Friday, November 18, 2011

Ричард Бахх "Жонатан Ливингстон хэмээх Цахлай"

Бидний хэний маань ч дотор амьдарч буй, зохиомол бус Жонатан цахлайд зориулав.


Цааш унших...

Дмитрий Галущенко "Байтын гайхамшиг"

Гай гамшиг ба гайхамшгийн хооронд ганцхан байтын зай байдаг.


Цааш унших...

Sunday, October 16, 2011

Computer architecture and design (3 books)

1.A Practical Introduction to Computer Architecture (Daniel Page)
2.Computer Organisation and Architecture-8th ed by William Stallings
3.Computer-Organization--Design--and-Architecture-by-Sajjan-G.Shiva-



Цааш унших...

If by Rudyard Kipling

      Дэлхийн өмнөд туйл руу аялсан алдарт хөлгийн тавцанд зэс хавтан дээр сийлээтэй байсан шүлэг. Хүний урам зоригийг бадрааж, хүч тэнхээг сэргээх гайхалтай утга агуулгатай.

If you can keep your head when all about you
Are losing theirs and blaming it on you;
If you can trust yourself when all men doubt you,
But make allowance for their doubting too;
If you can wait and not be tired by waiting,
Or, being lied about, don't deal in lies,
Or, being hated, don't give way to hating,
And yet don't look too good, nor talk too wise;
If you can dream - and not make dreams your master;
If you can think - and not make thoughts your aim;
If you can meet with triumph and disaster
And treat those two imposters just the same;
If you can bear to hear the truth you've spoken
Twisted by knaves to make a trap for fools,
Or watch the things you gave your life to broken,
And stoop and build 'em up with wornout tools;
If you can make one heap of all your winnings
And risk it on one turn of pitch-and-toss,
And lose, and start again at your beginnings
And never breath a word about your loss;
If you can force your heart and nerve and sinew
To serve your turn long after they are gone,
And so hold on when there is nothing in you
Except the Will which says to them: "Hold on";
If you can talk with crowds and keep your virtue,
Or walk with kings - nor lose the common touch;
If neither foes nor loving friends can hurt you;
If all men count with you, but none too much;
If you can fill the unforgiving minute
With sixty seconds' worth of distance run -
Yours is the Earth and everything that's in it,
And - which is more - you'll be a Man my son!


Цааш унших...

Wednesday, September 21, 2011

Стефен хокинг "Хар нүх ба Шинэ ертөнц"

      Стефен Хокинг өнгөрсөн, одоо, ирээдүйн орчлог ертөнцийн тухайд төдийгүй шинжлэх ухааны суут сэтгэгчдийн үзлийн талаар гүн мэдлэгтэй ажээ. Тэрээр ээдрээтэй нарийн ойлголтуудыг жирийн хүмүүс ойлгож чадах хялбар, энгийн нэр томъёонд оруулжээ.
EVENING STANDART


Цааш унших...

Б.Батзаяа "Цэцэглэдэггүй цэцэг"

     Шороо яран тэмүүлсээр түүнийг анх цухуйхад цонхон цаана сар гийж одод түгсэн өвлийн нэгэн саруулхан шөнө байлаа. Хөгнө шиг хар ногоон иштэй авирдаг энэ цэцэг бол хуримын бэлгэнд ирсэн тасалгааны есөн цэцэгний нэг нь билээ. Гэрийн эзэгтэйд бол өнгө өнгөөр алагласан эдгээр цэцэгсийн дотроос хамгийн царай муутай нь тэр байлаа.
     Цаг хугацаа ...Бэлгэнд ирсэн ихэнх цэцэгс одоо өнгө өнгийн, өөр өөрийн гоо үзэсгэлэнтэй цэцэг гаргасан бөгөөд маш тэсвэртэйд тооцогддог Мөнхрөө цэцэг, "царай муут" Хөгнөлж хоёроос л цэцэг гарахгүй удлаа. Өглөө бүхэн эзэгтэй цэцгүүдээ арчилж услах бөгөөд дээрх хоёр цэцгийг хамгийн сүүлд усалсан болоод орхино. Нэгэн шөнө Мөнхрөө анхилуун үнэртэй олон жижиг цэцэг дэлгэлээ. Харин "царай муут" салхивчны бариулд хүртэл өндөр ургасан боловч цэцэг гаргахгүй л байлаа. Өглөө нь эзэгтэй Мөнхрөө цэцэглэсэн байхыг олж үзээд баярласан боловч Хөгнөлжийг тэгтэл урт ургасанд яагаад ч юм дургүй байв. Салхивч нээх гэтэл бариулаас ороосон иш нь саад болсон тул эзэгтэй "царай муутын" хоёр гурван ишийг хайчилж орхив.
Цаг хугацаа ...Өдөр хоногууд ар араасаа цуварсаар нэг сар, хоёр сар, гурван сар өнгөрлөө. Эзэгтэй өглөө бүр хуримын бэлгэнд ирсэн цэцгүүдээ харна. Баримагана цэцгээс сэтгэлийн таашаал, Бортголжоос баяр баясал, Мөнхрөөгөөс бол халуун дулаан мэдрэмж, Удумбараас эрч хүч олж авдаг мөртөө Хөгнөлжийг ингэтэл тэмүүлэн ургадагт нэг л дургүй байсан нь салхивч нээхэд саад болдогтой холбоогүй бололтой. Хөгнөлж ургасаар ахиад л салхивчны бариул хүртэл авирчээ. Гэхдээ өмнөх шигээ бариулыг сайтар ороосонгүй ердөө л тулсан төдий. Төмөр хайч гялалзан шилбээр нь ахиад л тайрч орхив. Бусад цэцгүүд сүүдэр туссан мэт болохыг эзэгтэй даанч олж харсангүй.
     Өвөл анх нахиалсан болоод ч тэрүү "царай муут" сэрүүн цэнгэг агаар сэвэлзэх салхийг хүсэж, шархалсан иш нь хайраар дутаж байв. Гэвч эзэгтэй нөхөртөө аргадуулан энхрийлүүлж, халуунаар тэврүүлэх дуртай мөртлөө хүн цэцэг хоёул байгаль эхийн хүүхдүүд гэдгийг ойлгохгүй хэвээр.
    Цаг хугацаа ... Тэр хоёрын хуримын халуун шөнөөс хойш нэг жил өнгөрчээ. Эзэгтэй хөшигөө яран салхивчаа нээгээд эргэснээ гайхан зогтусав. Салхивчны бариулаас зуурчихдаг өнөөх Хөгнөлж ... Тэр Хөгнөлжийг хараад хайч руу яарав. Царай муут дээшээ тэмүүлэхээ больжээ. Тэр гоёмсог саваа тойрон тэвэрч 2 метр гаруй урт ургажээ. Гэвч ямар ч цэцэг гаргасангүй. Эзэгтэй энэ удаа түүнээс ердөө төө хэртэйг л үлдээлээ. Гоёхон Хайтан, Тогосон сүүлт цэцгүүд Хөгнөлжийн уй зовлонг хуваалцах гэсэн шиг дэлбээгээ түүний арьсархаг навчин дээр унагалаа. Хэт хатуу хандах үед зовлонг даван туулах ёстой, маш тэсвэртэй Мөнхрөө цэцэг ч олон жижигхэн дэлбээгээр уйллаа. Цаг хугацаа л харин юуг ч үл тоох тул улиран өнгөрсөөр л байлаа.
   Цаг хугацаа ... Ахиад л өвөл болж цонхон цаана нэвсгэр цагаахан цас хаялавч Хөгнөлж түүнийг харах гэж өндийсөнгүй. Эзэгтэй түүнд арай илүү анхаарал хандуулах болсон ч тэрээр энэ урт хугацаанд ердөө хоёр төө л ургажээ. Уг нь ийм хугацаанд салхивчны бариулаас хэд хэд ороон хоёр метр гаруй урт ургачихсан байдагсан. Эзэгтэй түүний гоёмсог савыг арчиж байгаад хэд хэдэн газар цуурсан байхыг олж үзээд ихэд харамсан "хайран сайхан сав өөр цэцэг суулгасан бол дээр байж дээ" гэж бодов. Нөхөр нь тэр орой савны цуурхайгаар шороо нь асгарсан хэдэн навчийг гаргаж хаях тушаал буулгав. Ямар өндөрт тэмүүлэн ургадаг байсныг нөхөр нь нэг ч удаа хараагүй болохоор түүнд "царай муут" огтхон ч хайран биш байв.
    Маргааш өглөө нь эзэгтэйг гарахад гадаа зөөлөн цагаан цас хаялж байлаа. Гэрийнхээ ойролцоо тоглоомын талбайд Хөгнөлжөө уутнаас гарган тавиад зайтайхан суугаад бодов. Бодолд дарагдан суусан эмэгтэйг цочтол орилов. Хөөх цэцэг... Жаалхүү гүйж очоод цуурсан савыг хагартал өшиглөлөө. Эзэгтэй сандлаасаа огло үсрэн босоход түүний царай ихэд цочирдон айж балмагдсан шинжтэй байв. Зөөлөн цас хаялсаар л. Цав цагаахан цасан дээр хар шороо цацагдаж, хар шороон дундаас цас мэт цагаан од мэт олон цэцэгс гэрэлтэнэ. Хөгнөлж үндэсээ хэрэн шороон дундуур тэмтэрсээр гоёмсог саваа цууртал ургасан байжээ. Эзэгтэйн амнаас "Дотогшоогоо ургачихаж, дотогшоогоо цэцэглэчихэж" гэсэн үг өөрийн эрхгүй унав. Цас мэт цагаахан цэцэгс өвлийн цэнгэг салхийг хөлөглөн нэг нэгээрээ нисэж будрах цасан ширхэгүүд дунд уусан замхрах нь удаан хүлээсэн эрх чөлөөгөө эдэлж байх шиг байлаа. Эзэгтэй нүүрээ даран асгартал уйллаа.

