Wednesday, June 19, 2013
За ингээд электрон ном уншигч нээлттэй эхийн программ хангамжийг танилцуулж байна. Над шиг электрон ном компьютер дээрээ дүүрэн хадгалчихаад унших гэхээр нүд нь өвдөөд байдаг хүмүүст зориулсан программ юм шиг байгаа юм. EPUB, MOBI зэрэг формат нь PDF форматаас ижил номыг хэд дахин бага хэмжээтэй хадгалдаг давуу талтай. Өөр нэг давуу тал бол үсгийн хэмжээг хүссэнээрээ өөрчилж уншиж боломжтой юм. Дээрхи гар бууны /calibre/ нэртэй нээлттэй эхийн программ нь эдгээр форматыг дэмждэг бөгөөд кибер номын сангын орчнйг бий болгох чадвартай юм. Энэ нь та өөрийн номын сандаа дээрхи өргөтгөлтэй номыг ганц товчлуураар л нэмэх боломжтой бөгөөд мөн хасах боломжтой юм. Та сонирхолтой уншиж байгаад өөр юм хийхээр болоод программаа хааж орхичоод хэсэг хугацааны дараа программаа нээж нөгөө ном руугаа очиход яг таны зогссон хуудас дээр байж байх болно. /Номын хавчуургатай төстэй./За ингээд дээрхий программыг доорхи хаягаар орж татан авч болох ба түүний доорхи хаягаар дээрхий төрлийн өргөтгөлтэй монгол номнууд татан авч уншиж болно.
Цааш унших...
Saturday, June 15, 2013
80-аад оны Орос цаг заслаа.
Дүгнэлт
Хэвлэмэл хавтан найдвар муутай юм байна. /Удаж хуучирсан тохиолдолд хэхэ/. Гаднах загвар этр нь ингэж ихээр таалагдаагүй бол хуучин эд засах шаардлагагүй юм байна гэсэн дүнэлтэд хүрэв.
Цааш унших...
Friday, March 22, 2013
NS3 "Netwrok simulator 3"
8 долоо хоногт ноцолдсоны эцэст NS3 симуляторыг хэдэн Header файлын алдагдалтай ч амжилттай суулгалаа.
Цааш унших...
Wednesday, August 29, 2012
"МИНИЙ ХУДАЛДАЖ АВСАН НӨХӨР" \ӨГҮҮЛЛЭГ\
"Ayn Rand"-ийн зохиол "The husband I bought"-н орчуулга
Би энэ өгүүллэгийг бичих учиргvй байсан юм...
Зөвхөн чив чимээгvй байснаараа л би энэ бvхнийг даван туулсан. Өөрийгөө дуугvй байлгахын тулд магадгvй энэ хорвоо дээрхи ямар ч бvсгvй туулж гараагvй тэр их зовлонг би тэссэн юм. Харин одоо- Би яриж эхлэхээр шийдсэн. Yнэндээ одоо нууцаа дэлгэх нь ямар ч утгагvй ч гэсэн надад итгэл найдвар байсаар байгаагаа би саяхан мэдсэн юм. Миний эцсийн ганцхан найдвар. Надад одоо их цаг vлдээгvй байгаа. Амьдрал хов хоосорч, эрлэгийн vvдэн дээр оччихоод байхад хамгийн эцсийнхээ боломжийг ашигласныг минь буруутгах хvн гарахгvй гэж би найднам. Бvх юм дуусахын өмнөх ганцхан боломж... Тийм учраас би энэхvv нууцаа бичхээр шийдсэн юм.
Би Гэнрид хайртай байсаан. Одоо ч хайртай. Өөрийнхөө тухай өнгөрсөнн амьдарлынхаа тухай хэлж чадах ганцхан юм маань гэвэл ердөө л энэ. Миний амьдрал гэвэл ердөө л Гэнри. Энэ хорвоо дээр хайрлаж дурлаж vзээгvй хун нэгээхэн ч vгvй биз ээ! Гэхдээ хайр гэгч чиний ухаан санаа, зvрх сэтгэл гээд бvхэл хил хязгаарыг төвөггvй давж чаддаг юм билээ. Би тvvнтэй хэрхэн танилцаж байснаа огт боддоггvй юм. Надад угаасаа чухал ч биш. Би тvvнтэйгээ уулзах учиртай л байсан, тэгээд л бид учирсан. Хэзээ? Яаж? Яагаад тvvнйиг хайрлаж эхэлсэн? Хэрхэн тvvнийг хайрладагаа ухаарсаныгаа бол бvvр ч мэдэхгvй. Миний мэдэх юм гэвэл амьдрал маань 2-хон vгнээс бvрдэж байсан: "Гэнри Стаффорд". Тэр өндөр туранхай, бас хэтэрхий vзэсгэлэнтэй хvн байсан юм. Тэр маань асар их хvсэл тэмүүлэлтэй байсан ч тэрийгээ хэзээ нэг цагт анзаарч байсан гэж боддоггvй. Байгалиас л тэр чигээрээ төрсөн хун байсан. Yргэлжилсэн их хvсэл мөрөөдөл тvvнд бурхнаас заясан байсан юм. Гэнри миний л мэдэх хамгийн тогс төгөлдөр, ухаалаг эр. Бvхэл хамт олон даяраа тvvнийг гайхан биширдэг байхад тэр бусад хvмvvсийг шоглон хөхөрч чаддаг байлаа. Бага зэрэг залхуу, бас няхуур. Гэхдээ тvvнийг юу ч цочроож чадахгvй. Өөртөө шvvмлжлэлтэй бас итгэлтэй ханддаг ч бусадтай тохуурхангуй ихэмсэг байдлаар харьцдаг байсан юм.
Мэдээж манай жижигхэн хотын охин бvр тvvн рvv хошуурдаг байлаа. Тэр хvн бvртэй нээлттэй сээтгэнэдэг байсан ниь охидыг галзууруулах дөхдөг байв. Гэнри-н аав нь тvvнд томоохон бизнес орхисоныг Гэнри зовлон төвөг багатай ч хангалттай мөнгө олж чадахуйцаар зохицуулан эрхэлдэг байжээ. Тэр нийгэм хамт олонтойгоо харьцахдаа, хатагтай нартай сээтэгнэхдээ, ном сонин уншихдаа гаргадаг эелдэг байдал, төгс тоомжиргvй байдлаараа бизнесээ эрхэлдэг байсан.
Ноён Барнс- бас ахисан хуульч, хуучин анд маань нэг удаа "Тэр боломжгvй залуу... Би тvvний хайрлах бvсгvйд атаархана... Харин тvvнтэй гэрлэх бvсгvйг өрөвдөнө." гэж их л бодлогоширонгуй дуугаар надад хэлж байсан юм. Тухайн үедээ бол би ганц ноён Барнсын ч биш олон хvний атаархалыг төрvvлсэн. Гэнри Стаффорд намайг хайрласан. Тэгэхэд би дөнгөж 21 настай, хамгийн сайн их сургуулиудын нэгийг төгсчихөөд байсан юм. Би эцэг эхийнхээ vлдээсэн vзэсгэлэнтэй эдлэн газарт, уугуул хотдоо ирж амьдрахаар шийдсэн маань ямар ч учиртай байсан юм бэ дээ. Ойрын ямар ч хамаатангvй надад vлдсэн тэр эдлэн газар том, тансаг, бас сайхан том цэцэрлэгтэй байлаа. Би тэндээ өөөрөө өөөрийнхөөрөө амидарсаар бvvр дасчихсан байв.
Энэ өггvллэгтээ би хамаг л vнэнийг хэлж байгаа учраас би өөрийгөө vзэсгэлэнтэй сайхан байсан гэдгээ ч хэлэх хэрэгтэй болов уу! Бас бусдаас илvv цэцэн цэлмэг гэдгээ ч би мэддэг байсан юм. Ер нь ухаалаг хvн өөрийнхөө ухаалаг байдлыг яаж ч байсан мэддэг шvv дээ. Хvмvvс бvгд л намайг "Дэндvv сайхан ухаалаг охин" "Асар их ирээдvйтэй бvсгvй" гэлцдэг байсан ч гэсэн миний өөрийнхөөрөө занд маань нэг их дуртай байгаагvй ши санагддаг.
Би Гэнри Стаффорд-д хайртай байлаа. Миний насныхаа эцэст ойлгож авсан зvйл бол ердөө л энэ. Тэр миний амьдрал байсан юм. Хэзээ нэгэн цагт өөр хvнийг хайрлаж чадахгvй гэдгээ би vргэлж мэддэг байсан. Тэр маань ч vнэн байжээ. Магадгvй хvн хvнээ тэгж их хайрлаж болохгvй, дэмий байдаг байх. Гэхдээ одоо хэн бэ гуай ч надад тэгж хэлээд нэмэргvй болжээ. Тэр миний амьдрал байсан юм байж.
Стаффорд ч надад хайртай байсан. Бvvр чин сэтгэлээсээ. Энэ бол тvvний амьдралдаа анх удаа инээлгvйгээр харсан зvйл нь байсан юм. "Би өөрийгөө хайрын өмнө ийм хvчин мөхөс амьтан болчихно гэж хэзээ ч боддоггvй байжээ" гэж тэр маань заримдаа зөөлхөн хэлдэг байв. "Чи минийх байх учиртай, Иринэ. Яагаад гэвэл би өөрийнхөө хvссэн бvгдийг авах гэж хорвоод төрсөн хvн. Харин чи бол миний хорвоогоос хvсэх цорын ганц зvйл." гээд гарын маань хурууны өндөгнөөс мөр хvртэл маань vнсэж байсныг нь би мартдаггvй юм.
Би бол тvvн рvv харахдаа энэ хорвоо дээр өөр юуг ч мэдэрч чадахаа больдог байлаа. Тvvний хөдлөж байгаа нь, ааш аяг нь дуу хоолой нь гээд бvгд л намайг чичрvvлж орхидог... Yvн шиг их сэтгэлийн хөдлөл, хvсэл биед чин нэг орчихвол хэзээ ч гардаггvй юм билээ. Сvvлчийн чин амьсгал л vvний төгсгөл болно. Энэ мэдрэмж чиний биеийг чин шатаж дуустал оршино. Дахин шатах юу ч vлдээгvй байхад ч тэр мэдрэмж бадамлан ассаар л байх болно. Тэгээд л аз жаргал эхлэнэ дээ. Дэндvv их жаргал...
Би нэг өдрийг бvvр аягүй тод санаж байна. Yер усаар ямар баян байдаг билээ дээ... Яг л тийм их нартай нэгэн өдөр байсан юм. Тэр бид 2 дvvжин даажин дээр тоглож байлаа. Бид 2 цав цагаан хувцастай, урт нарийн тавцангийн 2 талд нь зогсчихсон, олсноос гараараа чанга гэгч нь атгачихсан нэг талаас нөгөө тал руу нисэх мэт савлуурдаж байлаа. Бид маш хурдан савлаж байснаас болоод олс хачин этгээд дуу гаргаж, би бvvр амьсгалж ч чадахгvй болчихсон байсан юм. Дээшээ... Дооошоо... Дээшээ... Дооошоо... Дэрэвгэр банзал маань өвдөгнөөс ч дээш гарч нисэн байхад тэр маань "Илvv хурдан, илvv хурдан" хэмээн хашигарч байлаа. "Дээшээ... Гэнри дээшээ..." гэж би хариулсан. ТСамц нь цээж онгорхой, ханцуйгаа тохой хvртлээ шуучихсан тэр маань ямар ч vзэсгэлэнтэй харагдаж байв даа...Гараараа олсноос барьчихсан тvvний хөнгөн шингэн хөдөлгөөн, хvчтэй уян бие нь савлуурыг дор нь л хөдөлгөчихөж байлаа. Yс нь салхинд намираад л...
Амьсгалж ч чадахгvй, тэр хурц наранд байхдаа би өмнөөө байгаа залуугаас өөр юуг ч мэдрэхгvй байж билээ. Дараа нь хэн хэндээ юу ч хэлэгvйгээр савлуурын хамгийн өндөр цэгээс хамаг хурдаараа vсрэн буусан. Газарт унахдаа бид 2 гар хөлөө бяцхан шалбалцгаасан боловч тэр тухай хэн маань ч бодох сөхөө байсангvй. Тэр намайг тэвэрч савлуур дээр байхад ч мэдрэгдээгvй тэр их галзууралтайгаар vнссэн юм. Энэ нь бидний анхны удаа vнсэлцэж байсан явдал биш боловч, би тэр vнсэлтийг хэзээ ч мартахгvй. Тvvний гарт байгаагаа бодохоор би бараг ухаан алдчихаж байлаа. Би тvvний мөрийг чанга гэгч нь базаж (урт хумс маань цусийг нь гартал хvчтэй базсан байлаа.) Тvvнийгээ vнссэн. Дараа нь хvзvvг нь... цамцных нь онгорхой заханд нь хүртэл үнссэн...
Тэр үед бидний бие биендээ хэлсэн ганц л vг нь тvvнээс гарсан байлаа... Зөөлхөн шивнээ... "Yүрд ийм байна гэж хэлээч... Иринэ... Yvрд".
Дараагийн өдөр тэр ирсэнгvй. Yдэш хvртэл сэтгэлээ чилээн хvлээлээ. Байхгvй. Дарагийн өдөр нь ч бас тэр үзэгдсэнгvй. Харин миний зvгээс жаахан ч болов анхаарал татахыг хvсэн явдаг, өөртөө итгэлтэй нэгэн залуу дараах өдөр нь намайг дуудаж янз бvрийн юмны тухай эцэс төгсгөлгvй мэт юмс ярисаар байснаа сүүлд нь “Нээрээ сониноос, Гэнри Стаффордын бизнес аюулд учирсан гэнэ лээ. Их л чухал хэцvv юм болсон гэж хvмvvс ярьцгаах юм билээ.” гэж хэллээ. Маргааш нь би тэр муухай мэдээг бvхнээр нь сонсож билээ. Гэнри бvvр сvйрч дууссан байлаа. Тэр өөрөө юу ч vгvй хоосроод зогсоогvй, маш олон хvнд хувь заяа, асар их мөнгө төлөх учиртай vлдсэн байлаа. Гэхдээ энэ нь тvvний буруу биш байжээ… Зvгээр л болчихсон юм байж. Хvн бvр тэрийг нь мэдэж байсан хэрнээ бvгд л тvvнийг буруутгаж байв. Тэр дампууралтай хамт тvvний нэр төр, ажил хэрэг, ирээдvй бvгд нь шалбаагт унасан юм.
Тvvний компани сvйрсэн нь манай хотынхныг хэсэгтээ л баясгаж байв. Зарим нэг нь Гэнри-г өрөвдөх боловч, ихэнх нь баяртай байлаа. Хүмvvс Гэнри-г хvндэлдгийнхээ зэрэгцээгээр атаархдаг байж… Эсвэл тэд тvvнийг хvндэлдэг болохоороо ч атаархдаг байсан биз. Би нэг хvн “ Одоо тэрнийг ямар нvvр гаргахыг нь харах юмсан” гэж байхыг сонсож байлаа. Бас өөр нэг нь “Ха ха шившигтэй юм” гэнэ...
Маш олон хvмvvс намайг ч бас зvгээр байлгасангvй. “Гэнри тэр Ирэнэ Вилмэрын юунд нь болдог байна аа.” Паци Тиллинс гэгч алдартай сээтэн хvvхэн олон хvний санал бодлыг нэг өгvvлбэрээр хэлчихэж байсан юм. Харин одоо Хатагтай Хью— манай нийгмийн тэргvvн хvмvvсийн нэг (гэм нь хvнтэй гэрлvvлэх 3 охинтой) надад “Чи цагаа олж зугаацсан нь болсон юм. Угаасаа би тэр залууг нэг л бvтэхгvЙ амьтан гэж мэдээд байсан юмаа” гэж хэлж байна. Паци нvvрээ будангаа хажуугаас нь “Тэхээр хонгор минь дараагийнх нь хэн бэ?” гэх нь дуулдана…
Эдгээрийн аль нь ч надад ямар ч нөлөө vзvvлэлгvй байж чадсан юм. Би ямар ч гэсэн нөхцөл байдалыг ойлгож, энэ сvйрэл vнэхээр Гэнри-г дахиж босч ирэхгvй болгож уу?? Үгvй юу гэдгийг мэдэхийг л хvсч байсан. Миний хvндэлдэг нэгэн бизнесмэн санамсаргvйгээр миний бүх асуултад хариулчихав. “Гэнри уг нь vнэнч шударга сайхан залуу байгаа юм” гэж тэр нэг найздаа ярьж байсныг нь би санамсаргvй сонсчихсон юм. “Гэхдээ одоо аль болох хурдан өөрийгөө буудах л тvvний нэр төрийг аварч чадах биз… ”. Тэгээд л би бvхнийг ойлгов. Би удаан ч бодсонгvЙ, мөрөн дээрээ нэг юм авч хаячихаад л тэднийх рvv хамаг хурдаараа гvйж билээ. Түүнийгээ харсан даруйдаа би өөрийн эрхгvй айн чичэрсэн. Би тvvнийгээ бараг л танисангүй. Ширээн дээр сууж байгаа чулуун нvvр хөдөлгөөнгvй, нvд нь тvvний минь гэхэд итгэмээргvй байлаа. Сандалных нь хажуугаар тvvний нэг гар нь амьгvй юм шиг унжиж хурууных нь өндөг нь vл мэдэг чичэрнэ.
Намайг орж ирэхийг ч тэр мэдсэнгvй. Би тvvн рvv очоод толгойгоо өвдөгнийх нь завсар хийн сөхрөн унав. Тэр хэсэг дагжин байснаа гарыг минь хvчтэй татаж намайг босгоод “Гэртээ хари Ирэнэ.” гэж хvйтэн утгагvйөнгөөр хэллээ. “Тэгээд дахиад хэзээ ч битгий эргэж ирээрэй!”
“Чи надад хайргvй юм гэж vv? Гэнри” гэж би өөрөө ч мэдэлгvЙ шивнэв.
“Одоо бидний хооронд юу ч болохоосоо өнгөрсөн гэдгийг чи ойлгохгvй байна гэж vv? ”гэж хэлэхэд тvvний дуунаас нь, зовлон шаналал, уур уцаар ханхалж байсан. Би ойлгож байлаа. Гэхдээ би ойлгонгуутаа инээмсэглэсэн юм. Энэ бvгд тvvний хэлсэн vнэн байх ямар ч учир байхгvй. Мөнгө одоо бидний хайрыг сатааруулах гэж оролдож байна. “Мөнгө надаас Гэнри-г булаах гэнэ ээ? Шог юм.” Би чанга гэгчээр инээж эхэллээ… Гэхдээ айдас дvvрэн инээдээр… Хэрвээ чиний бvхэл амьдрал, утга учир, чамд байгаа ганцхан бурханыг чинь зөвхөн мөнгөгvй болсных нь төлөө орхи гэвэл инээд чинь хvрэхгvй гэж vv?
Тэр маань намайг сонсохыг хvсээгvЙ ч би сонсуулж чадсан юм. Хэр зэрэг удаан хэдэн цаг гуйснаа ч би мэдэхгvй байна. Тэр vгvйсгэсээр л байлаа. Тэр заримдаа зөөлхнөөр намайг орхихыг гуйж, заримдаа хvйтэн өнгөөр яв гэж хашгирч байв… Гэсэн ч би тvvний нvдэнд нь байсан асар хvчтэй хайр хэвээрээ байсныг олж харсан. Тийм учраас явах тухай бодсон ч vгvй. Би тvvний хөлд нь сууж “Гэнри Гэнри… Би чамгvйгээр амьдарч чадахгvЙ шvv дээ…чадахгvй” гээд уйлж байлаа. Гэхдээ л тvvнийг намайг сонстол нь бас л зөндөө удсан… Гэхдээ цөхрөл ямагт залаа олдог юм билээ… Эцсийн эцэст тэр бууж өгсөн юм. Тэр гэнэт намайг тэвэрч нvvрийг минь нулимс vнсэлт 2-оороо будаад “Тэгнээ… Ирэнэ.. тэгнэ” гэж хэлээд чичэрч билээ. Тvvний их хайр нь бvдийг нь дуусашгvЙ их сэтгэл хөдлөлөөр дvvргэсэн байлаа.
