богинохон наслаад байх шиг
Єнчрєл хагацал vзэж євдєг сєхєрч байвч
Євчин эмгэг тусаж єр ширэнд оровч
Єглєє ярьсан хvндээ маргааш битгий ярь
Єє хєєрхий халаглуулж єрєвдvvлж битгий амьдар
Єнєєдрийн энэ зовлонг vлдээж энд нь орхи
Єр зvрхээ євтгєн євєртєлж битгий амьдар
Хvрэл чулуун хєшєє шиг хvрэнтэж битгий суу
Хvнээс ичээд байвал хєдєє очоод уйл
Хєрст дэлхийн цээжинд эрхэлж нялхарч тайвшир
Ган тайлах хурын аянга цахилгаан шиг орил
Гар хєлєє савчин галзуу юм шиг уйл
Манантай энэ єдрийг мартаж энд нь vлдээ
Маргаашийн сайхан єдєр vргэлжлvvлж битгий гутар
Тэмvvлэх сэтгэлийн жолоо алдаж тэрийг л ганчан санаад байхсан ч
Тэвэрсэн дэр хацар хайрч тэсэхийн аргагvй ганцаардаж байсан ч
Орхиод явсан бvсгvйг олон битгий гуй
Орь залуугийн хайрандаа боолчлогдож битгий амьдар
Энэ єдрийн гунигийг энд нь одоо vлдээ
Энгэр цээжээ дvvртэл эвхэж битгий хадгал
Ааш зангаа хувиргаж архинд битгий дурла
Анд сайн нєхрєє дуудаж ирvvлээд уйл
Аргадаж учирлах vгийг нь сонсож суугаад ухаар
Дандаа биш ч єнєєдєр дарс шимж тайтгар
Дараагийн сайхан єдєр vргэлжлvvлж битгий уу
Єєдгvй зантай хvний єєлсєн vгэнд гомдовч
Єнгє мєнгє дутаж єєрчилж сольмоор санагдавч
Єєдрєг эхэлсэн ажлаа vргэлжлvvлж заавал дуусга
Єєрєє єєрийхєє мєрєєдлєєс урваж битгий амьдар
Урам хугарсан єдрийг унтуулж энд нь vлдээ
Уушиг цээжээ євдтєл удаан битгий хадгал
Урсах гашуун нулимсийг єєрєєсєє битгий харамла
Уйлмаар ийм єдєр уужиртлаа сайн уйл
Унтаж сайхан амараад маргааш vргэлжлvvлvх хэрэггvй

No comments:

Post a Comment