Цааш унших...

Saturday, September 10, 2011

Жек Лондон "Аниргүй цагаан дайд"

          Үнэндээ амьдрал гэдэг хэзээ ч ялж болдоггүй тоглоом шүү дээ. Амьдарна гэдэг өтөл нас чам руу сэмээрхэн гэтэн гэтсээр тулж иртэл шургаж унатлаа зүтгэж, зовж тарчилна гэсэн үг. Гэтэл бид амьдралд хязгааргүй хайртай, үхлийг туйлгүй үзэн яддаг.
Джек Лондон

Аниргүй цагаан дайд
-Кармен ч хоёр хоногийн насгүй болж дээ. Мэйсон амандаа орсон бөөн мөсийг нулимж орхиод, өмнөө байгаа золгүй амьтан руу гунигтайхан харснаа, түүний хөлийг татан ам руугаа аваачиж, хуруудын нь завсраар товууцаж хөлдсөн мөсийг шүдээ хага ташуулан байж дахиад сугачиж хаяв.
-Чамин хачин нэртэй ноходтой би зөндөөн л таарч явсан, цөмөөрөө олхиогүй юмнууд байдаг юм гэснээ, хийж байсан ажлаа дуусгаж, нохойг түлхэн цаашлуулах зуураа,
-Тэд чинь тамир нь харьж доройтсоор сүүлдээ үхчихдэг амьтад. Чи өөрөө мэднэ шүү дээ,
зүгээр Касьяр, Сиваш, Хаски нэртэй нохдод тэр бүр муу юм тохиолдоод байдаг билүү? Жишээ нь энэ Шукумыг хар л даа, тэр...
Гэхийн сацуу цаад гуринхалсан эр нохой нь яах ийхийн завдалгүй цовх үсрэн, хурц цагаан
соёогоороо Мэйсоны багалзуурыг арай л тас татаад хаячихсангүй.
-Энэ чинь одоо юу болж байна вэ?
Шилбүүрийн мод тархин дундуур нь тасхийн буухад нохой цасан дээр тарайж унаснаа, ухаан ороод, нүд ирмэхийн зуур огло харайн босоход араа шүднээс нь шар шүлс савирч байлаа.
-Шукумаас хараа бүү салгаарай гэж би хэлээд байсан шүү дээ. Энэ Шукум амар заяа
үзүүлэхгүй нээ! Цаадах чинь Карменийг долоо хонохгүй л тасар татаад хаячих бий вий. Мөрийцсөн ч болно.
-Харин би бол... гэснээ Мэйлмют Кид, түүдэг галын дэргэд гэсгээхээр тавьсан талхыг эргүүлэх зуураа,
-Зорьсон газраа хүрэхээсээ наана бид өөрсдөө Шукумыг алж иднэ гэж мөрийцөхөд ч бэлэн
байна. Чи юу гэж бодож байна даа, Руфь?
Улаан арьст бүсгүй идээг нь тунгаах гэж кофе руугаа жаахан мөс чулуудчихаад, Мэйлмют
Кидээс харцаа салган нөхөр рүүгээ, дараа нь ноход руугаа харснаа, хар цагаан юу ч дуугарсангүй.
Ийм хараажийн үнэнийг давхар нотлох барих гэж оролдохын хэрэг юу байх билээ. Тэдэнд өөр арга байхгүй юм чинь. Хүний хөл хүрээгүй хоёр зуун бээр газар өмнө нь тосч байгаа. Өөрсдөө бол зургаа хоногт хүрэхтэй, үгүйтэй хүнстэй үлдсэн байдаг, Нохдод нь бол одоо гол зогоох юм юу ч байхгүй болсон.
Хоёр анчин, хүүхэн гурав өглөөнийхөө тарчигхан ундааг уухаар түүдэг гал тойрон суулаа.
Бага үд хийж байсан болохоор ноход нь хөллөгөөтэйгөө цагариглан хэвтээд, эздийнхээ ам хөдлөх бүрийг өлөн нүдээ салгахгүй ширтэцгээн байна.
-Маргаашнаас эхлээд өглөө ам хөдөлгөх юмгүй болно гээд Мэйлмют Кид,
-Нохдоос нүд салгаж болохгүй боллоо. Гай болоод гараас алдуурч орхих юм бол эв нь
таарсан цагт биднийг ч хүү татаад идэж орхиход бэлэн л байгаа шүү гэв.
-Цагтаа би методист мөргөлтний чуулганы тэргүүн, хишиг өдрийн сургуулийн багш явсан хүндээ. Юуны учир ийм үг дуугарсныг бүү мэд. Мэйсон ингэж хэлчихээд, уур савсуулж байгаа бугын арьсан бойтог руугаа их бодол болчихсон гөлрөн ширтэж сууна. Руфийг аяганд нь кофе хийж өгөхөд сая тэр гүн бодлоосоо салж,
-Тэнгэрийн ивээлээр бид харин цайнаас их юмгүй хоцорлоо доо. Би Теннесид, гэртээ байхдаа цай яаж ургадгийг харсан юм. Одоо бол би эрдэнэ шишийн ганц халуун гамбирын төлөө юугаа ч өгөхөөс буцахгүй болчихсон сууж байдаг. Гэхдээ, Руфь минь битгий гунихар. Гэдэс өлсөх, бугын арьсан бойтог өмсөх хоногийн чинь тоо дуусах цаг хаяанд ирсэн шүү. Энэ үгсийг сонсоод хүүхний магнайн үрчлээ тэнийж, анх удаа учирсан цагаан арьст хүн, бүсгүй туунийг адгуус амьтан, ачааны малаас өөрөөр харсан анхны хүн, тэр л цагаан арьст ноёныг хайрлах сэтгэлээр нүд нь гэрэлтээд ирэв.
-Тийм ээ, Руфь минь гээд эр нөхөр нь, зөвхөн хоёр биетэйгээ ойлголцдог нөгөө л болзмол
хэлээрээ,
-Бид удахгүй эндээс хөдөлнө. Цагаан хүний завинд суугаад Давст усаар хөвж одно доо. Тэр оргилж бургилсан муу ус уул мэт дээш сүндэрлэн босч ирээд л доошоо бууж байдаг юм. Хязгаар хярхаггүй тэр усаар мөн ч их удаан явна шүү дээ! Арав, хорь, бүр дөчин хоног хөвлөө ч... гээд Мэйсон яриагаа улам үнэмшилтэй болгохын тулд хоног өдрийг хуруу даран тоолж байгаад,
-Өнөөх л усандаа, муу усандаа л явж байна. Тэгж явсаар, зун цагийн ялаа шумуул шиг
язганасан олон хүнтэй нэг их том гацаа тосгонд хүрч очно доо. Урц овоохойн нь өндрийг яана. Арав, хорин нарс залгасны дайтай гээч! Ээ, мөн ч өндөр шүү!