Манай бяцхан хотынхны гайхширал Гэнригийн дампууралаар дууссангvй. Тэд бид 2-ын тухай дуулахдаа ёстой нэг дэлбэрэх шиг болж байлаа. Эхлээд тvvнд хэн ч итгэсэнгvй. Итгэх ч аргагvЙ байсан юм чинь… Тэд бvгд намайг галзуу солиотой мэтээр бодож байв. Гэхдээ vнээн би хайрандаа галзуурчихсан байсан юм. Хатагтай Хью хvртэл над дээр гvйж ирээд “Чи чинь галзуураа юу? Чи тvvнтэй гэрлэж болохгvй, Ирэнэ. Энэ чинь тэнэг хэрэг… тэнэг…” гэж vнэн сэтгэлээсээ хэлж байсан. Тэр бvvр хэлэх vгээ ч олохгүй байв. Тvvний найз, өөрийгөө нэг их илэрхийлээд байдаагvй Ноён Броган хvртэл “Наадах чинь солиорчихож” гэж хэлж байсан юм даг.
Ноён Дэвис- манай эцэг эх 2-ын хуучин анд надтай ярихаар ирлээ. Тэр намайг дахин энэ шийдвэрээ бодож vзэхийг хvсэв. Би өөрийнхөө ирээдvйг нөхрийнхөө өрийг төлөхдөө зарцуулах юм бол юу ч vгvй vлдэж хамраараа газар хатгана гэнэ. (ха ха ха). Би vvнийг сонсоод инээхээс өөр юу ч хэлсэнгvй. Би дэндvv их жаргалтай байлаа.
Хамгийн холын хараатай vгийг Ноён Барнэс хэлсэн юм. Тэр над руу бодлогоширсон нvдээр удаан ширтэж амьдрал таньснынх нь ул мөр болж үлдсэн уйтгартай зөөлөн инээмсэглэлэээр мишээж "Чамайг дандаа ийм их баяртай байхгvй л болов уу гэж би айж байна, Ирэнэ... Ийм их хvсэл мөрөөдөл, дэврvvн тэмvvлэл сайн юм авчирдаггvй юм шvv!" гэж хэлсэн юм. Дараагаар нь тэр Гэнри руу эргэж "Стаффорд! чи өөрийнхөө алхах гишгэхийг мэдэж л яваарай даа..." гэж хvйтэн өнгөөр хэллээ. "Надад тэгж хэлэх тань илvvц биз дээ!" гэж Стаффорд тvvнээс дутахгvй хvйтэн өнгөөр хариулсан юм.
Ингээд бид гэрлэлээ. Зарим хvмvvс төгс аз жаргал хэзээ ч байдаггvй гэж хэлэх нь бий. Гэхдээ би тэр төгс аз жаргалыг амссан юм. Миний мэдэрч байсан тэр мэдрэмжийг аз жаргал гэхэд ч багадна. Би Гэнригийн эхнэр нь боллоо. Би одоо Ирэнэ Вилмэр биш Ирэнэ Стаффорд. Би гэрлэчихээд яг яаж байснаа санадаггvй юм. Ер нь юу ч санадаггvй юм. Хэрвээ хэн нэг нь ирээд надаас гэрлэчихээд яаж байсан ямар байсныг маань асуувал би ганцхан л vг хэлж чадна: "Гэнри". Тэр vргэлж тэнд байсан, надад өөр юу хэрэгтэй байх билээ дээ. Би өөртөө байсан бvхнийгээ зарж тvvний өрийг дарж нэг ёсондоо тvvнийг аварлаа. Бид одоо зөвхөн 2 биенийхээ төлөө амьдрах л vлдлээ. Өөр хэн ч биднийг ядраахгvй, зөвхөн бид 2.
Гэхдээ нэг их удалгvй ирээдvйнхээ тухай бодохоос өөр аргагvй болсон юм. Бид нэгэнт надад байсан хамаг мөнгийг vрж, миний байшин сав, vнэт эдлэлийг бvгдийг нь зарчихсан байсан учраас, өөр орлогын эх vvсвэр олох шаардлагатай болов. Гэнри их сургуулиа инженер мэргэжлээр төгссөн учраас энэ чиглэлээрээ ажиллах болов. Хэдий нэг их сvртэй ажил биш байсан ч урьд нь мэргэжлээрээ ажиллаж байгаагvй тvvнд дажгvй л эхлэл байлаа.
Манайх гэдэг айл нэгэн бяцхан сууцанд амь зогоох болов. Тэгээд л амьдрал эхэлсэн дээ. Тvvнийг зохих ёсоор амьдруулах гэж би өөртөө байдаг хамаг хvчээ шавхаж байв. Гэнри маань заримдаа эрч хvчээ хуваарьлаж чаддагvй учир, би тvvний ажилд нь ч хvртэл туслаж байсан. Маш чухал ажлынхаа тэг дунд нь явж байж, буйдан дээр хэвтэж сонирхолтой ном уншин тамхи баагиулан хэвтэх нь тvvний хувид байнга тохиолддог байв. Гэсэн ч би тvvний ажлыг нь хийлгэх аргуудыг vргэлж олж чаддаг байсан бөгөөд тэр маань улам л илvv амжилттай ажилласаар байлаа.
Би тvvний энгийн нэгэн найз нь юм уу зарц нь болж хувьрахгvйг хичээж байв. Би тvvний эхнэр нь бас амраг нь байж чадсан гэж итгэдэг. Би өөртөө тодорхой бус жихvvн байдлыг бий болгоcoн нь намайг тvvнээс vл мэдэг холдуулж, тvvний сонирхолыг нь улам хөдөлгөж чаддаг байсан. Гэрийн бvх ажлыг чухам хэзээдээ хийгээд байгааг минь тэр хэзээ ч анзаарч байгаагvй. Би тvvний хувьд баталгаат бараа биш гэрийнхээ хатан хаан, нэгэн нууцлаг оршин тогтногч болж чадаж байлаа. Бид 2 гэрийн амьдралыг хэзээ ч анзаарч байгаагvй гэж би итгэл дvvрэн хэлнэ. Бид асар хvчтэй сэтгэлээр жигvvрлэсэн амрагууд байлаа. Тэгээд л болоо...
Би тvvний амьдралыг нь романс болгож чадсан. Би амьдралын өдөр хором бvрийг өөр өөр, сэтгэл хөдлөм болгож чадсан. Гэр маань амарч, идэж унтдаг газар бус, тэр маань тэмцэж, хожиж, эзлэн авах тоглоомыг тоглодог сэтгэл хөдөлгөсөн ордон байлаа.
"Чам шиг бvсгvйг бvтээх гэж хэн бодож олдог байна аа, Ирэнэ." гэж тэр маань заримдаа хэлдэг байв. "Миний амьдарч байгаа нь зөвхөн чиний хvчээр юм шvv дээ" гэж хэлээд миний мөр хvзvvг маань гал халуун vнсэлтээр төөнөдөг байлаа. Би юу ч хэлсэнгvй. Би ер нь тvvнд хэзээ ч сэтгэлээ бvхлээр нь vзvvлж байгаагvй юм. Эр хvн өөрийгөө бvсгvй хvний бvх амьдрал гэдгийг мэдээд хэрэггvй байдаг юм. Гэхдээ л Гэнри vvнийг мэдэрдэг байсныг нь би мэднэ.
Хэсэг хугацаа өнгөрсний дараа биднийг vл ойшоосон өнгөөр угтдаг хотынхон маань арай эелдэгээр хандаж эхлэв. Гэхдээ тэмцэл, хөдөлмөр, ганцаардалаас өөр зvйлгvй байсан эхний хэдэн жилvvдэд би ганцаарахнаа л Гэнриг хөтөлж явсан юм. Тэр жилvvдэд тvvнд надаас өөр хэн ч хэрэггvй байсан гэдгийгээ би ам бардам хэлнэ. Манай гэрээр байнга ирдэг зочдын нэг нь миний сайн анд ноён Барнс бөгөөд тэр бидний амьдралыг анхааралтай ажиглаж, бидний vл бvтэх аз жаргалыг гайхдаг байв. Нэг удаа тэр "Ирэнэ, хэрвээ тэр чамд хайртай байхаа больчихвол яах вэ?" гэж асуусан юм. Би хамаг хvчээ гарган байж "Дахиж наад тухайгаа битгий дурс, зарим юмнуудыг ярих ч хэрэггvй дэндvv муухай байдаг юм" гэж хэлж билээ. Цаг хугацаа урссаар. Гэвч бидний хайр хол хөндий болохын оронд улам бvр агуу болсоор байлаа. Бид одоо 2 биенийхээ харц, хөдөлгөөн, vйл хөдлөл бvхнийг уншиж чаддаг болсон байв. Тvvний ажлын өрөөний камин зуухны өмнө бид 2 vдшийг өнгөрөөх дуртайсан. Би дэрэн дээр сууж, хивсэн дээр хэвтэж байгаа тvvний толгойг өвдөг дээрээ тавиад дvрэлзэх галын элчинд удаан гэгч нь vнсэлцдэгсэн. "2 хvн яаж ингэж нэг нэгэндээ тохирдог байнаа гэж би хааяа боддог юмаа, Ирэнэ" гэж тэр заримдаа хэлнэ.
Бид ингэж 4 жил амьдарсан юм. Бvтэн 4 жил төгс аз жаргал, ухаангvй дурлал. Тийм их аз жаргал хvн болгоны амьдралд тохиолддог ч юм уу мэдэхгvй. Тэгээд бодохноо одоо би өөрийгөө зовж байна гэж хэлэх эрхтэй эсэхээ бас сайн мэддэггvй юмаа. Би амьдралд асар өндөр vнэ төлсөн нь vнэн ч, амьдрал надад бас агуу их аз жаргалыг бэлэглэж байсныг би мартдаггvй ээ! Миний туулж өнгөрсөн зовлон жаргал 2 ер нь л яг тэнцэх байх....
Бид 2 нийгмийн амьдралд дахин орж эхэллээ. Хvмvvс бид 2-ын жигтэй дурлалыг vзээд магадгvй урьдынхаасаа илvvтэйгээр хvндэлж харьцдаг байсан байх. Гэнри-г хvн болгон л хvндэлж байдаг, хаа сайгvй урьж залдаг болов. Тvvний ажлын амжилт ч ахиж, ямартай ч хамгийн сайн инженерvvдийн тоонд зvй ёсоор багтдаг болсон байлаа. Тvvн шиг хөгжилтэй сонирхолтой хvнийг зөвхөн мөнгө төгрөггvйгээс нь болоод нийгэм тvлхдэггvй юм билээ
Ийнхvv өдөр хоног аз жаргалтай өнгөрч байтал тэр явдал болсон юм. Энэ бvхнийг би амьдарч туулсан юм чинь бичиж чадах зориг надаас гарна аа.
Манай хотод нэгэн шинэ бvсгvй vзэгдэх болов. Тvvний нэр нь Клэйр Ван Дален. Тэр нөхрөөсөө салсан Нью-Йорк-д амьдардаг нэгэн байсан бөгөөд Европ-с буцаж явахдаа манай хотод байдаг холын хамаатныдаа зочлохоор ирсэн байлаа. Би хамгийн анх удаа тvvнийг бvжгийн vдэшлэг дээр харж билээ. Тэр яг эртний уран баримал шиг уран гоо биетэй, алтан шаргал арьс, гал улаан уруултай бvсгvй байж билээ. Хав хар vсээ голуур нь хувааж шулуухнаар самнасан бас урт ээмгийг эвтэйхэн нь аргагvй зvvсэн байлаа. Тvvний уян намуухан хөдөлгөөн нь биеийг нь ясгvй мэт харагдуулж, гар нь яг л урт тууз шиг намбалзан харагдж байв. Тэр маш энгийн хувцасласан боловч тэр л энгийн байдал нь мянган ногооноор ч vнэлэмгvй өвөрмөц байлаа. Тэр vнэхээр гайхалтай vзэсгэлэнтэй бvсгvй байсан юм. Манай хотынхон нөгөө бvсгvйн хөлд гайхал бахархалаа харамгvй шидэлцгээж байв. Аргагvй дээ, бид vнэхээр тvvн шиг бvсгvйг урьд хожид харж байсангvй. Тэр бvх хvмvvстэй эелдэг даруухнаар харьцаж байсан ч нvvрэнд дээрхи хуурамч инээмсэглэл нь бусдын хайр хvндлэлд хэдийнээ дасч бvvр залхах болсныг нь бэлхэнээ харуулна.
Гэнри тvvн рvv харав... удаан гэгч нь тогтууханаар... Урьд нь тvvнээс гарч байгаагvй тийм их бишрэл Клэйрийн хөдөлгөөн бvрийг ажиглах тvvний харцнаас нь тодхон байсан юм. Тэр 2 хэдэн удаа бvжиглэв. Yдэшлэг төгсөхөд нилээд олон залуус тvvнийг гэрт нь хvргэж өгөхөөр яаран сандралдан тvvн рvv очив. "За байз би сонгоно оо" гэж Клэйр сэтгэл булаам инээмсэглэн хэлэхэд тvvний шинэ фенvvдийн нэг нь "Байгаа бvх хvнээс сонго" гэж хашхирав.
"Байгаа бvх хvнээс ээ?" гэж тэр давтан хэлээд жаахан бодолхийлснээ:
"Тэгвэл би Ноён Стаффордыг сонголоо." гэв. Хэдийгээр Гэнри түүнийг хvргэж өгье гэж хэлээгvй боловч тэр бяцхан гайхав. Гэхдээ ямар vгvй гэлтэй биш. Ноён Барнс намайг гэрт хvргэж ирэв.
Би Гэнри-г буцаж ирэхэд нь Клэйр-н тухай юу бодож байгааг нь асуулаа Тэр товч бөгөөд тодорхойгоор "Харин тийм. Сонирхолтой л юм" гэж хариулав. Би тvvнийг энэ хариултнаас хамаагvй илvvгээр сэтгэл нь хөдөлсөн байсныг харсан боловч нэг их юм бодсонгvй.
Дараагийн удаа бид vдэшлэгт уригдахад, Гэнри явах ямарч хvсэлгvй байлаа. Тэр ядарчихсан бас нилээд ажилтай байсан юм.
"ЭЭ, Гэнри явъя л даа. Биднийг хvлээж байгаа шvv дээ. Тэгээд ч тэнд олон хvмvvс байна Харвингс-нхан, Хатагтай Хью, хатагтай Брvvкс, Клэйр, Ноён Барнс гээд л" гэж намайг хэлэхэд тэр гэнэт бодлоо өөрчилж
"Ерөөсөө явъя" гэв.
Тэр орой Клэйр Гэнри 2 хэнээс ч илvvтэгээр бvжиглэв. Клэйр нуруу нь ил гарсан даашинз өмссөн байсан бөгөөд би Гэнригийн гар тvvний торгон зөөлөн арьсанд үе үе хvрээд байгааг ажиглаж байв. Гэнригийн нvд рvv ямар ч саадгvй ширтэх тэр хар сормууст нvд намайг гайхшруулж билээ. Ширээн дээр хvртэл тэр 2-ыг нэг нэгэнд нь ойрхон суулгажээ. Yдэшлэгийг зохион байгуулагчид Клэйрийг баярлуулахыг хvссэн нь тэр байлаа. Үүний дараагаар Гэнри Клэйр-н очсон нэг ч vдэшлэгийг алгассангvй. Тэр тvvнийг машинаар дагуулан явж, тvvний амьдардаг хамаатных руу нь хvртэл утасддаг байв. Хичнээн ажилтай байсан ч хамаагvй тэр Клэйр-н театрт очих орой бvр тэнд очиж амждаг байлаа. Тvvний нvдэнд нь догдлолоор дvvрсэн сонин харц байхыг би анзаарсан юм. Харин тэр гэртээ байхдаа ухаан зулаггvй ажиллаж, хаашаа ч юм яараад байдаг байв.
Би бvгдийг алган дээрээ тавьсан юм шиг харж байв. Тэгээд vхтлээ гайхсанаас биш янзан бvрийн сэжиг төрж байсангvй. Yнэндээ тэр бодол миний толгойд яагаад ч орж ирэхгvй байлаа. Тэгээд л болоо. Тэгснээ Гэнри гэнэт л Клэйр-с хамаг холбоогоо таслав. Тэр гадагш гарахыг ч хvсэхээ байж , бvх урилгануудыг vгvйсгэдэг байв. Тэр гэртээ бvрзийн суух болов. Харин тэр бvрзгэр харанхуйн цаана юу байснийг би харж байлаа-Айдас. Тэгэхэд л би бvгдийг ойлгосон юм. Тvvний өөрийгөө татаж авах гэж оролдож байгаа нь надад vнэндээ ямар ч хамаагvй байлаа. Харин тvvний барьц алдаж байгаа байдал нь. Тэр байдал л надад бvгдийг ойлгуулсан юм. Гэхдээ мэдээж тэр дор нь биш л дээ. Иймэрхvv юмс хэзээ ч нэг дор болдоггvй. Хамгийн анх удаа надад сэжиг төрөхөд цус минь царцах шиг болж дотор муухай оргиж байлаа. Дараа нь эргэлзэл. Энэ эргэлзлэлийг vгvй болгох гэж хичээсэн нь намайг улам л ихээр зовоосноос нэмэр болсонгvй. Yvний дараагаар тvvнийг анхааралтай ажиглаж эхлэсэн. Тэгээд л... Тэгээд л... Явдал учрыг яруу тодоор ойлгосон доо. Гэнри Клэйр-д хайртай болсон байлаа...
Тиймээ би өөрийнхөө хувь заяагvй 2 гараараа энэ өгvvлбэрийг бичиж байна. Хvний амьдралд ярихад ч хэцvv тийм зvйлс тийм vе гардаг юм билээ. Yvнийг би тэр vед л ойлгосон юм. Тэгэхэд би толгойдоо хамгийн анх удаа буурал vс олж харсан. Дараа нь галзуурал. Би vнэндээ vvнд итгэж чадахгvй байлаа. Би энэ явдалыг болоод байсныг харж байсан ч гэсэн энэ бүгд миний толгой тархинд шингэж орж чадахгvй байлаа. Намайг эргэн тойрсон, миний дотор байгаа тэр бvхэн эцэс төгсгөлгvйгээр, хэзээ дуусах нь мэдэгдэхгvйгээр унаж эхлэхийг мэдрэх ямар аймшигтай хэцvv байсан гээч. Би эхэндээ асар тайван байлаа. Аймшигтай тайван. Гэхдээ тэссэнгvй би уйлж эхэллээ. Зарим шөнө аргаа барахдаа би гарнаасаа цус гартал нь хазчихаж байж билээ. Энэ бvгд тамын эцэст би тэмцэхээр шийдсээн.
Миний толгой дахь амьдралын дvр зураг тэр чигээрээ солигдож, хvйтэн харанхуй айдас намайг бvрхэн авав. Гэхдээ би хамаг болоод эцсийн хvчээ шавхан бослоо. би "Хvн авааль нөхрөө ингэж амархан явуулчихаж болохгvй" гэж өөртөө хэлсэн. Тэр нэгэн цагт минийх байсан юм чинь дахиад минийх болохыг хэн байг гэхэв. Би тvvний сэтгэл зvрхэнд нь яг юу болоод байгааг тодорхой харж байлаа. Эхлээд тэр Клэйр-тэй жаахан сээтэгнэсэн. Мэдээж тэр vед тvvний хувьд ямар нэг ноцтой юм бодогдоогvй. Шинэ хvн тvvнд сонирхолтой санагдалгvй яахав. Тэр хайр дурлалын тухай зvvдлээ ч vгvй байтал тэр нь аргагvй хvрээд ирсэн. Yvнийг мэдсэн даруйдаа тэр энэ бvгдийг эцэслэхээр шийджээ.
Ингээд бид 2-уулаа тэмцэж эхлэв. Би тvvний төлөө, тэр өөрийнхө эсрэг. Бид 2-уулаа удаан гэгч нь тэмцсэн ч... бид чадсангvй ээ! Тэмцэж байсан тэр vедээ тэр хэзээ ч надтай хvйтэн хөндий харьцаж намайг гомдоож байгаагvй. Тэр надтай vргэлж зөөлөн намуухан харьцаж байв. Би ч баяр баясгалантай байсан бөгөөд урьд урьдынхаа улам илүү сайхан сэтгэл татам байх гэж оролдож байсан. Гэхдээ би тvvнийг нэг ч хором буцааж, сэтгэлийг нь татаж чадаагvй юм даа. Бvх юм дууссан байлаа.