Ийн өгүүлээд тэр цааш нь хэлэх үгээ олж ядан таг болж, Мэйлмют Кидийн зүг дэмий л ая
зассан харц чулуудсанаа, хорин нарс дээр дээр нь залган босговол хэр зэрэг өндөр болохыг хуруу гараараа жишин, мэрийж мэхийн тайлбарлаж гарав. Мэйлмют Кид дотроо доогтойхон инээмсэглэж, гайхаж баяссан Руфь нүдээ дүрлийлгэн ширтэж байна. Нөхрийгөө наргиж зүггүйтэж байна гэж мэдсэн хэдий ч тэр өхөөрдөл хайр нь хөөрхий бүсгүйн сэтгэлийг хөөргөж баясгаж байлаа.
-За тэгээд л хайрцаг дотор орж суугаад... ганц пифф! гээд л хөдөлчихнө дөө гэснээ, эл үгээ
улам ойлгомжтой болгох гэсэн бололтой хоосон сэнжтэй аягаа дээш нь шидээд сурамгай нь аргагүй барьж авах зуураа,
-Бас ингээд л пафф! гээд хүрээд ирчихнэ! Ээ, их заарингууд минь ивгээлдээ багтааж хайрла!
Чи минь Форт Юкон руу явна, харин би хорин тав хоноод Арктик Ситид байж байна. Тэндээс чам руу хөвөрч одсон олсны үзүүр дээрээс бэрьж аваад "Байна уу, Руфь минь! Ямаршуухан аж төрж байна даа?" гэнэ. Тэгэхэд чи "Өө, өвгөн минь, чи юу?" гэж, би "Тийм байнаа" гэнэ. Чамайг "Соодгүй болоод талх барьж чадахаа болиод байна" гэхэд би "Пиндээ ороод гурил доогуур үз. За, баяртай" гээд, чи пин рүүгээ орж хичнээн л хэрэгтэй бол төчнөөн соод авна. Иймэрхүү маягаар, чи Форт Юконд, би Арктик Ситид суурьшин аж төрцгөөнө дөө. Бөөнэр гэдэг чинь ийм л хүмүүс байдаг юм!
Эл шидэт үлгэрийг сонсоод Руфийг гэнэхэн инээмсэглэж суухад хоёр эр тачигнатал
хөхрөлдөж байлаа. Гэтэл, хэрэлдэн хэмхэлдэж буй ноход алс холын гайхамшигт орны тухай яриаг нь таслаад, тэднийг салгаж аялуулж байх зуур бүсгүй чарганыхаа ачаа тээшийг боож баглаж, татлагаар даруулан, замд гарахад бэлэн зэлэн болчихсон байлаа.
-Урагшаа, Халзан минь, алив, давхиарай!
Мэйсон шилбүүрээ дадамгай нь аргагүй тас няс хийлгээд, нохдыг аяархан гаслаж гийнан
хөллөгөөнийхөө сурыг сунган зүтгэж эхлэхийн сацуу залуур модоороо газар тулан түлхэхэд хелдүү чарга урагш хөдлөв. Руфь хоёр дахь чарганд суужээ. Чаргаа хөдөлгөхөд нь бүсгүйд тусалсан Мэйлмют Кид сүүлчийн чаргыг залах боллоо. Нүцгэн гараараа бухыг ганц цохиод унагаж чадах эр хар бяртай, шийдмэг догшин зантай энэ булиа эр золгүй хөөрхий хөллөгөөний нохдод гар хүрдэггүйгээр үл барам боломжийнхоо хэрээр тордож тэтгэж явдаг нэгэн ажээ. Ингэдэг аянчин их ховор байдаг бөлгөө. Зарим үед Мэйлмют Кид тэр нохдыг хараад өрөвдөхдөө нулимс унагах шахдаг аж.
Хүнд чаргануудаа замд гаргах гэж хэдэнтээ хүчлэн оролдсоныхоо дараа манай хүн:
-За, давхиад байгаарай, майга хөлтнүүд минь! гэж аман дотроо дуугарав.
Ашгүй, тэвчээр зүтгэл нь талаар болсонгүй, ноход нь өвдсөндөө гаслаж гийналдан, өмнөө яваа ах дүүсээ гүйцэх гэж хурдлан одох нь тэр.
Яриа хөөрөө ч тасрав. Ийм зүдэргээтэй аяны замд тийм илүү дутуу юмны хэрэг юун. Умар зүг өөд аялана гэдэг хүнд бэрх бөгөөд амиа ч алдаж болох ажил билээ.
Таг дуугүй явж чадсаныхаа хүчинд бүтэн өдрийг, тэгээд ч ийм улбаа төдий жимээр туулж чадсан хүнийг аз жаргалтай хүн гэхээс өөр аргагүй. Зам мөр гаргахаас илүү зовлонтой хэцүү ажил байхгүй дээ. Цанын гөрмөл өргөн бэхэлгээ алхам бүрт шахам алдуурч, өвдөгцөө цасанд зоогдоно. Хөлөө цаснаас аажуухан, болгоомжтой гэгч сугалах хэрэгтэй. Цанын цасыг гүйцэд цэвэрлээгүй цагт, босоо хүн ганц ямхын төдий хазайлаа л бол ямар ч гай гамшигтай юм болж мэднэ, Тийм үед урагшаа ганц алхаад нөгөө хөлөө зөөн, наад зах нь л гэхэд бас хагас ярд (*ярд - 0,91 метр) алхах ёстой. Анх удаа тийм юмыг туулж буй хэн боловч сайн л бол нэг зуун ярд газар яваад, тамир нь тасран, цанаа холбох нь бүү хэл ганц сайн суниаж ч амжилгүй нөгөө л гай уддаг цасан дээрээ унаад өгнө гээч. Өдрийн туршид нохойн хөл доор ганц ч унаагүй хүн уутан хөнжилдае санаа амар, сэтгэл бардам шургаж болно. Умардын аугаа бэрх жимийг хорь хоног дотор туулж чадсан хүнд тэнгэр ч атаархах буй заа. Наран баруунаа гудайж байхад Аниргүй Цагаан Дайдын сүр хүчинд автан баргар царайлсан аянчид дуу шуу ч үгүй, зам гарган урагшилсаар л байлаа. Мөнх бусын заяанд төрснийг нь хүнд өөрийн эрхгүй сануулан эрхшээдэг, далай тэнгисийн тасралтгүй ээлжлэн орчигч таталт, түлхэлт, догшин шуурга, газар дэнслэх, тэнгэрийн их буу болсон аянгын нижигнээн гээд өдий төдий зүйл байгальд байдаг билээ. Тэдгээрээс хамгийн хүчтэй, хамгийн аймшигтай нь эл Аниргүй цагаан дайд хийгээд түүний нэгэн хэвийн дүнсгэр байдал