"Гэнри, 2-уулаа энэ vдэшлэг рvv явна аа!" гэж би нэг удаа их л шийдэмгий тvvнд хэллээ. Бид 2 сvvлийн vед болсон бvх vдэшлэгний урилгануудыг буцааж байсан юм. Ингээд бид 2 тэр vдэшлэг рvv явлаа. Тэр Клэйр-г тэнд харав. Би ч тvvнийг болгоомжтойгоор ажиглав. Yдэшлэгний төгсгөлд бид 2, 2-уулаа мэдэхийг хvсч байсан юмаа мэдэж авав. Одоо хичнээн ч тэмцээд нэмэргvй болжээ.
Би тэр шөнө унтсангvй. Би хичнээн хичээсэн ч хоолойг минь ямар нэг юм боочихоод болохгvй байлаа. "Бид 2-ын хэн нэг нь энэ тамыг насан туршдаа эдлэх хэрэгтэй болжээ. Харин би юу? Гэнри юу?". Тэр зовох ёстой хvн нь би байх болноо. Гэнри л лав биш. Нэг л өдөр тэр надад хамаг юмаа хэлнэ. Тэгээд л би салчихая. Хэрвээ тэр намайг явуулахгvй гэвэл би тэрэнд урьдынх шигээ их хайртай биш болсон гээд хэлнэ. Харин надад энэ бvгдийг хийх чадал хvч байгаа болов уу?". Ямар ч гэсэн тэр надтай аз жаргалтай байхаасаа өнгөрчээ. Ингээд нэг орой тvvнтэй цуг галын хажууд сууж байгаад би өөрийгөө хvчлэн байж "Гэнри, хэрвээ би чамайг хайрлахаа болисон гэвэл чи яах вэ?" гэж асуув. Тэр миний нvд рvv намуухнаар харснаа "Би итгэхгvй ээ!" гэсэн.
Цаг хугацаа явсаар байсан ч тэр надад vнэний тухай нэг ч vг цухуйлгахгvй байв. Би тvvнийг ойлгохгvй байв. Тэр магадгvй намайг өрөвдөж байсан биз, гэхдээ л эрт орой хэзээ нэгэн цагт надад хэлэх л ёстой доо. Тэр маань намуухан чимээгvй хэвээрээ байсан ч би тvvний арчаагаа алдаж цөхөрсөн нvд, цонхийж цайсан царайг харахдаа дотор минь муухай болдог байлаа. Ийм их сэтгэл хөдлөл эр хүнд ирэхээрээ хамаг ухаан санааг нь аваад явчихдаг юм. Би тvvнийг буруутгахгvй ээ! Тэр дотроо хичнээн их зовж байсан ч ганц ч vг дуугарсангvй. Зvрх зvссэн тэр өдрvvд намайг бас шууд зvгээр орхисонгvй. Тэр юу вэ гэхээр Гералд Греи Англи язгууртан залуу байлаа. 30 эргэм насны, дэгжин, сайхан хувцасладаг, ихэмсэг, эелдэг, сээтэгнэхээс өөр мэргэжил байхгvй тэр залуу манай хотод зочилж ирсэн байлаа. Манай хотын олон бvсгvйчvvд тvvнд дурласан байсан юмдаг. Харин тэр яагаад надад тэгж их татагдаад байсныг нь би мэдэхгvй ч тэр дургvйцлийг минь vл ойшоон над руу залгаж ярилцах гэж оролдсоор байлаа. Өглөө сэрэх бvртээ одоо л Гэнри-н vгийг дуулах болов уу гэж горьдсоор босч ирдэг байсан тэр өдрvvдэд надад тэр залуу бас л нэг ачаа болж байлаа.
Би Гэнри-г тэр тухайгаа ярих болов уу? гэж удан хvлээсэн. Гэвч тэр юу ч хэлсэнгvй. Клэйр Гэнри-тэй уулзах бvх нvх сvвийг хайж эрэлхийлж байсан боловч тэр Клэйр-тэй уулзаж болох бvх л боломжуудаас зайлшийж байлаа. Манайх гэдэг айл vдэшлэгний урилганд дарагддаг байсан. Эцэст нь Клэйр өөрийн гараа тусгай урилга Гэнри руу явуулсан байсан боловч Гэнри зөвшөөрөөгvй. Ингэж байтал нэгэн өдөр би бvхнийг ойлгосон юм. Тэр л өдөр би өөрийнхөө хувь заяаг шийдсэн.
Би нэг vдэшлэг руу ганцаар явлаа. Мэдээжийн хэрэг Гэнри ажиллах ёстой гэж шалтаглан, муухай царайлаад гэртээ vлдсэн. Харин би vдэшлэгийг зохион байгуулж байсан дотно хvмvvсээ гомдоохгvйн тулд явахаар шийдсэн юм. Гэхдээ тэр vдэшлэг надад ёстой там шиг санагдаж байлаа. Явахад тохиромжтой цагийг хvлээн суух гэдэг тэвчээрийг минь шалгасан хэрэг байв. Гэхдээ тэр vдэшлэг рvv явсандаа би хэзээ ч харамсдаггvй...
Би өрөөг голуур нь хуваасан гоёмсог хөшигний хажуугаар өнгөрөхдөө Хатагтай Хью Хатагтай Броган 2-ыг ярьж байхыг санамсаргvй сонсчихов. Тэд Гэнри, Клэйр, бас миний тухай ярьж байлаа.
- Ирэнэ тvvний төлөө тийм ихийг төлсөн юм чинь яахав дээ. Гэнри одоо тvvнийг орхиж явж болохгvй шvv дээ гэж хатагтай Хью хэлж байна.
- Би ч гэсэн тэгж бодож байна. Ирэнэ чинь vндсэндээ авааль нөхрөө худалдаж авсан юм шvv дээ. Гэнри одоо vхэх гэж байсан ч тvvнийгээ vзvvлэх эрх тvvнд байхгvй шүү дээ гэж хатагтай Броган хатагтай Хью-г дэмжих нь тэр... Би барьж байсан алчуураараа амаа таглав. Би одоо л учрыг ойлголоо. Би ганцаараа гэр лvvгээ алхав. Би нөхрөө худалдаж авсан. Авааль нөхрөө эд бараа шигээр худалдаж авчээ, би. Yvнд л хамаг учир нь байж. Тэр одоо намайг орхиж явж ч чадахгvй. Надад энэ тухай хэзээ ч ам нээхгvй. Тэр зовлонгоо өөртөө л хадгалах болно. Тэр надтай жаргалтай байхаасаа нэгэнт өнгөрсөн ч гэсэн насан туршдаа юу ч болоогvй юм шиг явах болно. Миний мөнгөнөөс болж. Хэрвээ тэр ярихгvй юм бол би ярих учиртай...
Хэрвээ тэр мөнгө миний амьдралд байхгvй байсан бол би vvнийг хийхгvй байсан биз. Магдагvй би vргэлжлvvлэн тэмцэж Гэнригээ буцааж авах байсан байх. Гэхдээ одоо бvгдийг мэдсэн хойно- би чадахгvй ээ! Надад тэгэх зvрх байсангvй. Тэр хэзээ нэгэн цаг наддаа сэтгэлээрээ буцаж ирсэн ч гэсэн би тvvнйиг надад хайртайдаа буцсан уу? эсвэл миний өөрийнх нь төлөө золиосолсон бvхэнд талархан буцсан уу? гэдгийг яаж мэдэх билээ дээ. Тэр миний мөнгөний золиос нь болж байгаа эсэхийг би хэзээ ч мэдэхгvй болжээ.
Би тvvнийг сайн дураараа чөлөөлөх ёстой. Яагаад гэвэл тэр надад дэндvv их өртэй учраас. Би тvvний төлөө хэтэрхий ихийг золиослох чадалтай байсан учраас би нөхрийгөө хадгалж явах эрхгvй болсон байлаа.
Би ямар ч гэсэн ходлох хэрэгтэй. Яах вэ? Салая гэх vv? Тэр мэдээж хvлээж авахгvй. Тvvнд хайргvй гэж хэлэх vv? бvvр vнэмшихгvй. Малгайгаа толгой дээрээ байлгаж тэсэхээ болиод авахад бяцхан бороон дуслууд духан дээр минь vнсэж, зөөлөн салхи vсийг минь илбэж байлаа. Би шийдэв. Ямар ч гэсэн зvрхэн дээрээс нэг юмыг аваад хаячих шиг болов.
Байшиндаа дөхөж очоод харвал Гэнри-гийн ажлын өрөөний гэрэл асаалттай харагдав. Би тvvнд садаа болохгvйн тулд чимээгvйхэн гэртээ орж, тvvний өрөөнөө хажуугаар өнгөрөхдөө зvрхийг минь зvссэн тэр нэгэн дууг сонсов. Чихэндээ итгээгvй би гэдэг хvн өрөөнийх нь хаалгаар харлаа. Гэнри ширээн дээрээ сууж толгойгоо базлан уйлж байлаа. Над руу харсан байсан нуруу нь гvн харуусалаар дvvрэн нулимсыг нь гvйцээж чичрэн байв. Би хаалганаас ухасхийн холдохдоо ухаан санаагаа алдчихсан мэт болсон байлаа. Гэнри уйлжээ...
"... Гэнри одоо vхэх гэж байсан ч тvvнйигээ vзvvлэх эрх одоо тvvнд байхгvй шүү дээ."
Би өөрийнхөө юу хийх ёстойг сайн мэдэж байлаа. Тэр намайг өөрт нь хайргvй болсонд vнэмшигvй тэхээр би тvvнд ямар нэгэн аргаар vнэмшvvлэх л хэрэгтэй. Би өрөө рvvгээ айдас хvйдэс, цөхрөл гунигаа дааж ядан орлоо. Өглөө нь харин сэрэхэд сэтгэл нэг л тайван. Тэр шөнө юуны тухай бодож хоносноо би энэ хорвоо дээр нэг ч амьд хvнд ярихгvй.
"Ирэнэ, Юу болоо вэ?" гэж Гэнри өглөө нvд рvv минь харангаа асуув.
"Юу ч болоогvй ээ!" гэж би хариуллаа. "Онцгvй зvvд зvvдлээд. Гэхдээ одоо дуусчихсан учраас санаа зоволтгvй" гэж би хэллээ. Миний тэр vед бодож чадах ганцхан зvйл гэвэл би Гэнри-д өөрийнхөө худал хурмаг гэдгийг vзvvлэх боломж олох тухай л байв. Тvvнийг ямар ч эргэлзээгvй болгох хэрэгтэй. Тэр боломж яг тэр өдөр хvрч ирсэн юм. Гадуур явж байгаад гэртээ буцаж ирэхдээ, Гэнри-гийн ажлын өрөөнөөс Клэйрийн дууг сонсов. Би гайхсангvй. Би хаалганд дөхөж очин тvлхvvрний нvхээр нь тэднийг харж юу ярихыг нь тайвнаар сонсов. Сайхан шаргал хослол дээр тод ногоон алчуур тавьсан Клэйр-г би харсан. Тэр vнэхээр дэнvv vзэсгэлэнтэй харагдаж байлаа. Гэнри "Дахиад нэг удаа хэлье. Хатагтай Клэйр та манай гэрээс гарна уу! Би таныг харах ямар ч хvсэл алга. Та ойлгохгvй байна гэж vv?" гэх нь дуулдана.
"Yгvй би ойлгохгvй байна" гэж Клэйр чангаар хэлэв. Тэгснээ Гэнри рvv хөөрхөн нvдээ жижигхэн болгон хараад "Чи муу хулчгар новш" гэж удаахнаар хэллээ. Гэнри Клэйрийг ширтэн хэсэг зогссоноо тvvн рvv нэг алхам ойртов. Тvvний цайж цонхийсон нvvрнээс нь ялгаран харагдах уруул нь хаалганы нvхээр харж буй надад хvртэл харагдахаар чичэрч байлаа. "Яв даа!" гэж тэр хачин хахирган дуугаар шивнэв. Тэгэхэд нь Клэйр нvдээ том болгон бvрэн нээхэд, тvvний өөрөөсөө хvртэл нуух гэж ядсан хvслэн, омог бас асар эмзэг сэтгэл нь харагдаж байлаа. "Гэнри..." гэж хэлэхэд тvvний хоолой нь яагаад ч юм бие шигээ vзэсгэлэнтэй сонсогдоно.
"Хатагтай Клэйр..." гэж Гэнри арай ядан хэлээд хойш ухрав. Клэйр тvvн рvv дөхөнгөө "Гэнри... Чи ингэж 2 биенээ зовоох ямар хэрэг байгаа юм бэ?... Би чамд хайртай... Чамтай л байхыг хvсч байна" гэж хэлж байна. Гэнри vг ч дуугарах сөхөөгvй байхыг харсан Клэйр дуугаа өндөрсгөн муухан инээмсэглэж "Чи надад хайртай гэдгийг бид 2, 2-уулаа сайнаас сайн мэдэж байгаа шүү дээ. Чи арай vгvй гэхгvй биз дээ?" гэж хэлэв. Гэнригийн нvдэнд зовлон тарчлал илээс ил харагдаж байхыг нь би удаан харж тэсэмгvй байлаа. тэр ч vvнийгээ мэдээд нvдээ гараараа таглав.
"Чи энд яах гэж ирсэн юм бэ???"
"Яагаад гэвэл би чамд хайртай. Чамтай хамт байхыг юунаас ч илvv хvсч байна." гэж Клэйр хэлээд Гэнригийн мөрөн дээр нь гараа тавьж "Надад чи хайртай биз дээ" гэж шивнэн асуув. "Тиймээ... тийм... тиймэээ!" гэж Гэнри чангаар хэлээд Клэйрийг галзуурсан мэт татан ойртуулж уруул дээр нь озон озон vнслээ. Би гайхсангvй. Надад бvх юм урьд нь болж байсан юм шиг л санагдав. Харин Гэнрийг өөр бvсгvй vнсэхийг харах хэцvv байсан учраас би нvдээ аньсан... Тэгээд л болоо...
"Ингэж хэлэхийг чин ямар их хvлээв ээ, би!" гэж Клэйр эцэст нь хэлээ Гэнрийг чангаар тэврэв. Магадгvй хvсч байснаасаа ч чангаар тэвэрсэн байх. Гэтэл Гэнри гэнэт Клэйрийг шийдэмгийгээр тvлхээд...
-"Чи бид 2 дахиж уулзаж болохгvй..." гэж хатуухан өнгөөр хэлэв.
-"Yгvй дээ... хонгор минь чи бид 2 өнөө орой уулзана...Орой 9 цагт би чамайг Холтос-т хvлээж байя."
-"Би ирэхгvй ээ!"
-"Чи мэдээж ирнэ."
-"Яасан ч vгvй... Хэзээ ч..."
-"Чамаас гуйж байна шүү дээ Гэнри... 9 цагт!" гэж Клэйр хэлээд өрөөнөөс гарч явлаа. Би дөнгөж л хөшигний ардуур орж амжив. Клэйрийг явсаны дараа би Гэнригийн өрөө рvv шагайвал Гэнри сандал дээрээ толгойгоо базлан сул ойчсон байдалтай харагдана. Yсээ зогсоо зайгvй зулгаан байгаа хуруунуудаас нь би Гэнри-г хичнээн их зовж байгааг харж байлаа. Ингээд надад боломж гарч ирлээ. Одоо л хөдлөх хэрэгтэй.
Би өрөөндөө очиж малгай,цуваа тайвнаар тайлав. Би өрөөнөөсөө гарч шатаар уруудан Гэнри рvv явах гэж байснаа гэнэт зогтусав. "Чи мэдэж байна уу? Хэнийг алдах гэж байгаагаа мэдэж байна уу, Ирэнэ?" гэж би өөртөө хэлээд гvн амьсгаа авлаа. Ширээн дээр минь Гэнригийн нэг зураг байдаг байсан юм. Тvvний хамгийн сайхан гарсан зураг. Харин ард талд нь "Хайрт Ирэнэ-дээ. Гэнри. Yvрд мөнх" гэж бичсэн байдаг байлаа. Би зурганд хvрч очоод, газар өвдөглөн сууж тvvнийхээ зургийг удаан гэгч нь ширтэж залбирсан. Тvvндээ мөргөсөн."Гэнри... Гэнри..." гэж би шивнэхээс өөрийг хэлэх чадал надад vнэндээ байсангvй. Надад төлөвлөсөн бvхнийг хийх хvч чадал хайрлаач гэж би тvvнээс гуйж билээ.
Хэсэг хугацааны дараа би босч доод давхар луу явав. "Гэнри. Надад Хатагтай Кован захиа хvргvvлсэн байна. Өвдсөн гэнээ. Би оччихоод ирье." гэж тvvний өрөөнд орж хэлчихээд гарлаа. Хатагтай Кован гэдэг нь миний бvvр дээрний нэг танил, манай хотоос 4 цагийн зайд амьдардаг бvсгvй. Би хааяахан очиж хуучилдаг байсан юм. "Би чамайг явуулмааргvй байна. Чи бvvр цонхийгоод ядарчихаж, амрах хэрэгтэй" гэж Гэнри ер юу ч болоогvй юм шиг духан дээр минь гараа зөөлхөн тавиж хэлэв. "Миний бие маш сайн байна. Би явчихаад маргааш өглөө хvрээд ирнэ." Би өрөөндөө утастай байсан учраас Гэнри миний ярихыг сонсож чадахгvй байх гэж айв. Долоон цагийн vед би Гералд Грэй руу залгаж товч бөгөөд тодорхойгоор
-"Та 8.30д Холтосд хvрээд ирэхгvй юу?" гэж хэлсэн юм.
-"Юу гэнээ? Ох, Хатагтай Стаффорд!" гэж гэнэтийн бэлэгт баярласан тэрээр барьц алдан сандран хэлж байна. Би ч олон долоон юм ярьсангvй утсаа тавилаа. Миний төлөвлөгөө махс хялбар. гэнри 9 цагт Холтос-д Клэйр-тэй уулзахааар ирнэ. Тэгээд Грэй бид 2ыг харна. Би шөнөжөнгөө байхгvй байна гэж хэлсэн болохоор тэр хараад уурлана. Тэгээд л тэр. Би тайвнаар хувцаслаж эхлэв. Би маш нямбай сайхан хувцаслахыг бодож хамаг тавгvй бодлоо гээхийг хvсч байлаа. Гялалзсан жижигхэн хиймэл чулуунуудтай, мөнгөлөг өнгөтэй даавуун даашинзаа өмсөж, нvvрээ будав. Би хөөрхөн харагдахыг хvч байлаа. Гэхдээ тэгэхийн тулд маш их будаг шунх хэрэглэх хэрэг гарч билээ. Ингээд сууж байтал гэнэт толгойд минь "хэрвээ Гэнри Холтос-д ирэхгvй бол яах вэ? Тэр "Яасан ч vгvй гэж их л шийдэмгий хэлсэн шvv дээ. Тэр Клэйр-г эсэргvvцэж дөнгөх тийм их сэтгэлийн тэнхээтэй байвал яахав." гэсэн бодол зурсхын орж ирэв. Энэхvv гэгээн бодолд цочсондоо би гартаа бариж байсан энгэсэгний шаазан хайрцагаа газар алдаад хагалчихав. "Хэрвээ.. хэрвээ тэр ирэхгvй бол, тэр Клэйр-т тийм ч их хайртай биш гэсэн vг. Тэгвэл би гэр лvvгээ хамаг эрчээрээ гvйж ирээд тvvнийгээ тэврэн хамаг vнэнээ уйлан байж хэлнэ дээ." Ингэж бодоход өчигдөрөөс хойш хуурай байсан нvд маань том том дуслуудаар дvvрч зарим нь хацар даган урсав. Гайхалтай хэрэг шvv... Хvн итгэлээ алдаж, цөхрөнгөө барсан үед итгэл найдвар өчvvхэн төдий сvvмэлзэхэд сэтгэл хамгийн хэцvvгээр зовдог юм билээ.
Би тайван байхыг хичээж хувцасаа өмсөж эхлэв. Гар минь учиргvй чичирч байсан учраас хувцасаа өмсөх гэдэг амаргvй даваа байлаа. Хувцаслаж дуусчихаад аялалын том цуваа нөмөрч vдшийнхээ даашинзыг нуув. Гарч явахад минь Гэнри өрөөнөөсөө гарч ирэн цувны маань захыг чанга гэгч нь товчилж өгөөд,
-"Анхааралтай яваарай! Битгий хамаагvй ядарчихаарай, Ирэнэ минь"гэж хэлж билээ.