мөн дөө. ЁСТОЙ Л анир чимээгүй. Тэнгэр зүлгэж өнгөлсөн зэс мэт гялалзаад, өчүүхэн чимээ ч ариун бүхнийг бузарлаж орхим санагдан, хүн өөрийнхөө дуунаас ч хүртэл хирдхийн цочмоор ажээ. Эл хуль ертөнцийн мэнэрсэн их цөл дундуур урагшаа тэмүүлж яваа, амьд төрөлтний өчүүхэн ширхэгтөдий тэр хүн одоо өөрийнхөө цөс ихтэй хар сөөрөг зангаас баахан айн ширвээдэж, биеэ яльгүй муу өт хорхой мэт бодном бөлгөө. Орчлон ертөнцийн далд нууц өөрийнхөө илрэн тодрох аргыг хайж байна уу гэлтэй хачин бодол бас төрөх аж. Үхлийн өмнө, тэнгэрийн өмнө бүх л ертөнцийн өмнө хүнийг ийм л үед айдас эзэмдэн авдаг бөгөөд түүн сацуу сайн төрөл олох, амьд явах найдвар, мөнхрөхийн мөрөөдөл тэргүүтэн, орчлонгийн хүлээсэнд баригдсан хоосон хүсэл эрмэлзэл ч бас оргилж ирнэ. Яг тэр үедээ л хүн Тэнгэртэй орь гагцаар нүүр тулан учирдаг байна.
Үдшийн наран бүр тонгойжээ. Голын гульдрал тэрүүхэндээ гэнэт огцом тохойрч, Мэйсон
газар дөтлөн шууд огтлон гарахаар нохдоо цаад хошуу өөд залав. Гэтэл тэд яаж ч зүтгээд эрэг өөд гарч чадсангүй. Руфь, Мэйлмют Кид хоёр араас нь түлхээд байсан хэр нь чарга ухран гулссаар байлаа. Өлсөж гуриатсан золгүй хэдэн ноход сүүлчийнхээ хүчийг шавхаж, улайран зүтгэж эхэлсэнд чарга овоо дээш ахи ахисаар арай чүү цаад эрэг дээр гарах нь л гарчээ. Гэтэл түүчээ нохой гэнэт баруун тийш зүтгэн, чарга Мэйсоны цана дээгүүр гарах яг тэр агшнаас хачин золгүй явдал эхлэх нь тэр. Мэйсон газар харуулдан ойчиж, бас нэг нохой хөллөгөөнийхөө суранд орооцолдон унаад, чарга газрын хэвгий рүү, бусад ноход, хөллөгөө сэлтээ чирсээр гулсан буув.
Шилбүүрийн дуу тас! няс! хийн нөгөө унасан нохой суранд нь өртөж эхлэхийн сацуу:
-Мэйсон болиоч! гэж хашгираад Мэйлмют Кид, -Наад хөөрхий амьтан чинь амьсгал хураах гэж байна шүү дээ. Би өөрийнхөө хэдийг хөллөгөөнд оруулаадахъя гэлээ.
Мэйсон, түүний үгээ хэлж дуусахыг хүлээж байгаад, урт шилбүүрээрээ дахиад шавхуурдан, гэмтэй нохдыг ороолгож гарчээ. Нөгөө, бидний танил Кармен өрөвдөлтэйеэ гаслан гангинаж, цас руу шургах гэж хүртэл оролдож үзсэнээ тэрий хадан сунаад ойчив.
Тэрхэн үе бол аянчдын хувьд тун хэцүү, шаналгаатай хором байлаа, Нэг нохой амьсгал
хураан алдаж, хоёр найз ам мурийн, яах учраа олохоо больсон Руфь тэр хоёрын нүүр өөд
царайчилсан байдалтай дэмий л ээлжлэн харсаар байж, Мэйлмют Кидийн нүдэнд тун ч зэмлэнгүй харц тодроод ирсэн хэдий ч биеэ барин, нохой руу очиж хөмөлдрөгийг нь тасар огтчин салгав. Хэн нь ч дуугарсангүй. Дүйзлэж хөллөсөн ноход эрэг өөд мацсаар дээр нь гараад алсынхаа замд шуудрав. Кармен эцсийнхээ хүчийг шавхан араас нь бараадан дагалаа. Нохойг явж чадаж байгаа цагт нь буудах ёс байхгүй. Амьд үлдэх эцсийн ганц арга гэвэл, дараагийн буудалд яаж ийгээд хүрэх, тэнд нь хүмүүс хандгай алчихсан байж байх л явдал юм. Өөрийнхөө буруу явдалд дотроо гэмшиж байсан хэдий ч Мэйсон угаас баахан зөрүүд зантай хүн тул юу ч дуугарсангүй, манлайн чарганы нохдыг залан зүтгүүлсээр явлаа. Тэр, тосч байгаа аюул зовлон, гай түйтгэрийн талаар сэжиг ажиг ч үгүй, цагаан газар өтгөн ургасан цагдуул дундуур туучуулж явна. Тавиад тохой газрын зайтай нэгэн хөгшин нарс сүглийн байна. Зуу зуун жилийн турш тэнд гав гагцаар хөглийн бараалсаар байгаад дуусах хувь тавилан түүнд ногдсон ажээ, хөөрхий. Манай Мэйсон ч бас ямар хувь тавилантай юм билээ, бүү мэд дээ. Түүнийг бугын арьсан гутлынхаа үдээсийг чангалах гэж тонгойхын сацуу чарганууд ч зогсч, ноход цасан дээр хэвтээд өглөө. Эргэн тойронд нь нэг л хачин нам гүм, хөл хөдөлгөөн ч алга, тэр жихүүн жавар, нам жим байдал хоёр байгаль ертөнцийн зүрхийг царцааж, амыг нь бээрүүлж орхио юу даа гэлтэй цаанаа л нэг ёозгүй. Агаарт огцом шүүрс алдах мэт чимээ гарахад, түүнийг хэн ч сонсоогүй авч, тэр хөшин царцаж орхисон мэт хөлдүү бөглүү ээрэм цөлд нэг л юм болох нь дээ гэдэг ёр дохиог төдөлгүй цөм мэдэрчээ. Он удаан жилийн насанд дарагдаж, тэр жилийн унасан цасны хүндэд дийлдэн бөхийсөн аварга том нарс мод хүний аминд хүрсэн эмгэнэлт явдлаар насныхаа нарыг жаргаах нь тэр. Тар няр хийх чимээг сонсонгуутаа Мэйсон хурдан холдох гэж ухасхийсэн боловч түүнийг гүйцэд босч ч амжаагүй байхад нь мод дал мөрөн дээрээс нь дараад унаж орхив. Гэнэтийн аюул, нүд ирмэх зуурын үхэлтэй Мэйлмют Кид бишгүй л нэг нүүр тулан учирч явсан даа! Нарсны шилмүүс чичигнэхээ зогсоогүи байхад тэр, бүсгүйд нэг