-"Санаа зоволтгvй Гэнри. Би зvгээр..." гээд би тvvнийгээ vнссэн. Хамгийн сvvлчийн удаа...
Ингээд л би гарч явсан. Харанхуй гудамжаар ганцаараа алхаж явахад хvйтэн салхи цувны минь доогуур гулгаж нvцгэн мөрөнд минь хурч байсан. Зөөлхөн даавуу хөлийг маань илбэхэд би толгой дээгvvр,эгц алхах гэж байдгаараа хичээж байсан юм.
Холтос гэдэг нь манай хотын хамгийн том шөнийн клуб байлаа. Нэг их муу нэртэй газар биш байсан ч гэсэн яагаад ч юм хvvхнvvд нэг бол нөхөртэйгээ ирдэг эсвэл бvvр ирдэггvй байсан юм...
Би ХОЛТОС хэмээх нэрийг бvтээсэн том том гэрэлт vсэгнvvдйиг харав. Хэтэрхий их гэрэл нь бараг л нvд өвтгөмөөр санагдаж байж билээ. Yvдээр нь орж дээд давхарт гарав. Зөөлөн хивсэнцэр дээр нь хvн өөрөө өөрийнхөө хөлийн чимээг сонсох ч янзгvй. Хэтэрхи гял цал болсон үйлчлэгчдийнх нь гялгар хувцаснууд нь алмаз эрдэнэ шиг хуурамчаар гялалзана. Төв танхимд нь орж ирэв vv vгvй юу жазз хөгжимийн хурц аялгуу толгой дотор минь шургаад орчих шиг л болов. Том том гэрэл vvсгvvрvvд. Цагаан ширээнvvд, хар костюм, нvцгэн мөр, гялалзсан шил, торгон хэрэглэл, алмаз чулуу.
Ноён Грэй намайг хvлээж байлаа. Тэр яг л дээд зэргэлэлийн эрэгтэйчvvдйин сэтгvvл дээр гардаг гял цал зураг шиг өнгөлөг харагдаж байв. Мэдээж хvнтэй харьцаж сурсан эр гэсэндээ сэтгэл хөдлөл юм уу гайхсан ямар ч шинж тэмдэг үзүүсэнгүй, эелдэг бөгөөд хvндэтгэлтэйгээр инээмсэглэсээр. Би ширээ сонгохдоо vvдээр орж гарч байгаа хvмvvсийг харж болох газрыг бодолцож сонгов. Ширээн дээр очоод vvд ширтэж суухад бvх юмсыг бүдэгхэн үүлэн хөшиг бvрхсэн мэт санагдаж байсан юм. Бvх юмс манаран тунарч байхад ганцхан цэнгээний газрын хаалга л томруулдаг шилээр харж байгаа мэт тодоос тод харагдана. Одоо хvртэл.
Миний санаж байгаагаар Ноён Грэй нэг юмны тухай л яриад байсан. Би бас ярьсан. Тэр инээмсэглээд л. Би бас инээмсэглэсэн байх. Хаалганы яг дээд талд нь том цаг байсан юм. Намайг Холтос-д хvрч ирэхэд цаг 8.30 болж байсан. Би тэр цагийг ширтэж цаг аажуухнаар явсаар байсан. Хэрвээ яг тэр vед хэн нэг нь миний сэтгэл рvv өнгийсөн бол том цагаан дугираг 2 зvvнээс өөр юг ч олж харахгvй байсан байх даа. Яг 9 цагт, хормыг заагч зvv 12 тоог шvргэв vv vгvй юу том шилэн хаалга онгойв. Яг л миний хvлээж байснаар. Гэхдээ орж ирсэн хvн нь Гэнри биш Клэйр байлаа. Тэр ганцаараа орж ирэв. Цул хар өнгөтэй сатин даашинз нь тvvний биеийг зөөлнөөр ороожээ. Толгой дээрээ тавьсан гоёмсог алмазан зvvлт нь гялалзаж, сайхан мөрөн дээгvvр нь гялалзах чулуунууд гvйх нь дуу алдмаар vзэсгэлэнтэй. Клэйр орж ирмэгцээ танхимыг тэр чигт нь гvйлгэн харав. Гэнриг ирээгvйг мэдмэгцээ уруул нь уураа дааж ядсан бололтой чичэрч байна. Гэвч яая гэхэв тэр танхимыг туулаад нэг ширээнд очиж суув. Тvvний суусан ширээ нь миний байрлалаас сайн харагдаж байлаа.
9.15... Том шилан хаалга онгойх нь улам л олширч костюмтай залуус эрчvvд, vслэг эдлэл даашинз болсон хvvхнvvд чимээгvйхэн орж ирж шуугилдах олонтой нийлж байв. Би хаалганы өмнө дэвссэн зөөлөн хивсэн дээгvvр эцэсгvй мэт урсах ширэн гутал, мөнгөлөг шаахайнуудын урсгалыг ширтэж суулаа. Ядаж байхад ямар олон хvн орж гарсан гэж бодноо тэр хаалгаар. Хаалга нээгдэхийг сонсох бvрт минь хvйтэн айдас нуруу руу минь шургаж өвдөг рvv маань урсаж байлаа. Гэвч би хаалга руу харалгvй нэг ч хором сууж чадаагvй юм. "Болгоомжтой, Хатагтай Стаффорд" гэж Грэйн хэлэх нь зvvд зэрэглээ шиг хол сонсогдов. Учир нь би барьж байсан усаа даашинз руугаа асгачихаж. Би гэхдээ тоосон ч vгvй аяган дах мөснөөс нэгийг авч ам руугаа хийлээ. Грэй над руу гайхал дvvрсэн нvдээр харж байсан юм.
9.25. Өвдөг маань гэм хийсэн хvнийх шиг чичирч байв. Хэтэрхий их чичэрснээс болоод дахиж хэзээ ч алхаж чадахгvй болчихмоор юм шиг санагдаж байж билээ, тэр vед. Би нууцхан Клэйр рvv харав. тэр бас л хvлээсээр байлаа. Тvvний нvд нь бас л хаалган дээр хадаастай. Ширээн дээр байсан цэцгийн дэлбээг тасдан хаях нь тvvнийг хичнээн их санаа зовж байгааг харуулж байлаа.
9.30. Би тэвдэж байсандаа тэр юм уу, эсвэл тэнд байсан жазз хөгжим тэгж хvнд дуулдаж байсан уу толгой руу маань хvнд зvйлээр зогсоо зайгvй нvдэж байгаа юм шиг санагдаж байв. Бvгчимдэж, бачимдсан сэтгэл минь агаар муу танхимын аяыг даалгvй боочихмоор санагдаж би хvйтэн гараараа хоолойгоо барьж суулаа.
9.45-д тэр ирсэн юм. Хаалга нээгдэж, тэр орж ирэв. Яг л тэр хоромд Гэнри агаарт өлгөгдчихсөн юм шиг санагдаж байлаа. Эргэн тойронд юу ч байхгvй юм шиг. Би хаалгыг харж байсан боловч яг урд нь зогсож байгаа Гэнриг л харж чадахгvй байлаа. Тэр харанхуй нvх мэт надад харагдаж байв. Дараагийн хоромд нь би юуг ч сонсоогvй юм. Чих минь таг дvлий болсон мэт чив чимээгvй намайг нэг хором бvрхэв.
Энэ мөчид би арай гэж сэхээ аван Грэй-д "жаахан хөгжилдөе л дөө" гэж хэлэв. Би тvvний хvзvvгээр нь тэвэрч, мөрөнд нь нvvрээ наагаад костюмных нь захыг чангаар хазав. Тэр vед би ганц л юм өөртөө хэлж байсан нь "Ирэнэ хэтэрхий чанга хашхирч болохгvй".
Грэй хаалга руу биш над руу харж сууж байсан болохоор Гэнри-г орж ирхийг харсангvй, учрыг ч ойлгосонгvй гайхаж дууссан нvдээр над руу харж суув. Гэхдээ жинхэнэ эр хvний зангаар тэр өөртөө итгэлтэй загнаж vсэнд маань гараа хvргэхийг хvртэл оролдож байлаа. Би толгойгоо тvvн рvv харж байсан ч нvvрэндээ ямар ч хувирал гаргахгvйг хичээж байсан юм. Гэхдээ нvд маань бvхнээ нууж дөнгөсөнгvй бололтой. Грэй миний нvд рvv хараад бараг л дуу алдах дөхөж байгаа нь илт. Би салга хvн шиг гартаа барьсан жунзаа чичрvvлэн байж "Грэй, дарс хаана байнаа. Би дарс уумаар байна. Яагаад энд дарс байхгvй байгаа юм" гэж хашгичив. Намайг уурлуулаад дэмийг ойлгосон Грэй vйлчлэгчийг дуудаж чихэнд нь нэг зvйл шивнэхэд vйлчлэгч инээмсэглэчихээд яваад өглөө.
Би энэ бvхний хажуугаар Гэнри ажигласаар байлаа. Тэр Клэйр дээр хvрч очив. Клэйр хэтэрхий их баяраар дvvрч байгаа бололтой сандал дээрээсээ vсрэн бууж жаргалтайгаар инээмсэглэсэн. Тэр Гэнри-г ирэхгvй нь гэж сандарч байсан бололтой тvvнийг хоцорсон тухай нэг ч vг хэлсэнгvй. Харин Гэнри цонхийж цайсан ноцтой царайгаа нууж чадалгvй зогсоно. Тэр хоцорсон нь надад бvгдийг урьдынхаас ч тодоор хэлж өгч байлаа. Гэнри ирэхгvй байх гэж их тэмцжээ... Yнэхээр их... Гэвч тэр тэссэнгvй юм байж. Гэнри Клэйрийн ширээнд очиж суув. Тvvний нvдэнд унтрашгvй их баярын оч гялалзаж, инээмсэглэнэ. Ямар vзэсгэлэнтэй сайхан харагдаж байснаа тэр хэзээ ч мэдэхгvй ээ. Зөөгч надад дарс авчирч өгөв. Бvvр 2 шилийг. Грэй нэг шилийг нь авч шилэн аяганд цутгах гэсэн боловч би Гэнригийн гараас дарсыг нь булаан авч өмнөө байсан шилэн аяганд хийхдээ цvл пал хийлгэн асгаж даашинзан дээрээ хvртэл цутгачихав. Тэгээд нөгөө дүүрэн аягаа авч газар унагалаа. Шил хагарах чанга дуутай нийлvvлэн би чангаар инээж эхэллээ. Грэй бvvр амаа ангайчихсан зогсож харагдана. "Инээ. чангаар хөхрөн инээ" гэж би Грэйд тулган хэлэв. Бидний ойр сууж байсан хvмvvс хэн тэр бvдvvлэг дуу гаргаад байгааг сонирхон эргэн эргэн харсаар байлаа. Яг л миний хvссэнээр.
Би үсээ задлан сэгсийлгэж, бvvр сvvлдээ шилтэй дарсыг газар чулуудлаа. Хамаг чангаараа инээж "Ох Гэри минь" гэснээ энэ маань хангалттай санагдсангvй сандалаасаа босч Грэй-н өвөр дээр нь сууж тэврэн vнсэж буй мэтээр нvvрээ нvvрэн дээр нь наалаа. Ингэхдээ нь хажуудаа байсан хиймэл ханыг тvлхэн унагав. Бvхэл танхим тэр чигээрээ эргэн харахад би ичиж буй царай гарган босох тэр агшинд Гэнритэй нvvр туллаа. Би над руу харж байсан тvvний нvдийг хэзээ ч мартахгvй. Бид 2 чимээгvй байлаа. "Ирэнэ... Ирэнэ" гэж тэр итгэж ядан шивнэж байв.
Би айж ичиж байгаа хvний дvрийг гаргах гэж хичээж байснаа толгойгоо өргөн огт тоогоогvй царай гаргаж "Тэгээд?" гэж хэллээ. Гэнри хойшоо ухрав. Тэгээд чичирсэн. Тэр нvдэндээ итгэхгvй байгаа бололтой хэсэг дарж байснаа "Би чамд саад болохгvй ээ!" гэж хэлээд Клэйр рvv яваад өгөв. "Өөр газар луу явъя Клэйр" гэж тэр Клэйр-т хэлж байна. Клэйр ч босч тэр 2 гараад явчихав. Би тэр 2-ыг шилэн хаалгаар харагдахгvй болтол нь дагуулан харж билээ. Тэгээд л бvх юм дууссан...
Би тэднийг явсны дараа асар тайван болж билээ. Би Грэй руу эргэхэд тэр миний унагасан хиймэл ханыг босгож тавьж байлаа. Тэгээд
-"Хатагтай Стаффорд, битгий өөрийгөө зэмлэ дээ. Энэ ч дээр байсан биз." гэж хэлсэн.
-"Тийм ээ, Грэй, ингэсэн нь ч дээр байсан юм" гэж би чимээгvйхэн хэлсэн.
Бид 2 буцаж ширээндээ суун, чимээгvйхнээр хоолоо идэж дуусгалаа. Миний бvх ухаан санаа тогтуун тайван байлаа. Би инээмсэглэн ярьж хажуугаар нь зөөлхөн сээтэгнэж байсан тул Грэй нөгөө ичгэвтэр явдалын тухай нэг их санаа зовж байгаа янзгvй сууна. 10.30-ын vед би тvvнийг гэрт маань хvргэж өгөхийг хvслээ. Тэр ингэж тvргэн салах болсондоо сэтгэл дундуур байгаа нь илт боловч юм хэлсэнгvй эелдэгээр машиндаа суулган намайг гэрт маань хvргэж ирлээ. "2-уулаа удахгvй дахиж уулзана биз дээ?" гэж гэрийн vvдэнд ирчихээд гарыг маань атган байж асуув. "Тэгэлгvй яахав. Тун удахгvй... ойр ойхон уулзах болно." гэж намайг хариулахаад Грэй баяр хөөрөөр дуурч яваад өгөв.
Би гэртээ орж ирлээ. Хичнээн ч удсан юм бvv мэд ямар ч гэсэн би хөдлөлгvй удаан зогсов. Бvх юм нэгэнт ард хоцорчээ. Би Гэнри-н ажлын өрөөнд нь орлоо. Газар хэвтэх хэдэн цаасыг авч ширээн дээр , өрөөний голд тавьсан сандалыг байранд нь тавив. Буйдан дээрхи дэрнvvдийг засч дараа нь Гэнри-н ширээн дээрхи зураг тосол гэх мэт зvйлсийг янзлав. Тvvнийг шугам, гортиг, бусад хэрэглэл нь газраар нэг тарж. Би тэр бvгдийг нь ширээн дээр нь тавиад зууханд гал асаалаа. Ингэж хамгийн сvvлчийн удаа гэртээ эхнэр шиг байлаа би. Бүх юмийг янзалж дуусаад би галын дэргэд очиж газар суув. Зуухны хажууд байдаг Гэнри-н тvшлэгтэй сандал , хөлөө тавидаг дэрийг нь баахан харж суулаа. Сандал дээр нь сууж зvрхлээгvй учраас, хөлнийх нь дэрэн дээр толгойгоо тавиж харанхуйг бvдэг улаан гэрлээрээ, чимээгvйг дуугаараа vргээх галыг ширтэн хэвтэв. Байн байн тэр дэрийг vнсэж байснаа би санаж байна. Yvдний өрөөнд тvлхvvр шажигнах дуу гарахад би хурдхан босч, vvдний өрөө рvv очив. Гэнри цонхийчхоод зогсож байна. Над руу харсан ч vгvй, хувцасаа тайлж өлгvvрт өлгөөд хажуугаар минь зөрөн ажлынхаа өрөө руу явлаа. Би ч дагалаа.
Бид өрөөнд орсны дараагаар чимээгvйхэн удаан зогссоны эцэст тэр хvйтэн хөшvvнээр:
-"Чи надад ямар нэг юм тайлбарлах уу?"
-"Надад тайлбарлаад байх юм байхгvй ээ! Чи бvгдийг нь харсан."
-"Тиймээ би харсан..."
Тэр өрөөг өгсөж уруудаж хэсэг байснаа над руу харан vзэн ядалт, гутамшиг дvvрэн инээмсэглэлээр инээмсэглээд "Гэхдээ энэ чинь сайн хэрэг!" гэж хэлэв. Намайг юу ч хэлэхгvй байгаад тэр улам улангасч "Чи... чи... яаж ингэж чадаваа" гэж хамаг чангаараа хашгирав. Би чимээгүй л байв. "Чам шиг эмийг би 4 жилийн турш эхнэрээ гэж дууджээ. Чи намайг бvvр галзууруулах нь. Ийм юм байж хэрхэвч болохгvй. Энэ бол чи биш. Чи ийм байгаагуй шvv дээ. Чи ийм юм хийж чадахгvй." Би юу ч хэлсэнгvй. Тэр гараас минь зууран авч намайг газар луу тvлхээд "Чи новш минь. Яриач. Хэлээч! Хариулаадах надад. Ягаад чи ингэж байгаа юм бэ?" Би тvvнйиг нvд рvv нь харж байгаад хамгийн гашуун худлыг тvvндээ хэллээ. "Би чамайг гомдоохыг vнэхээр хvсээгvй учраас энэ хайраа удаан нууж явсан. Би удаан хичээсэн боловч vнэхээр тэсч чадаагvй." гэж би хэлсэн. Тэр намайг юуны тухай ярьж байгааг сайнаас сайн ойлгосон. Тэр гарыг маань тавьж хойшоогоо ухрав. Тэгснээ инээв. "Тэгвэл би чамайг баярлуулах уу, Ирэнэ? Би чамд огтоос ч хайргvй шүү дээ. Чамайг ийм юм хийсэнд гомдох ч vгvй байна. Би өөр эмэгтэйд хайртай. Би vнэндээ баярлаж байна". гэж тэр хэллээ.
-"Чи баярлаж байна уу? Гэнри?"
-"Yнэхээр ихээр баярлаж байна. Гэхдээ чамайг нэг их баяртай биш байгааг чинь би харж байна л даа."
-"Yгvй дээ Гэнри, Би сэтгэл дундуур биш байна. Бvх юм зvгээр."
-"Нээрэн vv? за за газар хэвтээд байлгvй босч vз дээ." гэж хэлээд тэр дахиад өрөөг тойрон холхиж эхэлснээ "над руу битгий хар! Чи над руу харах ч эрх байхгvй шvv! Би хориглож байна." гэж хашгирав. Би толгой унжуулж
-"Би харахгvйээ Гэнри" гэж хэлэв.
-"Yгvй чи харах болно. Чи өөрийгөө харах болно." гэж Гэнри хамаг чангаараа хашхираад гараас минь татан намайг том шилэн хаалгатай тавиурын өмнө аваачив. "Даашинзаа хар даа чи!". Хар улаан өнгөтөй дарс мөнгөлөг даашинзыг минь бvрхэн урсчээ. "Чи тэрэнд хайртай болсон, чи тvvнтэй явсан, одоо яая гэхэв. Гэтэл энэ дарс, энэ vнсэлтvvд, тэр олон нийтийн газар биеэ авч явж байгаа байдал." Би юу ч хэлсэнгvй. Миний төлөвлөгөө бvтэмжтэй болжээ. Гэнри ч хэсэг дуугvй суусны эцэст тайван боловч хvйтэн өнгөөр "Чи одоо бид 2-ын хооронд юу ч байхгvй гэдгийг ойлгож ав! Угаасаа тийм юм хэзээ ч болоогvй байсан нь дээр байсан юм. Чи ч би чиний нөхөр байсныг мартах хэрэгтэй. Тийм учраас надаас чамд хадгалдаг юм бvхнийг чи надад буцааж өг! мэд ээ!" гэж хэлэв.
-"Би одоо өгнөө, Гэнри." Би дээшээ өрөө рvvгээ явж бvх зvйлсийг авчрав, тvvний зурагнууд, тvvний бэлэгнvvд, хэдэн захиа гээд л миний тvvнээс авсан бvх юмс. Тэр миний авчирч өгсөн бvх юмсыг аваад гал руу шидчихэв.
"Би энийг авч vлдэж болох уу?" гэж би тvvний хамгийн сайхан нэгэн зургийг нь гартаа барин асуулаа. Гар маань чичирч байв. Тэр нөгөө зургийг хараад, зургийг авч газар чулуудав. Би тvvнийг нь газраас авч элгэндээ тэврэв.