юм зандран тушаагаад өөрөө нөхөртөө туслахаар дайран орлоо. Улаан арьст бүсгүй, цагаан арьст эгч дүү нарынхаа олонхийн адил ухаан алдаж унасан ч үгүй, дэмий нулимсаа асгаруулан цаг алдсан ч үгүй. Мэйлмют Кидийг хашгирахын сацуу ухасхийн, дамналдан унасан модны нөгөө үзүүр дээр бүх биеэрээ тэгнэн хэвтээд, модны хүндийг чадах ядахаараа хөнгөлөн, нөхрийнхөө ёолж гаслахыг чих тавин чагнаж байх тэр агшинд Мэйлмют Кид модыг сүхээр цавчиж гарав. Тэс хөлдүү модонд хальт үсрэх сүхний төмөр ян ян хийх агаад цохилт бүрийн араас Мэйлмют Кидийн хэт хүчилсэндээ өөрийн эрхгүй гаргаж буй урт бөгөөд бөглүүхэн дуу залгаж байлаа. Тэг тэгсээр байгаад, сав саяхан амьд саруул гялалзаж явсан нөхрийнхөө сэг болсон биеийг модон доороос арай гэж сугалан гаргаад цасан дээр тавив. Харин, бүсгүйн битүү уй гунигт царай, итгэл цөхрөл сүлэлдсэн нүднийх нь харц тэргүүтэн эр нөхрийнх нь шаналгаа зовлонгоос ч илүү аймшигтай харагдаж байлаа. Умарт нутгийнхан үгийн дэмий хоосон, үйл ажлын үнэ цэнэтэйг эрт ухаардаг болохоор үг цөөтэй байдаг билээ. Хасах жаран таван тэмийн хүйтэнд хүн цасан дээр удаан хэвтэж чадахгүй тул, золгүй Мэйсоныг ангийн арьсаар тунтуйлан ороож, чарганаас огтчиж авсан татлага сураар боогоод, мөчир зулж зассан хэвтэр дээр хэвтүүлэн, хажууд нь гал өрдөж гарав. Нөгөө гай удсан модны гал дүрэлзэн байна. Галын илчийг хорьж тогтоон, орчин тойрныг нь дулаацуулахад нэмэр гэж дээгүүр нь хуучин даавуу татжээ. Энэ бол хэн хүний үл андах, байгалиас олж авсан физик арга билээ. Үхэлтэй нэг биш удаа нүүр тулан учирч явсан хүн түүний ёр зөнг анддаггүй. Мэйсоныг даанч нүд хальтирмаар айхавтар зэрэмдэглэчихжээ. Зэрвэсхэн харахад л илт. Баруун гар, дунд чөмөг, ууц нуруу нь хугарч бэртээд, хоёр хөл нь мэдээ алдаж, дотор эрхтнүүд нь ч бас авах юмгүй болсон байж магадгүй байдалтай харагдана. Хааяа нэг гиншин ёолохоор нь л хөөрхий минь, амьд шүү л байгаа юм байна гэж бодохоос өөр арга алга. Яах ч арга байхгүй, ямар ч горьдлогогүй болж дээ. Энэрэлгүй хар шөнийн дуусашгүй уртыг бас яана. Руфь цөхөрч гүйцсэн ч овог аймгийнхныхаа онцлог шинж болсон гүргэрхэн байдлаар гай зовлонтой нүүр тулж, харин Мэйлмют Кидийн хүрэл адил хүрэн царайд хэдэн үрчлээ нэмэгджээ. Тэнд хамгаас бага зовлон эдэлж байгаа нь Мэйсон байж. Тэр аль хэдийнээ Дорнод Теннесид Манант Их Уулсын дунд дуудчих. Би түүнтэйгээ үүрд салахын ёс хийе... Хүүгээ бодоод, миний амьсгал хураахыг бүү хүлээ гэж хэлье. Эс тэгвэл цаадахь чинь чамтай цуг явахгүй ч байж мэднэ. За, анд минь, хагацъя даа! Алив, байзаарай, Кид... Дээхнүүр ухах хэрэгтэй шүү. Би тэнд алттай элс угаах тоолондоо дөчин цент унагадаг байсан юм. Аа, Кид минь, өөр нэг зүйл... Амьсгалын нь тоо хэзээ мөдгүй дуусах гэж буй хүний өөрийгөө ялан байж хэлсэн чин сэтгэлийн үг, чихэнд дуулдахтай үгүйтэй байгаа сүүлчийн үгийг сонсохын тулд Кид бөхийн, дахиад л чихээ аманд нь бараг наав.
-Өршөөгөөрэй намайг... Юуны төлөө гэдгийг чи мэдэж байгаа... Кармены төлөө...
Усан нүдэлж гүйцсэн бүсгүйг эр нөхрийн нь хажууд орхиод Мэйлмют Кид, ангийн арьсан том дээлээ өмсч, цанаа хөлдөө углан, буугаа шүүрч аваад ой руу орж одлоо. Догшин ширүүн Умард нутгийн байгальтай халз тулан үзэлцэж явахдаа балчирдаж барьц алдаж яваагүй ч гэлээ, ийм бэрх хэцүү юмтай тулгарч явсан удаагүй билээ, Кид. Өнгөцхөн төдий бодоод үзлээ ч гэсэн, огт найдлагагүй болсон нэг хүний төлөө гурвын гурван хүний амь... гэдэг, шийдэж цөхөөд байх юмгүй, хамгийн энгийн ойлгомжтой зүйл шүү дээ. Гэлээ ч Мэйлмют Кид дотроо тээнэгэлзсээр байлаа. Хээрийн буудал, алтны уурхай, гол мөрөн, зам жимд өнгөрүүлсэн хүчир амьдрал, ан гөрөө, өлсгөлөн, үер гээд амь дүйсэн адал явдлаар дүүрэн таван жилийн нөхөрлөл түүнийг Мэйсонтой холбож байгаа билээ. Улаан арьст бүсгүй, тэр хоёрын дундуур ороод ирсэн анхны өдрөөс түүнийг Руфээс битүүхэндээ харамлах сэтгэл төрөхөөр тийм бат зузаан нөхөрлөсөн хоёр доо. Гэтэл одоо тэр сайхан нөхөрлөлөө өөрийн гараар тасар татан хаяхдаа тулж орхиод байж байдаг!
Хандгай, ердөө ганц хандгай хайрлаач гэж тэнгэрт залбирч гуйсаар явсан авч, ан амьтад
нутаг сэлгэн одсон аятай, юу ч таарч өгсөнгүй, үдэш болсон хойно ядарч гүйцсэн амьтан гар хоосон, сэтгэл дундуур буцаад гэлдэрчээ. Гэтэл нохдын чих дөжирөм чанга хуцалдах, Руфийн бачимдан хашгирах дууг сонсоод өөрийн эрхгүй алхаагаа хурдасгалаа.
Буудалдаа дөхөж ирээд Мэйлмют Кид, улаан арьст бүсгүй өөрийг нь бүчээд хар хурхийн
дайрч буй олон ноходтой сүх барьчихсан үзэлцэж байгааг харав. Ноход, эздийнхээ тогтоосон төмөр мэт хатуу хуулийг зөрчин, үлдсэн жаахан хүнсний зүйл рүү дайрч байгаа нь тэр аж. Кид бууныхаа аман талаас бариад бүсгүйд туслахаар дайран орж, байгалийн шалгарлын өнө эртний эмгэнэлт явдал балар цагийн хэрцгий догшин нанчилдаанаар өрнөж эхлэх нь тэр. Буу сүх хоёр зэрэг зэрэг бууж, байгаа нэг онон, нэг хальт тусан
байх агаад ноход ийш тийш мурилзан бултаж, нүд нь шуналын галаар цогшсон тэдний соёо шүдээ арзайлгасан ам хамраас өлөн шүлс савиран байлаа. Хүн араатан хоёр бие биенээ эз дийлэхийн төлөө тийнхүү тартагтаа тулан тултлаа тэмцэлдвэй. Тэг тэгсээр, нэвширтлээ жанчуулсан ноход түүдэг галаас мөлхөн холдоод, шарх савираа долоож, од мичид өөд өлийн гомдолтой гэгчийн дуугаар улилдан байлаа. Хатааж нөөсөн хамаг загас нохойн гэдсэнд орж, үлдсэн хоёр зуу гаруй бээр замд гол зогоох таван фунт* (*Фунт - 409,5 грамм) хүрэхтэй үгүйтэй гурил л үлджээ. Руфь нөхөр рүүгээ очиж, Мэйлмют
Кид сүхэнд гавлаа цөм цохиулж үхсэн нэг нохойн арьсыг хуулаад махыг нь эвдэж, найдвартай газар нуун, арьс, гэдэс дотрыг нь нохдод хаяж өгөв. Өглөө нь бас нэг санаанд ороогүй явдал гарах нь тэр. Ноход хоорондоо хэрэлдэж, хэмхэлдэж эхэлснээ, гэнэт амь нас нь ёстой л хялгасанд торж яваа Карменыг сүргээрээ дайран ноцжээ. Хичнээн шилбүүрдэж жанчаад нэмэр болсонгүй, гасалж гангинан, унан босон байсаар Кармены
биеэс үс ясны өөдөс ч үзэгдэхээ болимогц сая нэг юм тарж одохчаан аядлаа. Мэйлмют Кид, аль хэдийнээ Теннесид оччихоод, ах дүү нараа юунд ч юм бэ итгүүлэхийг хичээн
утга авцалдаагүй нөгөө л сургаал номлолоо айлдан дэмийрч буй Мэйсоны яриаг чих тавин чагнах зуураа, ажил төрлөө хийж эхлэв. Нарс модод дэргэд нь байсан болохоор Мэйлмют хурдан шалмаг амжуулж байлаа. Анчид хүнснийхээ зүйлийг нохой зээх, хөллөгөөний нохдод идүүлчихгүйн тулд хийдэг нуувчин хоргыг мань хүн яажшуухан урлаж байгааг Руфь дуугайхан ажин байна. Тэгээд тэр, хоёр залуу нарсны үзүүрийг газар шүргэтэл махийлган татаж ирээд бугын ширний сураар модноос аргамжиж орхисноо, шилбүүрийнхээ сурыг нэгэнтээ шав хийлгэн Дуугаргаж, нохдоо номхотгож чарганд нь хөллөмөгцөө, Мэйсоныг тунтуйлсан арьснаас бусад бүх юмаа янзлан ачаалав. Найзыгаа олсоор баглаж боогоод, олсныхоо үзүүрийг нарсны оройгоос уялаа. Хутга ганц далайгаад л буулгахад нарс модод эгцрэн, найз нөхрийг нь газраас тэртээ Дээр өргөн тогтоох болно.
Руфь нөхрийнхөө сүүлчийн захиасыг үг дуугүй чагнаж байна. Хөөрхий тэр бүсгүйг дуулгавартай бай гэж сургамжлах ч хэрэггүй. Бүр жаахан охин байхдаа л, өөдөес нь үг сөрвөл нүгэл болдог, амьтай бүхний оройн дээд эзэн-эр хүний өмнө омгийнхоо бүх бүсгүйчүүлтэй хамт толгой гудайлган зогсдог байжээ. Нөхрийгөө эцсийн удаа үнсэхэд нь, түүний удам угсаа нэгтнүүд ийм ёс мэддэггүйг эс андах Кид, Руфийн сэтгэлийг засах, барих гэж оролдсон ч үгүй, эхний чарга руу шууд хөтөлж аваачаад цанаа хөлдөө бэхлэхэд нь хамжилцав. Хүүхэн сохор хүн аятай хар зөнгөөрөө залуур модыг атган авч, шилбүүрээ нэг шавхийлгээд нохдоо шавдуулан замаа хөөж одлоо. Кидийг, ухаангүй байгаа Мэйсон руу эргэж очиход Руфийн бараа аль хэдийн харагдахаа больсон байсан тул тэр түүдэг галын захад очиж суугаад нөхрийгөө хурдхан шиг амьсгалаа хураагаасай билээ хэмээн залбиран залбиран хүлээв. Аниргүй цагаан дайд дунд гашуун гунигт бодолд автан орь ганцаараа ийн сууж байна гэдэг тийм амар наанын юм биш ажээ. Аниргүй бараан дайд бол арай нигүүлсэхүй чанартай, үл баригдам энэрэл түшигээрээ хүний сэтгэлийг бүлээцүүлж байдаг бол хүйтэн төмер мэт тэнгэрийн дор хязгаар хярхаггүй цэлийсэн тув тунгалаг, цэв цэмцгэр эл Аниргүй цагаан дайдад бол өчүүхэн төдий ч тийм юм алга. Нэг цаг, хоёр цаг өнгөрөв. Мэйсон амьд л байна. Үд дундын алдад, тэнгэрийн хаяанаа наран үл үзэгдэвч, агаарт улаавтар туяа татаж ирснээ төдөлгүй бүрийгээд явчлаа. Мэйлмют Кид босч, өөрийгөө албадан байж Мэйсонд дөхөж очсоноо, гэнэт эргэн тойрноо нэгжин харав. Аниргүй цагаан дайд түүгээр тохуурхаад ч байгаа юм шиг. Тэр аяараа айдаст автаад явчлаа. Буун дуу огцомхон тасхийх нь тэр! Тср даруй Мэйсон тэнгэрийн орноо халин, Мэйлмют Кид нохдоо шавхуурдан шавхуурдсаар цасан цагаан цел дундуур хар эрчээрээ алслан алслан одвой.