-"Тэгээд 2уулаа аль болох хурдан гэр бvлээ цуцлуулах хэрэгтэй." гэж Гэнри хэлээд галын хажуу дах сандал дээрээ суунгаа "Намайг ганцааранг маань орхиотох."гэв. Би буцаж хаалга руу явж байгаад гэнэт зогссон. Тvvн рvvгээ харсан. Тэгээд тvvндээ бодож явснаа хэлсэн. Тайвнаар. "Намайг уучлаарай Гэнри. хэрвээ чи чадвал. Тэгээд намайг мартаарай. Муухай бодлоор сэтгэлээ зовоож байгаад хэрэг байхгvй. Клэйр-н тухай бодож баяртай байгаарай! Миний тухай биш тvvний тухай бодоорой. Тэгсэн нь дээр."
-Тэр над руу эргэн харж "Чи уг нь ийм л байсан шvv дээ өмнө нь" гэсэн.
-"Би тийм байсан. Одоо гэхдээ би тийм биш. Бvх юм өөрчлөгддөг шvv дээ. Гэнри... Бvх юманд төгсгөл гэж байдаг. Гэхдээ амьдрах сайхан.. Амьдрах агуу юм. Чи маань харин жаргалтай байх ёстой шуу Гэнри."
-"Ирэнэ ээ! надад яагаад өөрчлөгдсөнөө хэлээч!"гэж намуухан хэлэхийг нь сонсох надад амар байгаагvй. Миний нэр, бас энэ ганц өгvvлбэр намайг гацааж орхив. Гэхдээ зөвхөн нэг л хором.
-"Би чадаагvй юмаа. Тэсч чадаагvй юм, Гэнри" гэж би намуухнаар хэлээд дээшээ өрөө рvvгээ гарсан.
Өрөөндөө би уруулаа хэтэрхий чанга хазсанаас болж аманд мин цус амтагдаж байлаа. "Энэ чинь юу ч биш... энэ чин юу ч биш, Ирэнэ" гэж би өөртөө дахин дахин хэлж байлаа. Яагаад ч юм бэ, би ярих хэрэгтэй байлаа. Сэтгэл дотор бөглөрөөд байгаа тэр юмыг vгээр л живvvлж чадах юм шиг надад санагдаж байв. "Ирэнэ... энэ чинь юу ч биш. Дахиад ганц хором тэсчих. Энэ бvгд дуусна. Энэ чинь юу ч биш." гэж би өөртөө давтан давтан хэлж байлаа. Би өөрийгөө сөхөрчихөөгvй гэж мэдэж байсан ч гэсэн нvд маань юу ч харахгvй байлаа. Чих маань ч юу ч сонсоогvй. Хэсэг хугацааны дараа арай гэж ухаан орон юм сонсож эхлэнтvvтээ би өөрийгөө "дахиад нэг хором... дахиад нэг хором..."гэж дахин дахин давтаж байгаагаа сонссон юм. Гарт маань байсан Гэнригийн зураг газар унав. Би тvvнйиг харлаа. Тэгэхэд л би чухам яг юу болсон, юу болоод байгаа, юу болох гэж байгааг тодорхой томруунаар харсан юм. Энэ бvхэн нэг хоромоос ч хурдан хугацаанд болж өнгөрсөн юм. Яг л цахилгаан цахиад өнгөрөх шиг, хоолойд чин халуун төмөр тээглэсэн мэт болчихоод болсонгvй би хамаг чангаараа хашгирав. Одоо бодохнээ би тэгэхэд зvгээр ч нэг хашгираагvй юм. Надаас гарсан тэр дуу хvний дуу биш шархадсан амьтны амьдрал гуйсан хоосон архираа байсан юм шиг....
Яг энэ нөчид Гэнри дээшээ хамаг хурдаараа гvйж ирэн хаалга тогшиж, "Яасан, юу болов?" гэж хамаг байдагаараа хашхирав.
-"Зvгээрээ! Би хулгана хараад " гэж аль болох тайван дуугаар хэллээ. Би хөдлөхийг оролдсон ч газар хөлийн маань доор эргэлдээд болсонгvй. Доошоогоо л унаад байсан. Өрөөг маань хурднаар эргэлдэх хар утаа бvрхсэн мэт. Би уналаа. Хичнээн ч хугацаа өнгөрсөн юм бvv мэд бvдээ нээхэд маань би газар хэвтэж байлаа. Өрөө хав харанхуй, бас нилээд жихvvн байх аж. Цонх онгорхой, хөшиг нь салхинд зөөлөн тийрvvлж хөдлөнө. "Би чинь ухаан алдчихсан байжээ." гэж би өөртөө хэлээд хөл дээрээ босохыг оролдов. Өвдөг маань хугарчихсан юм шиг өвдөж би өөрийн эрхгvй дахин газар уналаа. Би тэгээд газар хэвтэж байгаа тvvний зургийг харлаа. Цахилгаан биеээр маань гvйгээд өнгөрсөн. Би зургийг авч тvшлэгтэй сандал дээр тавиад өөртэйгээ ярьж эхлэв. Одоо харин дуу маань хvний дуу шиг намуухан, сул дорой ч гэмээр болжээ. "Гэнри... Гэнри... Миний Гэнри... Энэ чинь юу ч биш шvv дээ. Энэ бүгд худлаа тийм ээ, Гэнри? Энэ магадгvй зvгээр л зvvд байх. Бид 2 удахгүй хамтдаа сэрнэ тийм ээ? Тэгээд л би уйлахаа боличихно. Нvд рvv маань битгий хараарай Гэнри. Би уйлж байгаа юм биш. Одоо нэгхэн хормын дарааа энэ бvгд дуусна. Хэдий энэ зvvд ч гэсэн надад хэцvv байна шvv дээ. Гэхдээ энэ бол юу ч биш. Чи надтай хамтдаа биз дээ... Гэнри... Чи бvгдийг мэдэж байгаа даа... Чи мэднэ шдээ... Би ер нь шал тэнэг байгаа биз? тийм гэж хэл л дээ, Гэнри... Инээмсэглээч дээ... Намайг шоолж бvvр инээ... юу ч болоогvй байхад чин ингэж өөрийгөө зовоож байгаа надаар даажигнаж хөхрөөч! юу ч болоогvй байхад... Юу ч болоогvй шvv дээ... Би инээмсэглэж байгаа биз дээ.... хар даа... Чи надад хайртай тээ... Чи бол ганцхан миний Гэнри... Би жаахан ядарчээ, Гэнри... Гэхдээ би одоо амарлаа... Тэгээд энэ бvгд дуусна... Yгvй би уйлаагvй байна. Би чамд хайртай, Гэнри... "
Том хvнд чимээгvй нулимс хацрыг маань даган урсаж байлаа. Би уйлаагvй, гэхдээ... Би ямар ч цурхирах дуу гаргаагvй. Юм ярьж, инээмсэглэж байлаа. Нулимс маань л эцэс төгсгөлгvй урсаж байсан юм даг. Тvvний дараагийн сард яг юу болсныг би сайн санадаггvй юм. Гэнри бид 2 гэр бvлээ цуцлуулсан. Эхнэрийн vнэнч бус байдлаас болж гэж тэр цаасан дээр бичнэ лээ. Гэр бvл цуцлалтын шийдвэр гартал би Гэнригийн амьдарсан ч бид 2 нэг их олон тааралддаад байдаггvй байсан юм. Хааяа нэг тааралдахаараа зvгээр мэндлээд л өнгөрдөг байв. Би яаж ийгээд амьдарч дөнгөсөн юм. Маш олон ном уншсанаа санаж байна. Маш олон ном. Гэхдээ одоо би тэр номнуудаас нэг vг ч сананд ордоггvй юм. Ямар нэртэй ямар ном байсан. Ёстой бvv мэд... Би гадуур их явдаг байлаа. Хамгийн ядуучууд амьдардаг, намайг хэн ч олж харахааргvй захын гудамжнуудаар яваад л байдаг байсан. Гэхдээ би тэр vед жаахан ч гэсэн тайвширдаг байлаа. Тэр vеийн юмнууд ч гэсэн бvдэг бадаг л толгойд маань байдаг юм. Нэг удаа намайг нэг хvvхэд заагаад "Энд нэг эргvv явж байна." гэж хэлснийг санадаг юм. Би Гералд Грэйтэй ойр ойрхон уулзалддаг байсан. Уулзаад сээтэгнэлцэнэ... аль болох ойрхон... би тэгэх ёстой байсан тул өөрийгөө чадахаараа хvчилдэг байлаа. Гэхдээ би бас л нэг ч удаагийнхаа болзоог санахгvй байна. Би яавч өөрийнхөө дvрийг сайн бүтээсэн байж таарна. Нэг удаа надад Грэй "Хатагтай Стаффорд, та энэ дэлхийн хамгийн өвөрмөц, хамгийн их увидастай эмэгтэй. танай нөхөр тань ёстой тэнэг... Гэхдээ би тvvнд нь ч баяртай байна л даа." гэж хэлсэн юмдаг. Би яг яаж энэ бүгдийг хийснээ мэдэхгvй гэхдээ л ухаангvй байхдаа би болгосон л юм. Тэр өдрvvдээс миний санаж байгаа ганц юм бол Гэнри. Би тvvнийг дандаа хардаг байв. Тэр бvх цагаа Клэйртэй өнгөрөөж байлаа. Нvдэнд нь аз жаргалын туяа татаж, vргэлж инээмсэглэж явдаг болсон байв. Би тvvний нvvрнийх нь хувирал бvрийг уншиж чаддаг болсныхоо хувьд Гэнри-г ямар их жаргалтай байгааг шууд л мэдэж байлаа. Тэр сvvлйин хэдэн сар тvvнийг дагасан хамгийн хэцvv хар дарсан зvvднээс сэрээд дахиад амьдрал амсаж байгаа шиг л харагддагсан. Урьдын адил залуухан, хvчтэй, vзэсгэлэнтэй сайхан Гэнри... Дэндvv vзэсгэлэнтэй дээ, чи минь... Би Клэйрийг ч бас ажигладаг байлаа. Тэр Гэнри-д ямар ч гэсэн хайртай байсан. Энэ бvхэн зvгээр л нэг сээтэгнэл юм уу тvvний өөртөө итгэх итгэлийг нь тэжээх хоосон ялалт биш, гvн гvнзгий сэтгэл байсан юм. Магадгvй тvvний анхны хайр нь ч байсан байж мэднэ. Клэйр зvгээр нэг хоосон хүсэл тачаал биш ухаалаг, дээд гарлын, тогцон бvсгvй байлаа. Ухаан vзэсгэлэн 2 нь яг л адил... хэмжээлэшгvй... Гэнри жаргана аа... Би нэг удаа тэднийг гудамжинд алхаж явахад нь харж билээ. Тэд хооронд ярилцаж инээмсэглэж байлаа. Клэйр гоёмсог цагаан хослол өмссөн байсан шиг санаж байна. Юутай ч тэр 2 учиргvй жаргалтай харагдаж байж билээ.
Хотынхон маань гэр бvл салалтыг vзэж чаддаггvй байсан юм. Тэгхээр мэдээж намайг юу гэж ярьж байсан нь ойлгомжтой. Ямар ч гэр бvл намайг гэртээ оруулахаас татгазаж, төвөгшөөх болсон юм. Гудамжинд хvн амьтан мэндлэхээ ч больсон. Найз маань гэгддэг байсан хvмvvсийн нvvр нь гутамшиг жигшил дvvрсэн хоосон инээд дvvрэн байдаг байлаа. Би нэг удаа Хатагтай Броган-тай тааралдсан юм. Тэр намайг шинжгvй харснаа "Чи бохир амьтан! Чамайг Грэй-н мөнгөнд нь шунаж өөрийгөө худалдсаныг хэн ч мэдэхгvй гэж санаж байна уу? Гайгvй байлгvй" гэсэн. Пацы Тиллинс хэд хоногийн дараа гудманд тааралдаад "Хонгорхон минь чи ч буруу наймаа хийлээ дээ. Би аль ч ертөнцөд байсан Гэнри Стаффорд-г юугаар ч солихгvй байсан юм." гэж билээ...
Ингээд гэр бvлээ цуцлуулах өдөр ирэв. Би дахиад л Ирэнэ Вилмэр боллоо. Нөхөртөөө vнэнч байж чадаагvйгээс болж салсан Ирэнэ Вилмэр. Тэгээд л болоо! Салахдаа Гэнри надад өгөх мөнгөнийхөө тухай ярьж эхлэхэд би юу ч авахгvй гэдгээ тодорхой хэлээд "Ноён Грэй чамаас илvv мөнгөтэй." гэж билээ. Гералд Грэй тэр өдрийн маргааш нь Нью Йорк явах байсан юм. тэндээсээ Европ руу усан онгоцонд суух, би хамт явах ёстой байлаа. Тэр орой Ноён Барнэс намайг дуудлаа. Тэр сvvлчийн нэг сар хотоос гадуур байсан бөгөөд дөнгөж өнөөдөр л буцаж ирсэн байлаа. Тэгээд хамаг юмыг сонсчээ.
-"За Ирэнэ минь Би маш сонин юм сонссон. Чи надад тэр тухай ярих уу?" гэж тэр хоолойгоо чичрvvлэн байж хэлж билээ.
-"Яасан гэж Ноён Барнэс. Ямар ч сонин хачин юм энд байхгvй гэж би бодож байна. Би саяхан Гэнри-с салсан." гэж би тайвнаар хариулсан.
-"Гэхдээ... ммм... Энэ бvгд нээрээ чиний буруугаас болж гэж vv? Чи vнэхээр буруутай юм уу?"
-"хэрвээ та vvнийг гэм буруу гэж дуудмаар байвал тэг л дээ. Би Гералд Грэй-д хайртай. Тэгээд л тэр." Ноён Барнэс-н царай нь эхлээд улаан, дараа нь хөх дараа нь цав цагаан болов. Тэр удаан дуугvй зогссоны эцэст
-"Чи нөхөртөө хайргvй юм уу?" гэж асуусан.
-"Та Гэнри Стаффордын тухай ярьж байна уу? тэр одоо миний нөхөр байхаа нэгэнт больсон. тэгээд ч би тvvнд хайргvй."
-"Ирэнэ..." гээд тэр цаас нь vргэлжлvvлэх гэсэн боловч нэг л болж өгөхгvй байгаа нь илт. "Ирэнэ... энэ бvгд vнэн байж яасан ч таарахгvй. Чамайг ийм юм хийгээгvй гэдгийг чин би хvн бvрт хэлнэ."
-"Би чинь бурхан биш шvv дээ..."Тэр буцаж ухраад саарал толгойгоо харамсалтайгаар сэгсэрч.
-"Ирэнэ, чи нөхөр шигээ хvнийг тэр тэнэг залуугаар солих ч хvн биш дээ." гэж цөхөрсөн дуугаар хэлж билээ.
-"Би тэгсээн, сольсон."
-"Чи, Ирэнэ, чи. Би итгэж vнэхээр чадахгvй нь ээ!"
-"Битгий итгэ л дээ. Хэнд хамаатай юм." гэж намайг хэнэггvй хэлэхэд Ноён барнэс дахиж энэ бvгдийг тэсэхээ больсон бололтой
-"Тийм бол Би юу хэлэх вэ? Ирэнэ. Баяртай Ирэнэ" гэж тэр удаахан хэлэв.
-"Баяртай" гэж би vл тоосон янзаар хариу хэлэв. Би цонхоор тvvний цаашаа алхаж байгаа урьд урьдынхаасаа хvнд ядарсан харагдах дvрийг нь харж "Баяртай Ноён Барнэс... Баяртай.. Намайг уучлаарай..." гэж шивнэж байлаа.
Гэртээ хамгийн сvvлд хоносон тэр шөнө би маш орой унтсан. Байшин тэр чигтээ харанхуй болсон хойно би чимээгvйхэн доод давхар луугаа явсан. Маргааш аягvй бол Гэнри-д баяртай гэж хэлж амжихгvй. Гэхдээ би тvvнтэй салах ёс гvйцэтгэмээр байв. Би чимээгvйхэн унтлаганы өрөөний хаалгыг нээхэд Гэнри тайван унтаж байлаа. Би орлоо. тvvнийг харахын тулд цонхны хөшгийг жаахан нээж гэрэл оруулав. тэгээд нэгэн цагт минийх байсан орны хажууд зогслоо. Нvvр нь тайван бөгөөд дөлгөөхөн, хав хар сормуус нь хөдөлгөөнгvй, сайхан уруул нь харанхуйд цайрах нvvрэн дээр нь сийлсэн юм шиг үзэсгэлэнтэй харагдаж байв. Би тvvнд хvрч зvрхлээгvй учраас гараа болгоомжтойгоор дэрэн дээр тvvний толгойны хажууд тавьсан. Тэгээд би газар өвдөглөн сууж уруулыг нь хичнээн vнсэхийг хvссэн ч Гэнри-г сэрэхгvйн тулд тэрийгээ дарж ядан сууж байлаа. Харин гарыг нь авч уруулдаа хvргээд "Гэнри... Чи юу хийснийг маань хэзээ ч мэдэхгvй...мэдэх ч ёсгvй... Аз жаргалтай амьдраарай! Харин би өөртэйгөө хамт нэг л зvйлийг авч явах болно. "Би Гэнри-д хайртай байсан" гэж хэлэх тэр эрхийг би өөртөө vлдээнээ. Чамайг vхэн vхтлээ хайрлах тэр эрхийг би авч явна." гэж зөөлхөн шивнэсэн. Тэгээд би босч, хөшгийг хаагаад гарч явсан. Маргааш нь жихvvн саарал өдөр байлаа. Хааяахан хvйтэн бороо асгаж, зөөлөн салхи хөгшин саарал vvлсийг тэнгэр авчирсан тийм л өдөр байсан. Галт тэрэг орой 10.15-д явах байсан бөгөөд Ноён Грэй өглөө нь над руу залгаж намайг орой ирж авахыг хvссэн байлаа. Тэр аз жаргалаар бялхаж байгаа нь хэнд ч ойлгомжтой байсан юм. "Би өөрөө очно оо. Намайг харин буудал дээр хvлээж байгаарай!" гэж би хэлсэн. Аль хэдийн харанхуй болсон ч би өрөөндөө ганцаараа суусаар л байлаа. Өөрөө ч гайхмаар тийм их цөхрөл намайг тойрно. Би Гэнри-г хvлээж байсан юм. Тэр хараахан гэртээ ирээгvй л байв. Тэр Клэйр-нд очиж эрх чөлөөтэй анхныхаа өдрийг өнгөрөөхөөр явсан байсан байх. Уг нь салах ёс хийх нэг их шаардлагагvй байсан ч гэсэн би vvрд явахынхаа өмнө тvvнийг хармаар санагдаад болохгvй байлаа. Гэтэл Гэнри ирдэггvй. Би цонхны хажууд сууж хэдий хvйтэн байсан ч гэсэн онгойлгож гудамжийг харж суулаа. Бороо цутгаж байшингуудын дээвэр, явган хvний замнууд гялалзаж харагдана. Хааяахан өнгөрөх явган хvмvvс бvгд л нэг тийшээ учиргvй яарсан шинжтэй, цөхөрсөн ганцаардмал ч юм шиг харагдаж байсансан. Аль хэдийн 9.30 болсон ч, Гэнри гэртээ ирсэнгvй. Би цонхоо хааж жижигхэн цvнхэндээ авч явах зvйлсээ хийхээр суулаа. Надад боож баглаад байх сvртэй юм байсангvй. Нэг даавуу, хуримынхаа даашинз толгойвч 2-ыг, ба Гэнри-н зураг. Ийм л хэдэн зvйлтэй би тэндээс явсан юм. Цvнхээ дурамжхан хааж байтал хаалганд тvлхvvр дуугарах чимээ, дараа нь хvний хөлийн чимээ сонсогдов. Тэр хvрээд иржээ. Би малгай цув 2-оо өмсөж, цvнхээ авангаа "Би vvдний хонгилоор өнгөрөхдөө ажлынх нь өрөөний хаалгыг нээгээд л харчихая. Ганцхан удаа. Гэнри намайг анзаарах ч vгvй." гэж бодож байлаа. Ингээд би доошоо бууж, vvдний хонгилд очин Гэнри-н ажлын өрөөний хаалгыг онгойлгож хартал өрөө нь хоосон байна. Би ч одоо яая гэхэв гэж бодоод vvд рvv алхан хаалганы бариулыг атгах тэр агшинд Гэнри-н тайван боловч гунигтай дуу "Ирэнэ, надад баяртай ч гэхгvй явах гэж байгаа юм уу?" гэх нь тэр. Эргэн харвал Гэнри зогсож байлаа. Дэндvv их сандарснаас хамаг хяналтаа алдчих дөхсөн би гэдэг хvн "Ааанхаа..." гэж утгагvй дуугаар хэлэв.