Цааш унших...

Tuesday, May 24, 2011

Мултисим 10.1 (кракдах заавартай)

Мултисимуляци программыг түлхүүр нэхдэггүй болгон кракдах аргыг алхам алхамаар орууллаа.Доорхи холбооснуудаас крак болон программыг тус тусад нь татаж авч болно.

За ингээд нэгдүгээр алхам
Кракаа ажиллуулаад дуртай хувилбараа сонгоод serial дугаар үүсгэнэ. Copy товчыг дарж үүсгэсэн serial дугаараа хуулж авна. (Хэрэв крак программ нээгдэхгүй юм уу устаж алга болоод байвал антивирус программаа install хийж дуустал унтраахыг зөвлөж байна.)
2. Одоо программынхаа setup-ийг ажиллуулна. тэгээд сериал кодоо зохих газарт нь хуулж тавиад install хийж байх зуур 3-р алхам руу шилжинэ.


3. Программын лиценз файлыг крак программаар үүсгэнэ.

Create license file товчлуурыг дарснаар lic өргөтгөлтэй лиценз файл автоматаар үүснэ.

Энэхүү файлыг save товчлуурыг дарж хадгалснаар 3-р алхам дуусна. Ингээд install дуустал хүлээж restart хийнэ.
4.Ингээд унтарч ассаны дараа start цэснээс update manager - ийг ажиллуулна.

Менежерт үүсгэсэн лиценз файлынхаа замыг зааж өгч лиценз файлаа таниулна.

5. Ингээд эцэст нь Симуляци программ дуусашгүй хугацаатай боллоо.



Крак программ
 
Үндсэн программ 1-р хэсэг
Үндсэн программ 2-р хэсэг


Цааш унших...

Sunday, May 15, 2011

Way of the Peaceful Warrior

Энэхүү ном нь амьдралын гүн ухааны талаар өгүүлэх болно. Та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Бүр ойлгохгүй бол киног нь үзэж болно шүү.