Бид 2 тvvний ажлын өрөөнд орлоо. Зууханд гал асаажээ. Гэнри гуниг гялалзсан тод хар нvдээрээ над руу ширтэж:
-"Ирэнэ, чи бид 2 vvрд салж байна. Магадгvй... Гэхдээ чи бид 2 нэг нэгэнтэйгээ учрах л хувьтай байсан шvv." гэв. Бий дуугай л толгой дохилоо. Хэрвээ ямар нэг юм хэлчихвэл дуу хоолой маань хяналтнаас гарчих гээд хэцvv байсан юм.
-"Би чамд ямар нэг бурууг тохохгvй ээ, чамайг муулах ч vгvй. Ирэнэ. Тэр орой зоогийн газар болсон явдал бол. Чи өөрөө ч анзаараагvй галзуурал байсан байх. Ямар ч гэсэн би чамайг тэр орой байсан эмэгтэй гэж бодохгvй байна. "Магадгvй тийм биз... Гэнри..." гэж би тэсч чадалгvй шивнэв.
"Чи биш шvv дээ. Би чамайг vргэлж хайрлаж явсан тэр эмэгтэй чигээр чинь л сэтгэл зvрхэндээ vлдээнэ." гээд Гэнри хэсэг дуугай болов. Би урьд нь хэзээ ч тvvнийг ийм цөхөрсөн, чимээгvй байхыг нь харж байгаагvй шиг санагдана. "Амьдрал vргэлжлэх л болно. Би өөр бvсгvйтэй... Чи өөр залуутай гэрлэнэ... тэгээд бvх юм мартагдана." гэж тэр маань vргэлжлvvлэн хэлээд гарыг маань атгана. Гэхдээ чи бид 2 дэндvv жаргалтай байсан шvv! гэж хэлэхдээ нvдэнд нь гэнэт гэрэл тусав.
-"Тийм ээ Гэнри!" гэж би шулуухан бөгөөд тайванханаар хариулсан.
-"Чи тэгэхэд надад хайртай байсан уу? Ирэнэ?"
-"Аанхаа, хайртай байсан."
-"Гэхдээ тэр цаг нэгэнт өнгөрч дээ... Юутай ч би чамайг хэзээ ч мартахгvй, Ирэнэ. Чадахгvй. Би чамайг бодох болно..."
-"Тэгээрэй Гэнри минь! ЗАримдаа намайг санаж байгаарай!"
-"Чи жаргалтай байна биз дээ, Ирэнэ? Би чамайг жаргаасай гэж хvсч байна."
-"Тэгнээ Гэнри!"
"Би ч адилхан. Магадгvй чамтай байсан шигээ тийм их жаргалтай байж ч мэднэ. Гэхдээ одоо чи бид 2 эргэж харж болохгvй ээ! Хvн чинь урагшаа харж амьдрах ёстой! Чи намайг жаахан ч гэсэн бодох уу? Ирэнэ"
-"Тэгнээ, би бодно, Гэнри."
Тэрний маань нvд харанхуй гунигаар дvvрсэн байхыг би харж байлаа. Би толгойгоо өргөж гараа Гэнри-н мөрөн дээр нь тавиад намуухан бөгөөд ихэмсэгээр:
-"Гэнри, чи жаргах ёстой шvv! бас хvчтэй, ихэмсэг амьдрах учиртай. Гуниг харууслыг давж гарч чадахгvй тэр л хvмvvс гуниг харуусалтай амьдардаг. Чи бол амьдрал руу инээмсэглэж амьдрах хувьтай хvн. "За тийм дээ. Чиний зөв... бvх юм сайхнаар төгссөн шvv дээ. Энэ бvхэн чи бид 2-ын аль нэгнийх нь амьдралыг баллаж болох л байсан шvv дээ! Тэгээгvйд нь би баярлаж байна." Хэсэг дуугvй суусны дараа Гэнри
-"Ирэнэ минь баяртай! Чи бид 2 дахиж энэ хорвоо дээр ч бараг уулзахгvй биз дээ." гэж хэлсэн юм. Би одоо ч санаж байна.
-"Амьдрал гэдэг чин богинохон шvv дээ, Гэнри" гэж хэлэхдээ би чичирч байсан. Гэнри-д анзааруулахгvйн тулд би "Гэхдээ хэн мэдэх вэ? бид 2, 60 настайдаа уулзаж ч мэднэ шvv дээ." гэж хурдхан шиг хэлэв. Гэнри инээмсэглээд, "Магадгvй ээ! Тэгээд 2-уулаа энэ бvгдийг ярилцаад инээж байхгvй юу!" гэв.
-"Тийм ээ! Гэнри! 2-уулаа инээлдэнэ."
Тэр толгойгоо гудайлгаж гарыг маань vнсээд:
-Яв даа одоо, чи миний амьдралд тохиолдсон хамгийн сайхан зvйл байсан шvv!, Ирэнэ. гэж доор дуугаар шивнэсэн. Тэр толгойгоо өргөж нvд рvv маань хараад "Надад эцсийн удаа ганц ч гэсэн юм хэлэхгvй юм уу?" гэхэд нь би тvvнйихээ нvд рvv нь харж байгаад хамаг сэтгэлээсээ нэг л хариулт хэлсэн.
-"Би чамайг хайрласан шvv, Гэнри!"
Гэнри гарыг маань дахин vнсээд "Би жаргалтай байх болноо. Гэхдээ хэзээ ч тэр эмэгтэйтэй учраагvй байсан ч болоосой гэж хvсэх vе ч надад ирнэ. Амьдрал чинь хатуу шvv дээ" гэж сул дуугаар шивнэлээ.
-"Тийм ээ Гэнри!" гэж би товчхон хариулсан...
Гэнри намайг өргөж vнсэж билээ. Тvvний уруул нь миний уруул дээр, харин 2 гар маань тvvний хvзvvг ороосон байсан. Хэзээ энэ хамгийн сvvлчин удаа байсан ч ямар ч гэсэн болсон юм. Одоо хэн ч надаас тэр хормыг булааж авч чадахгvй.
Гэнри надтай хамт гадаа гарлаа. Би хөлсний тэрэг дуудаж дотор нь суугаад, цонхоор нь харахад тэр довжоон дээр зогссоор л байсан юм. Зөөлөн салхи vсийг нь vлээж, харин тэр хөшсөн адил зогсож байсан... Ингэж би хамгийн сvvлчийн удаа тvvнийг харсан юм. Нvдээ аниж нулимсаа залгиад хичнээн ч явсан юм бvv мэд. Ямар ч гэсэн нvдээ нээхэд маань такси аль хэдийн буудал дээр ирж зогссон байлаа. Би мөнгөө төлж, цvнхээ аваад галт тэрэг рvv явав.
Гералд Грэй намайг буудал дээр хvлээж байлаа. Тэр гоёмсог аялалын хувцас өмсчээ. Гартаа барьсан дуу алдам сайхан цэцгээ надад өгөхдөө, баяртай инээмсэглэлээ нvvрнээсээ арчиж чадахгvй байсан юм. Бид нэг их юм ч ярьсангvй галт тэргэнд суулаа. 10.15-н vед галт тэрэг хөдлөж эхлэв. Харанхуй цонхны цаагуур буудлын байшингууд, босоо шонгууд, харанхуй гудамжнууд ээлж дараагаар жирэлзэн өнгөрнө. Ингээд хот бидний ард хоцорлоо. Галт тэрэгний дугуй өнхөрсөөр...
Бид 2 кабиндаа 2-уулахнаа байв. Ноён Грэй над руу нууцхан харж инээмсэглэхдээ намайг хариуд нь инээмсэглэх болов уу гэж бодсон нь илт. Би харин огт амьгvй мэт суусаар байв. Грэй "Ингээд арай гэж нэг юм 2-уулахнаа vлддэг байна шvv" гэж шивнээд намайг тэврэхийг оролдсон боловч би тvvнйиг өөрөөсөө тvлхэн холдуулав.
"Байзнаарай, Ноён Грэй! Бид 2-т хангалттай цаг байна шд" гэж намайг хvйтнээр хэлэхэд Грэй "Яасан бэ Хатагтай Стаффорд? Yгvй ээ! хатагтай Вилмэр. Та чинь бvvр цонхийцон байх чинь..." гэж vгээ зөөн асуулаа. "Яагаа ч vгvй ээ! Зvгээр л би жаахан ядраад" гэж би нөгөө л хvйтэн өнгөөр хэлэв.
Бүтэн 2 цаг бид 2 чимээгvй, хөдөлгөөнгvй суулаа. Бидний эргэн тойронд байсан ганц чимээ гэвэл галт тэрэгний дугуй л байв. 2 цагийн дараа галт тэрэг маань анхныхаа зогсоол дээр зогссон бөгөөд би цvнхээ барин бослоо. "Хvvе, та чинь хаачих нь вэ?" гэж Ноён Грэй дуу нь цахиртан асуухад би юу ч хэлсэнгvй буув. Галт тэрэгнээс буусныхаа дараа би Грэй-н сууж байсан кабин-н онгорхой цонхон дээр ирж "За Ноён Грэй. Намайг нэг саятан Сан Франциско-д хvлээж байгаа. Би таныг зvгээр л нөхрөөсөө салахын тулд ашигласан юм. Баярлалаа. Харин энэ тухай та хvнд vг хэлээд хэрэггvй биз дээ. Эс тэгвээс бvгд таныг шоолон хөхрөх болно шуу дээ." гэж хэллээ. Тэр амаар ангайн гацчихсан... Сэтгэл нь ямар их дундуур байсныг би шууд хараад л мэдэж байв. Гэхдээ жинхэнэ эр хvний зан гаргаж надад тэр бvх сэтгэл тавгvйцэлээ vзvvлсэнгvй. Харин "Танд тэгж тус болж чадсан бол би баяртай байна." гэж эелдэгээр хэлж чадаж билээ, Грэй. Яг энэ мөчид галт тэрэг хөдлөж, Грэй малгайгаа аван над руу даллаад алга болов.
Ингээд би тэр нэг буудал дээр ганцаарааа хоцорсон. Хvнд үүлс удаахнаар хөвсөн нил хар тэнгэр намайг бvрхжээ. Миний санаж байгаагаар тэнд хуучин хашлага бас унжиж норсон модод, нойтон навчис л байсан шиг... Харин тасалбар тvгээх цэгийн цонхоор нь бvдэг гэрэл сvvмэлзэж байлаа. Надад их мөнгө байсангvй. Би гэрэл сvvмэлзэх цонхон дээр очиж байгаа бvх мөнгөө сарвайгаад "Надад нэг тасалбар өгөөч!" гэж хэлэв. Тэндэхийн тасалбар түгээгч нь нэг хялайж харчихаад "Аль буудал руу вэ?" гэж товчхон асуухад нь би "Аль нь ч хамаагvй ээ!" гэлээ.
-"За та хэлээдэхээч..."
"Энэ шугамны хамгийн сvvлчийн буудал хvртэл..."
Ажилчин залуу нэг тасалбарыг миний мөнгөний хагастай буцааж тvлхээд сонин харцаар намайг ширтсээр хоцров.
Галт тэрэг буудал дээр ирж зогсоход нь би "Ямар ч хамаагvй нэг буудал дээр буучихна даа" гэж бодсоор дотогш оров. Би нэг цонхны хажууд суугаад дахиж хөдлөөгvй. Эхлээд цонх харанхуй байснаа гэрэлтэй болж дараа нь дахин харанхуй болсныг би санаж байна. Ямар ч байсан би 24 цагаас илvv л явсан болж таараад байгаан. Ёстой мэдэхгvй. Дахиад харанхуй нөмрөхөд би ямар нэг буудал дээр бууснаа санаж байна. Галт тэрэг зогссон... Би буусан... маш харанхуй ямар ч гэрэл vзэгдэхгvй байгааг мэдрээд буцаж галт тэргэнд суух гэсэн боловч галт тэрэг нэг хөдлөөд явчихаж билээ. Ингээд л нойрмог ажилчин, бvдэг гэрэлтэй мухлаг, өөрийгөө борооноос хамгаалахын тулд сандал доор хэвтэх нохойноос өөр юмгүй нойтон тавцан дээр vлдсэн дээ. Буудлаас цааш лавшруулан харвал нарийхан гудам бас хэдэн модон байшин харагдаж байлаа. Цагаа харвал өглөөний 3 цаг болж байв. Би сандал дээр суугаад өглөөг хvлээхээр шийдэв... Бүх юм өнгөрчээ... Би хийх ёстой юмаа хийлээ... Амьдрал ингээд л дуусчихсан...
Би одоо тэр хотхонд амьдардаг юм. Жижигхэн дэлгvvрт өглөө 9-с орой 7 хvртэл ажиллана. Би хамгийн ядуу нэгэн байшинд 2 өрөөг эзэгнэдэг. Гэхдээ тусдаа шаттай болохоор намайг хэзээ яаж гарч орж байгааг хэн ч анзаардаггуй юм. Надад танил нөхөд энэ тэр гэж юм юу ч байхгvй. Би ажилдаа яг таг ханддаг ч хэзээ ч ярьж байгаагvй. Тийм ч учраас миний хамт ажилладаг хvмvvс нэрийг маань ч мэдэхгvй. Харин байрныхаа эзэнтэй сард нэг удаа төлбөрөө хийх гэж тааралддаг юм. Би ерөөсөө юм боддоггvй. Ажиллаад л гэртээ ирээд л идчээд унтдаг. Тэгээд л болоо. Би уйлдаггvй. Заримдаа ойдог шилэн өөрийгөө харахад цонхийж цайсан нvvр, нvvрэндээ арай томдсон, энэ дэлхийн хамгийн тайван, чимээгvй 2 нvдийг л хардаг. Би гэртээ ч vргэлж ганцаараа байдаг. Харин Гэнри-гийн баяртай инээмсэглэсэн зураг ширээн дээр минь vргэлж байсаар ирсэн. Зурагны хvрээн дээр "Ирэнэ-дээ. Гэнри. Yvрд мөнх." гэж бичсэн байдаг юм. Ядарсан vедээ би ширээний өмнө сөхөрч суугаад тvvнийгээ удаан гэгч нь хардаг...
Хүмvvс цаг хугацаа бvгдийг авч оддог гэж хэлэлцдэг. Тэр хууль надад гэхдээ vнэн байгаагvй. Он жилvvд өчнөөн төчнөөнөөрөө урссан ч би Гэнри Стаффорд-д хайртай хэвээр л байсан юм. Одоо ч хайртай. Тэр маань одоо аз жаргалтай байгаа. Би тvvнд аз жаргалыг нь авч өгсөн юм. Тэгээд л болоо. Намайг авааль нөхрөө худалдаж авсан гэж ярилцдаг хvмvvс магадгvй зөв байх. Би тvvнийхээ амьдралыг нь, аз жаргалыг нь өөртөө байгаа бvх юмаараа төлж байж худалдаж авч өгсөн. Би Гэнри-д хайртай. Хэрвээ бурхан надад дахиад амьдрах боломж олгосон бол би яг л өөрийнхөө хийснийг ямар ч эргэлзээгvйгээр хийх байсан.
Бvсгvйчvvд, охид оо! Намайг сонсох хvн бvрт би хэлье! Хэзээ ч хvнийг ухаан санаанаасаа илvv бvv хайрлаж бай! Хайраас өөр ямар нэг зорилго, хvсэлтэй бай. Хайрандаа заавал хязгаар тавь!... Хэрвээ чи чадвал шvv дээ... Би бол чадаагvй.
Хүн vхэн vхтлээ амьдрах учиртай. Тэгээд ч би амьдарсаар байна. Гэхдээ энэ амьдрал маань нэг их удахгvй болсныг би мэдэрч байна. Төгсгөл ирж явааг би харж байгаа. Би өвчтэй зовлонтой биш ч миний хүч чадал, амь маань дотроосоо унтарч байгааг би мэдэрч байна. Өнгөрсөнд болж өнгөрсөнд би огтоос ч харамсдаггvй. Дараа нь юу болохоос айдаг ч vгvй. Амьдралаас хvсэх ганцхан л юм надад vлдсэн. Би Гэнри-г дахиад нэг л удаа харчихмаар байна. Миний бvхэл амьдрал маань болсон тэр хvнийг би ганцхан удаа эцсийн ганц удаа хармаар байна. Ганцхан удаа... Би нэгэнт хотдоо буцаж чадахгvй учраас залбираад л хvлээгээд байдаг. Би үнэхээр утга учиргvй ихээр залбирч хvсдэг. Одоо надад нэг их ч цаг vлдээгvй байна.
Гудамжаар алхан явахдаа би зөрөн өнгөрөх хvн бvрийг ажилглан хардаг. Орой нь гэртээ ирчихээд Гэнри-гийн зургийг харж "Өнөөдөр биш байнаа, Гэнри минь. Магадгvй маргааш..." гэж шивнэнэ.
Би дахиад тvvнтэй уулзах, тvvнийг харах болов уу? Би өөртөө тэгнэ гэж хэлдэг ч дотроо тэгэхгvй гэдгээ мэдэж байдаг...
Ингээд би өөрийн тvvхээ бичиж дууслаа. Хамаг сэтгэлээ чангалан байж бичиж дуусгалаа. Хэрвээ Гэнри vvнийг маань унших юм бол тэр ямар ч гэсэн сэтгэл дундуур байхгvй биз. Харин тэр маань бvгдийг нь ойлгоно. Тэгээд энэ бvгдийг унщихад тэр магадгvй... vгvй ээ... Тэр надтай уулзах гэж ирэхгvй. Тийм юм хийх ёсгvй гэдгээ тэр ойлгож байгаа. Харин тэр гудамжинд надтай зөрөөд л өнгөрөх болно. Намайг огт анзаараагvй юм шиг. Харин би дахиад ганцхан удаа... эцсийн удаа тvvнийгээ харна...
Эх сурвалж: mecs-orei.blogspot.com

Friday, March 9, 2012
Дейл Карнеги - Гэр бүлийн аз жаргалын долоон дүрэм
Цааш унших...
Friday, November 18, 2011
Sunday, October 16, 2011
Computer architecture and design (3 books)
1.A Practical Introduction to Computer Architecture (Daniel Page)
2.Computer Organisation and Architecture-8th ed by William Stallings
3.Computer-Organization--Design--and-Architecture-by-Sajjan-G.Shiva-

If by Rudyard Kipling
Дэлхийн өмнөд туйл руу аялсан алдарт хөлгийн тавцанд зэс хавтан дээр сийлээтэй байсан шүлэг. Хүний урам зоригийг бадрааж, хүч тэнхээг сэргээх гайхалтай утга агуулгатай.
If you can keep your head when all about you
Are losing theirs and blaming it on you;
If you can trust yourself when all men doubt you,
But make allowance for their doubting too;
If you can wait and not be tired by waiting,
Or, being lied about, don't deal in lies,
Or, being hated, don't give way to hating,
And yet don't look too good, nor talk too wise;
If you can dream - and not make dreams your master;
If you can think - and not make thoughts your aim;
If you can meet with triumph and disaster
And treat those two imposters just the same;
If you can bear to hear the truth you've spoken
Twisted by knaves to make a trap for fools,
Or watch the things you gave your life to broken,
And stoop and build 'em up with wornout tools;
If you can make one heap of all your winnings
And risk it on one turn of pitch-and-toss,
And lose, and start again at your beginnings
And never breath a word about your loss;
If you can force your heart and nerve and sinew
To serve your turn long after they are gone,
And so hold on when there is nothing in you
Except the Will which says to them: "Hold on";
If you can talk with crowds and keep your virtue,
Or walk with kings - nor lose the common touch;
If neither foes nor loving friends can hurt you;
If all men count with you, but none too much;
If you can fill the unforgiving minute
With sixty seconds' worth of distance run -
Yours is the Earth and everything that's in it,
And - which is more - you'll be a Man my son!

Wednesday, September 21, 2011
Стефен хокинг "Хар нүх ба Шинэ ертөнц"
Стефен Хокинг өнгөрсөн, одоо, ирээдүйн орчлог ертөнцийн тухайд төдийгүй шинжлэх ухааны суут сэтгэгчдийн үзлийн талаар гүн мэдлэгтэй ажээ. Тэрээр ээдрээтэй нарийн ойлголтуудыг жирийн хүмүүс ойлгож чадах хялбар, энгийн нэр томъёонд оруулжээ.
EVENING STANDART
Цааш унших...
Б.Батзаяа "Цэцэглэдэггүй цэцэг"
Шороо яран тэмүүлсээр түүнийг анх цухуйхад цонхон цаана сар гийж одод түгсэн өвлийн нэгэн саруулхан шөнө байлаа. Хөгнө шиг хар ногоон иштэй авирдаг энэ цэцэг бол хуримын бэлгэнд ирсэн тасалгааны есөн цэцэгний нэг нь билээ. Гэрийн эзэгтэйд бол өнгө өнгөөр алагласан эдгээр цэцэгсийн дотроос хамгийн царай муутай нь тэр байлаа.
Цаг хугацаа ...Бэлгэнд ирсэн ихэнх цэцэгс одоо өнгө өнгийн, өөр өөрийн гоо үзэсгэлэнтэй цэцэг гаргасан бөгөөд маш тэсвэртэйд тооцогддог Мөнхрөө цэцэг, "царай муут" Хөгнөлж хоёроос л цэцэг гарахгүй удлаа. Өглөө бүхэн эзэгтэй цэцгүүдээ арчилж услах бөгөөд дээрх хоёр цэцгийг хамгийн сүүлд усалсан болоод орхино. Нэгэн шөнө Мөнхрөө анхилуун үнэртэй олон жижиг цэцэг дэлгэлээ. Харин "царай муут" салхивчны бариулд хүртэл өндөр ургасан боловч цэцэг гаргахгүй л байлаа. Өглөө нь эзэгтэй Мөнхрөө цэцэглэсэн байхыг олж үзээд баярласан боловч Хөгнөлжийг тэгтэл урт ургасанд яагаад ч юм дургүй байв. Салхивч нээх гэтэл бариулаас ороосон иш нь саад болсон тул эзэгтэй "царай муутын" хоёр гурван ишийг хайчилж орхив.
Цаг хугацаа ...Өдөр хоногууд ар араасаа цуварсаар нэг сар, хоёр сар, гурван сар өнгөрлөө. Эзэгтэй өглөө бүр хуримын бэлгэнд ирсэн цэцгүүдээ харна. Баримагана цэцгээс сэтгэлийн таашаал, Бортголжоос баяр баясал, Мөнхрөөгөөс бол халуун дулаан мэдрэмж, Удумбараас эрч хүч олж авдаг мөртөө Хөгнөлжийг ингэтэл тэмүүлэн ургадагт нэг л дургүй байсан нь салхивч нээхэд саад болдогтой холбоогүй бололтой. Хөгнөлж ургасаар ахиад л салхивчны бариул хүртэл авирчээ. Гэхдээ өмнөх шигээ бариулыг сайтар ороосонгүй ердөө л тулсан төдий. Төмөр хайч гялалзан шилбээр нь ахиад л тайрч орхив. Бусад цэцгүүд сүүдэр туссан мэт болохыг эзэгтэй даанч олж харсангүй.
Өвөл анх нахиалсан болоод ч тэрүү "царай муут" сэрүүн цэнгэг агаар сэвэлзэх салхийг хүсэж, шархалсан иш нь хайраар дутаж байв. Гэвч эзэгтэй нөхөртөө аргадуулан энхрийлүүлж, халуунаар тэврүүлэх дуртай мөртлөө хүн цэцэг хоёул байгаль эхийн хүүхдүүд гэдгийг ойлгохгүй хэвээр.
Цаг хугацаа ... Тэр хоёрын хуримын халуун шөнөөс хойш нэг жил өнгөрчээ. Эзэгтэй хөшигөө яран салхивчаа нээгээд эргэснээ гайхан зогтусав. Салхивчны бариулаас зуурчихдаг өнөөх Хөгнөлж ... Тэр Хөгнөлжийг хараад хайч руу яарав. Царай муут дээшээ тэмүүлэхээ больжээ. Тэр гоёмсог саваа тойрон тэвэрч 2 метр гаруй урт ургажээ. Гэвч ямар ч цэцэг гаргасангүй. Эзэгтэй энэ удаа түүнээс ердөө төө хэртэйг л үлдээлээ. Гоёхон Хайтан, Тогосон сүүлт цэцгүүд Хөгнөлжийн уй зовлонг хуваалцах гэсэн шиг дэлбээгээ түүний арьсархаг навчин дээр унагалаа. Хэт хатуу хандах үед зовлонг даван туулах ёстой, маш тэсвэртэй Мөнхрөө цэцэг ч олон жижигхэн дэлбээгээр уйллаа. Цаг хугацаа л харин юуг ч үл тоох тул улиран өнгөрсөөр л байлаа.
Цаг хугацаа ... Ахиад л өвөл болж цонхон цаана нэвсгэр цагаахан цас хаялавч Хөгнөлж түүнийг харах гэж өндийсөнгүй. Эзэгтэй түүнд арай илүү анхаарал хандуулах болсон ч тэрээр энэ урт хугацаанд ердөө хоёр төө л ургажээ. Уг нь ийм хугацаанд салхивчны бариулаас хэд хэд ороон хоёр метр гаруй урт ургачихсан байдагсан. Эзэгтэй түүний гоёмсог савыг арчиж байгаад хэд хэдэн газар цуурсан байхыг олж үзээд ихэд харамсан "хайран сайхан сав өөр цэцэг суулгасан бол дээр байж дээ" гэж бодов. Нөхөр нь тэр орой савны цуурхайгаар шороо нь асгарсан хэдэн навчийг гаргаж хаях тушаал буулгав. Ямар өндөрт тэмүүлэн ургадаг байсныг нөхөр нь нэг ч удаа хараагүй болохоор түүнд "царай муут" огтхон ч хайран биш байв.
Маргааш өглөө нь эзэгтэйг гарахад гадаа зөөлөн цагаан цас хаялж байлаа. Гэрийнхээ ойролцоо тоглоомын талбайд Хөгнөлжөө уутнаас гарган тавиад зайтайхан суугаад бодов. Бодолд дарагдан суусан эмэгтэйг цочтол орилов. Хөөх цэцэг... Жаалхүү гүйж очоод цуурсан савыг хагартал өшиглөлөө. Эзэгтэй сандлаасаа огло үсрэн босоход түүний царай ихэд цочирдон айж балмагдсан шинжтэй байв. Зөөлөн цас хаялсаар л. Цав цагаахан цасан дээр хар шороо цацагдаж, хар шороон дундаас цас мэт цагаан од мэт олон цэцэгс гэрэлтэнэ. Хөгнөлж үндэсээ хэрэн шороон дундуур тэмтэрсээр гоёмсог саваа цууртал ургасан байжээ. Эзэгтэйн амнаас "Дотогшоогоо ургачихаж, дотогшоогоо цэцэглэчихэж" гэсэн үг өөрийн эрхгүй унав. Цас мэт цагаахан цэцэгс өвлийн цэнгэг салхийг хөлөглөн нэг нэгээрээ нисэж будрах цасан ширхэгүүд дунд уусан замхрах нь удаан хүлээсэн эрх чөлөөгөө эдэлж байх шиг байлаа. Эзэгтэй нүүрээ даран асгартал уйллаа.

Saturday, September 10, 2011
Жек Лондон "Аниргүй цагаан дайд"
Үнэндээ амьдрал гэдэг хэзээ ч ялж болдоггүй тоглоом шүү дээ. Амьдарна гэдэг өтөл нас чам руу сэмээрхэн гэтэн гэтсээр тулж иртэл шургаж унатлаа зүтгэж, зовж тарчилна гэсэн үг. Гэтэл бид амьдралд хязгааргүй хайртай, үхлийг туйлгүй үзэн яддаг.
-Чамин хачин нэртэй ноходтой би зөндөөн л таарч явсан, цөмөөрөө олхиогүй юмнууд байдаг юм гэснээ, хийж байсан ажлаа дуусгаж, нохойг түлхэн цаашлуулах зуураа,
-Тэд чинь тамир нь харьж доройтсоор сүүлдээ үхчихдэг амьтад. Чи өөрөө мэднэ шүү дээ,
зүгээр Касьяр, Сиваш, Хаски нэртэй нохдод тэр бүр муу юм тохиолдоод байдаг билүү? Жишээ нь энэ Шукумыг хар л даа, тэр...
Гэхийн сацуу цаад гуринхалсан эр нохой нь яах ийхийн завдалгүй цовх үсрэн, хурц цагаан
соёогоороо Мэйсоны багалзуурыг арай л тас татаад хаячихсангүй.
-Энэ чинь одоо юу болж байна вэ?
Шилбүүрийн мод тархин дундуур нь тасхийн буухад нохой цасан дээр тарайж унаснаа, ухаан ороод, нүд ирмэхийн зуур огло харайн босоход араа шүднээс нь шар шүлс савирч байлаа.
-Шукумаас хараа бүү салгаарай гэж би хэлээд байсан шүү дээ. Энэ Шукум амар заяа
үзүүлэхгүй нээ! Цаадах чинь Карменийг долоо хонохгүй л тасар татаад хаячих бий вий. Мөрийцсөн ч болно.
-Харин би бол... гэснээ Мэйлмют Кид, түүдэг галын дэргэд гэсгээхээр тавьсан талхыг эргүүлэх зуураа,
-Зорьсон газраа хүрэхээсээ наана бид өөрсдөө Шукумыг алж иднэ гэж мөрийцөхөд ч бэлэн
байна. Чи юу гэж бодож байна даа, Руфь?
Улаан арьст бүсгүй идээг нь тунгаах гэж кофе руугаа жаахан мөс чулуудчихаад, Мэйлмют
Кидээс харцаа салган нөхөр рүүгээ, дараа нь ноход руугаа харснаа, хар цагаан юу ч дуугарсангүй.
Ийм хараажийн үнэнийг давхар нотлох барих гэж оролдохын хэрэг юу байх билээ. Тэдэнд өөр арга байхгүй юм чинь. Хүний хөл хүрээгүй хоёр зуун бээр газар өмнө нь тосч байгаа. Өөрсдөө бол зургаа хоногт хүрэхтэй, үгүйтэй хүнстэй үлдсэн байдаг, Нохдод нь бол одоо гол зогоох юм юу ч байхгүй болсон.
Хоёр анчин, хүүхэн гурав өглөөнийхөө тарчигхан ундааг уухаар түүдэг гал тойрон суулаа.
Бага үд хийж байсан болохоор ноход нь хөллөгөөтэйгөө цагариглан хэвтээд, эздийнхээ ам хөдлөх бүрийг өлөн нүдээ салгахгүй ширтэцгээн байна.
-Маргаашнаас эхлээд өглөө ам хөдөлгөх юмгүй болно гээд Мэйлмют Кид,
-Нохдоос нүд салгаж болохгүй боллоо. Гай болоод гараас алдуурч орхих юм бол эв нь
таарсан цагт биднийг ч хүү татаад идэж орхиход бэлэн л байгаа шүү гэв.
-Цагтаа би методист мөргөлтний чуулганы тэргүүн, хишиг өдрийн сургуулийн багш явсан хүндээ. Юуны учир ийм үг дуугарсныг бүү мэд. Мэйсон ингэж хэлчихээд, уур савсуулж байгаа бугын арьсан бойтог руугаа их бодол болчихсон гөлрөн ширтэж сууна. Руфийг аяганд нь кофе хийж өгөхөд сая тэр гүн бодлоосоо салж,
-Тэнгэрийн ивээлээр бид харин цайнаас их юмгүй хоцорлоо доо. Би Теннесид, гэртээ байхдаа цай яаж ургадгийг харсан юм. Одоо бол би эрдэнэ шишийн ганц халуун гамбирын төлөө юугаа ч өгөхөөс буцахгүй болчихсон сууж байдаг. Гэхдээ, Руфь минь битгий гунихар. Гэдэс өлсөх, бугын арьсан бойтог өмсөх хоногийн чинь тоо дуусах цаг хаяанд ирсэн шүү. Энэ үгсийг сонсоод хүүхний магнайн үрчлээ тэнийж, анх удаа учирсан цагаан арьст хүн, бүсгүй туунийг адгуус амьтан, ачааны малаас өөрөөр харсан анхны хүн, тэр л цагаан арьст ноёныг хайрлах сэтгэлээр нүд нь гэрэлтээд ирэв.
-Тийм ээ, Руфь минь гээд эр нөхөр нь, зөвхөн хоёр биетэйгээ ойлголцдог нөгөө л болзмол
хэлээрээ,
-Бид удахгүй эндээс хөдөлнө. Цагаан хүний завинд суугаад Давст усаар хөвж одно доо. Тэр оргилж бургилсан муу ус уул мэт дээш сүндэрлэн босч ирээд л доошоо бууж байдаг юм. Хязгаар хярхаггүй тэр усаар мөн ч их удаан явна шүү дээ! Арав, хорь, бүр дөчин хоног хөвлөө ч... гээд Мэйсон яриагаа улам үнэмшилтэй болгохын тулд хоног өдрийг хуруу даран тоолж байгаад,
-Өнөөх л усандаа, муу усандаа л явж байна. Тэгж явсаар, зун цагийн ялаа шумуул шиг
язганасан олон хүнтэй нэг их том гацаа тосгонд хүрч очно доо. Урц овоохойн нь өндрийг яана. Арав, хорин нарс залгасны дайтай гээч! Ээ, мөн ч өндөр шүү!
Ийн өгүүлээд тэр цааш нь хэлэх үгээ олж ядан таг болж, Мэйлмют Кидийн зүг дэмий л ая
зассан харц чулуудсанаа, хорин нарс дээр дээр нь залган босговол хэр зэрэг өндөр болохыг хуруу гараараа жишин, мэрийж мэхийн тайлбарлаж гарав. Мэйлмют Кид дотроо доогтойхон инээмсэглэж, гайхаж баяссан Руфь нүдээ дүрлийлгэн ширтэж байна. Нөхрийгөө наргиж зүггүйтэж байна гэж мэдсэн хэдий ч тэр өхөөрдөл хайр нь хөөрхий бүсгүйн сэтгэлийг хөөргөж баясгаж байлаа.
-За тэгээд л хайрцаг дотор орж суугаад... ганц пифф! гээд л хөдөлчихнө дөө гэснээ, эл үгээ
улам ойлгомжтой болгох гэсэн бололтой хоосон сэнжтэй аягаа дээш нь шидээд сурамгай нь аргагүй барьж авах зуураа,
-Бас ингээд л пафф! гээд хүрээд ирчихнэ! Ээ, их заарингууд минь ивгээлдээ багтааж хайрла!
Чи минь Форт Юкон руу явна, харин би хорин тав хоноод Арктик Ситид байж байна. Тэндээс чам руу хөвөрч одсон олсны үзүүр дээрээс бэрьж аваад "Байна уу, Руфь минь! Ямаршуухан аж төрж байна даа?" гэнэ. Тэгэхэд чи "Өө, өвгөн минь, чи юу?" гэж, би "Тийм байнаа" гэнэ. Чамайг "Соодгүй болоод талх барьж чадахаа болиод байна" гэхэд би "Пиндээ ороод гурил доогуур үз. За, баяртай" гээд, чи пин рүүгээ орж хичнээн л хэрэгтэй бол төчнөөн соод авна. Иймэрхүү маягаар, чи Форт Юконд, би Арктик Ситид суурьшин аж төрцгөөнө дөө. Бөөнэр гэдэг чинь ийм л хүмүүс байдаг юм!
Эл шидэт үлгэрийг сонсоод Руфийг гэнэхэн инээмсэглэж суухад хоёр эр тачигнатал
хөхрөлдөж байлаа. Гэтэл, хэрэлдэн хэмхэлдэж буй ноход алс холын гайхамшигт орны тухай яриаг нь таслаад, тэднийг салгаж аялуулж байх зуур бүсгүй чарганыхаа ачаа тээшийг боож баглаж, татлагаар даруулан, замд гарахад бэлэн зэлэн болчихсон байлаа.
-Урагшаа, Халзан минь, алив, давхиарай!
Мэйсон шилбүүрээ дадамгай нь аргагүй тас няс хийлгээд, нохдыг аяархан гаслаж гийнан
хөллөгөөнийхөө сурыг сунган зүтгэж эхлэхийн сацуу залуур модоороо газар тулан түлхэхэд хелдүү чарга урагш хөдлөв. Руфь хоёр дахь чарганд суужээ. Чаргаа хөдөлгөхөд нь бүсгүйд тусалсан Мэйлмют Кид сүүлчийн чаргыг залах боллоо. Нүцгэн гараараа бухыг ганц цохиод унагаж чадах эр хар бяртай, шийдмэг догшин зантай энэ булиа эр золгүй хөөрхий хөллөгөөний нохдод гар хүрдэггүйгээр үл барам боломжийнхоо хэрээр тордож тэтгэж явдаг нэгэн ажээ. Ингэдэг аянчин их ховор байдаг бөлгөө. Зарим үед Мэйлмют Кид тэр нохдыг хараад өрөвдөхдөө нулимс унагах шахдаг аж.
Хүнд чаргануудаа замд гаргах гэж хэдэнтээ хүчлэн оролдсоныхоо дараа манай хүн:
-За, давхиад байгаарай, майга хөлтнүүд минь! гэж аман дотроо дуугарав.
Ашгүй, тэвчээр зүтгэл нь талаар болсонгүй, ноход нь өвдсөндөө гаслаж гийналдан, өмнөө яваа ах дүүсээ гүйцэх гэж хурдлан одох нь тэр.
Яриа хөөрөө ч тасрав. Ийм зүдэргээтэй аяны замд тийм илүү дутуу юмны хэрэг юун. Умар зүг өөд аялана гэдэг хүнд бэрх бөгөөд амиа ч алдаж болох ажил билээ.
Таг дуугүй явж чадсаныхаа хүчинд бүтэн өдрийг, тэгээд ч ийм улбаа төдий жимээр туулж чадсан хүнийг аз жаргалтай хүн гэхээс өөр аргагүй. Зам мөр гаргахаас илүү зовлонтой хэцүү ажил байхгүй дээ. Цанын гөрмөл өргөн бэхэлгээ алхам бүрт шахам алдуурч, өвдөгцөө цасанд зоогдоно. Хөлөө цаснаас аажуухан, болгоомжтой гэгч сугалах хэрэгтэй. Цанын цасыг гүйцэд цэвэрлээгүй цагт, босоо хүн ганц ямхын төдий хазайлаа л бол ямар ч гай гамшигтай юм болж мэднэ, Тийм үед урагшаа ганц алхаад нөгөө хөлөө зөөн, наад зах нь л гэхэд бас хагас ярд (*ярд - 0,91 метр) алхах ёстой. Анх удаа тийм юмыг туулж буй хэн боловч сайн л бол нэг зуун ярд газар яваад, тамир нь тасран, цанаа холбох нь бүү хэл ганц сайн суниаж ч амжилгүй нөгөө л гай уддаг цасан дээрээ унаад өгнө гээч. Өдрийн туршид нохойн хөл доор ганц ч унаагүй хүн уутан хөнжилдае санаа амар, сэтгэл бардам шургаж болно. Умардын аугаа бэрх жимийг хорь хоног дотор туулж чадсан хүнд тэнгэр ч атаархах буй заа. Наран баруунаа гудайж байхад Аниргүй Цагаан Дайдын сүр хүчинд автан баргар царайлсан аянчид дуу шуу ч үгүй, зам гарган урагшилсаар л байлаа. Мөнх бусын заяанд төрснийг нь хүнд өөрийн эрхгүй сануулан эрхшээдэг, далай тэнгисийн тасралтгүй ээлжлэн орчигч таталт, түлхэлт, догшин шуурга, газар дэнслэх, тэнгэрийн их буу болсон аянгын нижигнээн гээд өдий төдий зүйл байгальд байдаг билээ. Тэдгээрээс хамгийн хүчтэй, хамгийн аймшигтай нь эл Аниргүй цагаан дайд хийгээд түүний нэгэн хэвийн дүнсгэр байдал мөн дөө. ЁСТОЙ Л анир чимээгүй. Тэнгэр зүлгэж өнгөлсөн зэс мэт гялалзаад, өчүүхэн чимээ ч ариун бүхнийг бузарлаж орхим санагдан, хүн өөрийнхөө дуунаас ч хүртэл хирдхийн цочмоор ажээ. Эл хуль ертөнцийн мэнэрсэн их цөл дундуур урагшаа тэмүүлж яваа, амьд төрөлтний өчүүхэн ширхэгтөдий тэр хүн одоо өөрийнхөө цөс ихтэй хар сөөрөг зангаас баахан айн ширвээдэж, биеэ яльгүй муу өт хорхой мэт бодном бөлгөө. Орчлон ертөнцийн далд нууц өөрийнхөө илрэн тодрох аргыг хайж байна уу гэлтэй хачин бодол бас төрөх аж. Үхлийн өмнө, тэнгэрийн өмнө бүх л ертөнцийн өмнө хүнийг ийм л үед айдас эзэмдэн авдаг бөгөөд түүн сацуу сайн төрөл олох, амьд явах найдвар, мөнхрөхийн мөрөөдөл тэргүүтэн, орчлонгийн хүлээсэнд баригдсан хоосон хүсэл эрмэлзэл ч бас оргилж ирнэ. Яг тэр үедээ л хүн Тэнгэртэй орь гагцаар нүүр тулан учирдаг байна.
Үдшийн наран бүр тонгойжээ. Голын гульдрал тэрүүхэндээ гэнэт огцом тохойрч, Мэйсон
газар дөтлөн шууд огтлон гарахаар нохдоо цаад хошуу өөд залав. Гэтэл тэд яаж ч зүтгээд эрэг өөд гарч чадсангүй. Руфь, Мэйлмют Кид хоёр араас нь түлхээд байсан хэр нь чарга ухран гулссаар байлаа. Өлсөж гуриатсан золгүй хэдэн ноход сүүлчийнхээ хүчийг шавхаж, улайран зүтгэж эхэлсэнд чарга овоо дээш ахи ахисаар арай чүү цаад эрэг дээр гарах нь л гарчээ. Гэтэл түүчээ нохой гэнэт баруун тийш зүтгэн, чарга Мэйсоны цана дээгүүр гарах яг тэр агшнаас хачин золгүй явдал эхлэх нь тэр. Мэйсон газар харуулдан ойчиж, бас нэг нохой хөллөгөөнийхөө суранд орооцолдон унаад, чарга газрын хэвгий рүү, бусад ноход, хөллөгөө сэлтээ чирсээр гулсан буув.
Шилбүүрийн дуу тас! няс! хийн нөгөө унасан нохой суранд нь өртөж эхлэхийн сацуу:
-Мэйсон болиоч! гэж хашгираад Мэйлмют Кид, -Наад хөөрхий амьтан чинь амьсгал хураах гэж байна шүү дээ. Би өөрийнхөө хэдийг хөллөгөөнд оруулаадахъя гэлээ.
Мэйсон, түүний үгээ хэлж дуусахыг хүлээж байгаад, урт шилбүүрээрээ дахиад шавхуурдан, гэмтэй нохдыг ороолгож гарчээ. Нөгөө, бидний танил Кармен өрөвдөлтэйеэ гаслан гангинаж, цас руу шургах гэж хүртэл оролдож үзсэнээ тэрий хадан сунаад ойчив.
Тэрхэн үе бол аянчдын хувьд тун хэцүү, шаналгаатай хором байлаа, Нэг нохой амьсгал
хураан алдаж, хоёр найз ам мурийн, яах учраа олохоо больсон Руфь тэр хоёрын нүүр өөд
царайчилсан байдалтай дэмий л ээлжлэн харсаар байж, Мэйлмют Кидийн нүдэнд тун ч зэмлэнгүй харц тодроод ирсэн хэдий ч биеэ барин, нохой руу очиж хөмөлдрөгийг нь тасар огтчин салгав. Хэн нь ч дуугарсангүй. Дүйзлэж хөллөсөн ноход эрэг өөд мацсаар дээр нь гараад алсынхаа замд шуудрав. Кармен эцсийнхээ хүчийг шавхан араас нь бараадан дагалаа. Нохойг явж чадаж байгаа цагт нь буудах ёс байхгүй. Амьд үлдэх эцсийн ганц арга гэвэл, дараагийн буудалд яаж ийгээд хүрэх, тэнд нь хүмүүс хандгай алчихсан байж байх л явдал юм. Өөрийнхөө буруу явдалд дотроо гэмшиж байсан хэдий ч Мэйсон угаас баахан зөрүүд зантай хүн тул юу ч дуугарсангүй, манлайн чарганы нохдыг залан зүтгүүлсээр явлаа. Тэр, тосч байгаа аюул зовлон, гай түйтгэрийн талаар сэжиг ажиг ч үгүй, цагаан газар өтгөн ургасан цагдуул дундуур туучуулж явна. Тавиад тохой газрын зайтай нэгэн хөгшин нарс сүглийн байна. Зуу зуун жилийн турш тэнд гав гагцаар хөглийн бараалсаар байгаад дуусах хувь тавилан түүнд ногдсон ажээ, хөөрхий. Манай Мэйсон ч бас ямар хувь тавилантай юм билээ, бүү мэд дээ. Түүнийг бугын арьсан гутлынхаа үдээсийг чангалах гэж тонгойхын сацуу чарганууд ч зогсч, ноход цасан дээр хэвтээд өглөө. Эргэн тойронд нь нэг л хачин нам гүм, хөл хөдөлгөөн ч алга, тэр жихүүн жавар, нам жим байдал хоёр байгаль ертөнцийн зүрхийг царцааж, амыг нь бээрүүлж орхио юу даа гэлтэй цаанаа л нэг ёозгүй. Агаарт огцом шүүрс алдах мэт чимээ гарахад, түүнийг хэн ч сонсоогүй авч, тэр хөшин царцаж орхисон мэт хөлдүү бөглүү ээрэм цөлд нэг л юм болох нь дээ гэдэг ёр дохиог төдөлгүй цөм мэдэрчээ. Он удаан жилийн насанд дарагдаж, тэр жилийн унасан цасны хүндэд дийлдэн бөхийсөн аварга том нарс мод хүний аминд хүрсэн эмгэнэлт явдлаар насныхаа нарыг жаргаах нь тэр. Тар няр хийх чимээг сонсонгуутаа Мэйсон хурдан холдох гэж ухасхийсэн боловч түүнийг гүйцэд босч ч амжаагүй байхад нь мод дал мөрөн дээрээс нь дараад унаж орхив. Гэнэтийн аюул, нүд ирмэх зуурын үхэлтэй Мэйлмют Кид бишгүй л нэг нүүр тулан учирч явсан даа! Нарсны шилмүүс чичигнэхээ зогсоогүи байхад тэр, бүсгүйд нэг юм зандран тушаагаад өөрөө нөхөртөө туслахаар дайран орлоо. Улаан арьст бүсгүй, цагаан арьст эгч дүү нарынхаа олонхийн адил ухаан алдаж унасан ч үгүй, дэмий нулимсаа асгаруулан цаг алдсан ч үгүй. Мэйлмют Кидийг хашгирахын сацуу ухасхийн, дамналдан унасан модны нөгөө үзүүр дээр бүх биеэрээ тэгнэн хэвтээд, модны хүндийг чадах ядахаараа хөнгөлөн, нөхрийнхөө ёолж гаслахыг чих тавин чагнаж байх тэр агшинд Мэйлмют Кид модыг сүхээр цавчиж гарав. Тэс хөлдүү модонд хальт үсрэх сүхний төмөр ян ян хийх агаад цохилт бүрийн араас Мэйлмют Кидийн хэт хүчилсэндээ өөрийн эрхгүй гаргаж буй урт бөгөөд бөглүүхэн дуу залгаж байлаа. Тэг тэгсээр байгаад, сав саяхан амьд саруул гялалзаж явсан нөхрийнхөө сэг болсон биеийг модон доороос арай гэж сугалан гаргаад цасан дээр тавив. Харин, бүсгүйн битүү уй гунигт царай, итгэл цөхрөл сүлэлдсэн нүднийх нь харц тэргүүтэн эр нөхрийнх нь шаналгаа зовлонгоос ч илүү аймшигтай харагдаж байлаа. Умарт нутгийнхан үгийн дэмий хоосон, үйл ажлын үнэ цэнэтэйг эрт ухаардаг болохоор үг цөөтэй байдаг билээ. Хасах жаран таван тэмийн хүйтэнд хүн цасан дээр удаан хэвтэж чадахгүй тул, золгүй Мэйсоныг ангийн арьсаар тунтуйлан ороож, чарганаас огтчиж авсан татлага сураар боогоод, мөчир зулж зассан хэвтэр дээр хэвтүүлэн, хажууд нь гал өрдөж гарав. Нөгөө гай удсан модны гал дүрэлзэн байна. Галын илчийг хорьж тогтоон, орчин тойрныг нь дулаацуулахад нэмэр гэж дээгүүр нь хуучин даавуу татжээ. Энэ бол хэн хүний үл андах, байгалиас олж авсан физик арга билээ. Үхэлтэй нэг биш удаа нүүр тулан учирч явсан хүн түүний ёр зөнг анддаггүй. Мэйсоныг даанч нүд хальтирмаар айхавтар зэрэмдэглэчихжээ. Зэрвэсхэн харахад л илт. Баруун гар, дунд чөмөг, ууц нуруу нь хугарч бэртээд, хоёр хөл нь мэдээ алдаж, дотор эрхтнүүд нь ч бас авах юмгүй болсон байж магадгүй байдалтай харагдана. Хааяа нэг гиншин ёолохоор нь л хөөрхий минь, амьд шүү л байгаа юм байна гэж бодохоос өөр арга алга. Яах ч арга байхгүй, ямар ч горьдлогогүй болж дээ. Энэрэлгүй хар шөнийн дуусашгүй уртыг бас яана. Руфь цөхөрч гүйцсэн ч овог аймгийнхныхаа онцлог шинж болсон гүргэрхэн байдлаар гай зовлонтой нүүр тулж, харин Мэйлмют Кидийн хүрэл адил хүрэн царайд хэдэн үрчлээ нэмэгджээ. Тэнд хамгаас бага зовлон эдэлж байгаа нь Мэйсон байж. Тэр аль хэдийнээ Дорнод Теннесид Манант Их Уулсын дунд дуудчих. Би түүнтэйгээ үүрд салахын ёс хийе... Хүүгээ бодоод, миний амьсгал хураахыг бүү хүлээ гэж хэлье. Эс тэгвэл цаадахь чинь чамтай цуг явахгүй ч байж мэднэ. За, анд минь, хагацъя даа! Алив, байзаарай, Кид... Дээхнүүр ухах хэрэгтэй шүү. Би тэнд алттай элс угаах тоолондоо дөчин цент унагадаг байсан юм. Аа, Кид минь, өөр нэг зүйл... Амьсгалын нь тоо хэзээ мөдгүй дуусах гэж буй хүний өөрийгөө ялан байж хэлсэн чин сэтгэлийн үг, чихэнд дуулдахтай үгүйтэй байгаа сүүлчийн үгийг сонсохын тулд Кид бөхийн, дахиад л чихээ аманд нь бараг наав.
-Өршөөгөөрэй намайг... Юуны төлөө гэдгийг чи мэдэж байгаа... Кармены төлөө...
Усан нүдэлж гүйцсэн бүсгүйг эр нөхрийн нь хажууд орхиод Мэйлмют Кид, ангийн арьсан том дээлээ өмсч, цанаа хөлдөө углан, буугаа шүүрч аваад ой руу орж одлоо. Догшин ширүүн Умард нутгийн байгальтай халз тулан үзэлцэж явахдаа балчирдаж барьц алдаж яваагүй ч гэлээ, ийм бэрх хэцүү юмтай тулгарч явсан удаагүй билээ, Кид. Өнгөцхөн төдий бодоод үзлээ ч гэсэн, огт найдлагагүй болсон нэг хүний төлөө гурвын гурван хүний амь... гэдэг, шийдэж цөхөөд байх юмгүй, хамгийн энгийн ойлгомжтой зүйл шүү дээ. Гэлээ ч Мэйлмют Кид дотроо тээнэгэлзсээр байлаа. Хээрийн буудал, алтны уурхай, гол мөрөн, зам жимд өнгөрүүлсэн хүчир амьдрал, ан гөрөө, өлсгөлөн, үер гээд амь дүйсэн адал явдлаар дүүрэн таван жилийн нөхөрлөл түүнийг Мэйсонтой холбож байгаа билээ. Улаан арьст бүсгүй, тэр хоёрын дундуур ороод ирсэн анхны өдрөөс түүнийг Руфээс битүүхэндээ харамлах сэтгэл төрөхөөр тийм бат зузаан нөхөрлөсөн хоёр доо. Гэтэл одоо тэр сайхан нөхөрлөлөө өөрийн гараар тасар татан хаяхдаа тулж орхиод байж байдаг!
Хандгай, ердөө ганц хандгай хайрлаач гэж тэнгэрт залбирч гуйсаар явсан авч, ан амьтад
нутаг сэлгэн одсон аятай, юу ч таарч өгсөнгүй, үдэш болсон хойно ядарч гүйцсэн амьтан гар хоосон, сэтгэл дундуур буцаад гэлдэрчээ. Гэтэл нохдын чих дөжирөм чанга хуцалдах, Руфийн бачимдан хашгирах дууг сонсоод өөрийн эрхгүй алхаагаа хурдасгалаа.
Буудалдаа дөхөж ирээд Мэйлмют Кид, улаан арьст бүсгүй өөрийг нь бүчээд хар хурхийн
дайрч буй олон ноходтой сүх барьчихсан үзэлцэж байгааг харав. Ноход, эздийнхээ тогтоосон төмөр мэт хатуу хуулийг зөрчин, үлдсэн жаахан хүнсний зүйл рүү дайрч байгаа нь тэр аж. Кид бууныхаа аман талаас бариад бүсгүйд туслахаар дайран орж, байгалийн шалгарлын өнө эртний эмгэнэлт явдал балар цагийн хэрцгий догшин нанчилдаанаар өрнөж эхлэх нь тэр. Буу сүх хоёр зэрэг зэрэг бууж, байгаа нэг онон, нэг хальт тусан
байх агаад ноход ийш тийш мурилзан бултаж, нүд нь шуналын галаар цогшсон тэдний соёо шүдээ арзайлгасан ам хамраас өлөн шүлс савиран байлаа. Хүн араатан хоёр бие биенээ эз дийлэхийн төлөө тийнхүү тартагтаа тулан тултлаа тэмцэлдвэй. Тэг тэгсээр, нэвширтлээ жанчуулсан ноход түүдэг галаас мөлхөн холдоод, шарх савираа долоож, од мичид өөд өлийн гомдолтой гэгчийн дуугаар улилдан байлаа. Хатааж нөөсөн хамаг загас нохойн гэдсэнд орж, үлдсэн хоёр зуу гаруй бээр замд гол зогоох таван фунт* (*Фунт - 409,5 грамм) хүрэхтэй үгүйтэй гурил л үлджээ. Руфь нөхөр рүүгээ очиж, Мэйлмют
Кид сүхэнд гавлаа цөм цохиулж үхсэн нэг нохойн арьсыг хуулаад махыг нь эвдэж, найдвартай газар нуун, арьс, гэдэс дотрыг нь нохдод хаяж өгөв. Өглөө нь бас нэг санаанд ороогүй явдал гарах нь тэр. Ноход хоорондоо хэрэлдэж, хэмхэлдэж эхэлснээ, гэнэт амь нас нь ёстой л хялгасанд торж яваа Карменыг сүргээрээ дайран ноцжээ. Хичнээн шилбүүрдэж жанчаад нэмэр болсонгүй, гасалж гангинан, унан босон байсаар Кармены
биеэс үс ясны өөдөс ч үзэгдэхээ болимогц сая нэг юм тарж одохчаан аядлаа. Мэйлмют Кид, аль хэдийнээ Теннесид оччихоод, ах дүү нараа юунд ч юм бэ итгүүлэхийг хичээн
утга авцалдаагүй нөгөө л сургаал номлолоо айлдан дэмийрч буй Мэйсоны яриаг чих тавин чагнах зуураа, ажил төрлөө хийж эхлэв. Нарс модод дэргэд нь байсан болохоор Мэйлмют хурдан шалмаг амжуулж байлаа. Анчид хүнснийхээ зүйлийг нохой зээх, хөллөгөөний нохдод идүүлчихгүйн тулд хийдэг нуувчин хоргыг мань хүн яажшуухан урлаж байгааг Руфь дуугайхан ажин байна. Тэгээд тэр, хоёр залуу нарсны үзүүрийг газар шүргэтэл махийлган татаж ирээд бугын ширний сураар модноос аргамжиж орхисноо, шилбүүрийнхээ сурыг нэгэнтээ шав хийлгэн Дуугаргаж, нохдоо номхотгож чарганд нь хөллөмөгцөө, Мэйсоныг тунтуйлсан арьснаас бусад бүх юмаа янзлан ачаалав. Найзыгаа олсоор баглаж боогоод, олсныхоо үзүүрийг нарсны оройгоос уялаа. Хутга ганц далайгаад л буулгахад нарс модод эгцрэн, найз нөхрийг нь газраас тэртээ Дээр өргөн тогтоох болно.
Руфь нөхрийнхөө сүүлчийн захиасыг үг дуугүй чагнаж байна. Хөөрхий тэр бүсгүйг дуулгавартай бай гэж сургамжлах ч хэрэггүй. Бүр жаахан охин байхдаа л, өөдөес нь үг сөрвөл нүгэл болдог, амьтай бүхний оройн дээд эзэн-эр хүний өмнө омгийнхоо бүх бүсгүйчүүлтэй хамт толгой гудайлган зогсдог байжээ. Нөхрийгөө эцсийн удаа үнсэхэд нь, түүний удам угсаа нэгтнүүд ийм ёс мэддэггүйг эс андах Кид, Руфийн сэтгэлийг засах, барих гэж оролдсон ч үгүй, эхний чарга руу шууд хөтөлж аваачаад цанаа хөлдөө бэхлэхэд нь хамжилцав. Хүүхэн сохор хүн аятай хар зөнгөөрөө залуур модыг атган авч, шилбүүрээ нэг шавхийлгээд нохдоо шавдуулан замаа хөөж одлоо. Кидийг, ухаангүй байгаа Мэйсон руу эргэж очиход Руфийн бараа аль хэдийн харагдахаа больсон байсан тул тэр түүдэг галын захад очиж суугаад нөхрийгөө хурдхан шиг амьсгалаа хураагаасай билээ хэмээн залбиран залбиран хүлээв. Аниргүй цагаан дайд дунд гашуун гунигт бодолд автан орь ганцаараа ийн сууж байна гэдэг тийм амар наанын юм биш ажээ. Аниргүй бараан дайд бол арай нигүүлсэхүй чанартай, үл баригдам энэрэл түшигээрээ хүний сэтгэлийг бүлээцүүлж байдаг бол хүйтэн төмер мэт тэнгэрийн дор хязгаар хярхаггүй цэлийсэн тув тунгалаг, цэв цэмцгэр эл Аниргүй цагаан дайдад бол өчүүхэн төдий ч тийм юм алга. Нэг цаг, хоёр цаг өнгөрөв. Мэйсон амьд л байна. Үд дундын алдад, тэнгэрийн хаяанаа наран үл үзэгдэвч, агаарт улаавтар туяа татаж ирснээ төдөлгүй бүрийгээд явчлаа. Мэйлмют Кид босч, өөрийгөө албадан байж Мэйсонд дөхөж очсоноо, гэнэт эргэн тойрноо нэгжин харав. Аниргүй цагаан дайд түүгээр тохуурхаад ч байгаа юм шиг. Тэр аяараа айдаст автаад явчлаа. Буун дуу огцомхон тасхийх нь тэр! Тср даруй Мэйсон тэнгэрийн орноо халин, Мэйлмют Кид нохдоо шавхуурдан шавхуурдсаар цасан цагаан цел дундуур хар эрчээрээ алслан алслан одвой.
Цааш унших...
Джек Лондон
Аниргүй цагаан дайд
-Кармен ч хоёр хоногийн насгүй болж дээ. Мэйсон амандаа орсон бөөн мөсийг нулимж орхиод, өмнөө байгаа золгүй амьтан руу гунигтайхан харснаа, түүний хөлийг татан ам руугаа аваачиж, хуруудын нь завсраар товууцаж хөлдсөн мөсийг шүдээ хага ташуулан байж дахиад сугачиж хаяв.-Чамин хачин нэртэй ноходтой би зөндөөн л таарч явсан, цөмөөрөө олхиогүй юмнууд байдаг юм гэснээ, хийж байсан ажлаа дуусгаж, нохойг түлхэн цаашлуулах зуураа,

Subscribe to:
Posts (Atom)