Цааш унших...

Saturday, April 9, 2011

Proteus 7.1

 
Энэхүү программ нь электроник, тоон электроникийн симуляци хийдэг программ хангамж юм. За тэгээд энэхүү программ хангамжинд хийж чадахгүй зүйл бараг байхгүй бөгөөд хавтангийн зураг зурна, симуляци хийнэ, update хийж шинэ гарсан схемтехникийн загварыг татан авч ажилуулж болно.
Заавар:
1. Суулгаж байх үед түлхүүр нэхвэл түлхүүр байгаа фолпероо хайж олоод максим гэдэг лицензийг сонгоно. тэгээд инсталл товчийг дарж түлхүүрүүдээ суулгачаад close товчыг дарахаар суулгалт үргэлжлүүлэн явагдах болно.
2. Суулгаж дууссаны дараа patch файлыг заавал уншуулах хэрэгтэй бөгөөд үүний дараа таны программ ажиллах болно. Хэрвээ дараа ажиллахаа больвол дээрхи patch файлыг уншуулснаар программ дахин ажилладаг болно.

Цааш унших...

Tuesday, April 5, 2011

Электроникийн "Open source" хичээлүүд

Энэхүү нээлттэй эхийн материал маань Массачусетсын технологийн их сургуулийн электроникийн хичээлийн материал бөгөөд дотроо лекц, сем, гэрийн даалгаврын бодлого, түүний бодолт, бие даалт, түүний бодолт, шалгалтын материал бодолт зэрэг байгаа болно. За тэгээд англи хэлээр мэдлэгийн түвшингээ ахиулж өөр өндөр зэрэглэлтэй сургуульд юу үздэгийг сонирхъё гэвэл үүнийг татаарай.

Цааш унших...

Wednesday, March 16, 2011

Равдангийн Гэрэл "Анхны хайр"

Тийм ээ чи миний таньдаг хүн
Тэгэхдээ сайн таньдаг хүн
Тэгэвч чи надтай мэндэлдэггүй
Тийм дээ, танихгүй юм чинь арга байж уу
Дөрвөн жил их сургуулийн замд
Тохиролцсон юм шиг урд хойноо сүлжилдсэн
Дөлгөөн харцандаа бодол хөвөрдсөн үеийн залуу чамтай
Дотно танилцаж үерхэхийг удтал би хүлээсэн
Нуугаад яахав чи надад таалагддаг байсан
Нэрийг чинь харин бусдаас сураглаж яваагүй
Ирэх замыг чинь тосон нууцхан харуулддаг байсан
Орох хичээлийн чинь хуваарийг зөнгөөрөө мэддэг байсан
Эхний голдуу хичээлийг хааяа тасалдаг ч
Эргэцүүлж миний бодоход чи сайн оюутан
Дараа нь чи хичээлээ нөхөхдөө л ядардаг л биз
Дасал болсон дүрийг чинь харахгүй байх надад түүнээс хэцүү
Дандаа сугавчилдаг нимгэн бор хавтас
Даарах хүйтэнгүүд ч яарч явдаг түргэн алхаа
Зөрөн өнгөрөх охидыг ажигладаггүй хатуухан төрх
Зүүд эзэгнэн нойргүй хонуулсан миний анхны хайр
Сэлүүхэн орой хүргүүлэх хүнгүй ганцаарддаг байсан ч
Сэтгэлдээ чамайг дурсаж ханьтай явсан
Сүүлчийн хонх оюутны самбарт жингэнэхэд
Сүүлийн удаа би чиний өмнүүр өнгөрсөн
Тийм ээ, чи миний таньдаг хүн
Тэгэхдээ сайн таньдаг хүн
Тэгэвч чи надтай мэндэлдэггүй
Тийм дээ танихгүй юм чинь арга байж уу.


Цааш унших...

Saturday, March 12, 2011

Poem (bleach ending song)

The cherry blossoms dance, under a chilly sky
You walk away, dreams and hopes on your small shoulders
As you leave, I want to tell you ...
I can at least be serious today, can't I?
To make my smile as beautiful as a garden
and tell you when you need to hear it most...
Thank you, for laughing with me
Thank you, for crying with me
It'll be okay, I'll try my best not to miss you
The path you once believed in will soon be behind you
So we say farewell, for now is a new beginning
We say farewell, I'll understand why someday
It'll be okay, you're not alone
You'll always have a place to come back to




Цааш унших...

Танихгүй эмэгтэйн захидал




Цааш унших...

Микроконтроллёрын лекц (updated version)



Цааш унших...

Thursday, February 3, 2011

ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ХҮМҮҮСИЙН СЭТГЭЛ ЗҮЙН ЯЛГАА

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь өөрийгөө бүрэн гүйцэд таниулахгүй нууцлаг үлдэнэ гэдэг маш том урлаг. Христон Геббел Амьдарлын хүрдийг бид ганцаараа бус хэн нэгэнтэй хамт туулдаг, энэ ч ертөнцийн жам. Хэрвээ амьдралыг аялалттай зүйрлэх юм бол хүмүүс байнга л уулын оргил руу гарах аялалд тэмүүлнэ. Уул өөд гарч буй хүнд хэн нэгний түшиг тулгуур хэрэгтэй. Хэн хамгинй сайн түшиг тулгууртай байна тэр хамгийн өндөр уул руу зоригтой, сэтгэл хангалуун, бардам алхана. Уулын бэлд ганцаараа зогсоод оргил өөд харах, хэн нэгэнтэй харах эсвэл олуулаа харах ялгаатай. Энэ аялалын гуравны хоёроос илүү хувийг эсрэг хүйсний хүнийхээ хажууд хамтдаа байж, урам зориг, итгэл, эрч хүч, өөрийгөө үнэлэх зөв үнэлэмжийг олж авна. Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн сэтгэл зүй, сэтгэн бодох чадвар, зан чанар, үйл ажиллагаа, харилцааны ихээхэн ялгаатай. Үүнийг биологи, анатоми, физиологи, сэтгэл зүй тал талаас нь судалдаг. Энэ талаар хийгдсэн олон сонирхолтой судалгаа, тоо баримт байдаг. Хөгжлийн үйл явц нарийн нийлмэл болох тусам эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сэтгэл зүйн ялгаа багасч байгаа талаар эрдэмтэд тодорхойлох болсон нь хэн бүхний анхаарлыг татаж байгаа. Эрчүүд, эмэгтэйчүүдийн илэрхийлдэг зан үйлийг гаргаж, эрчүүд шиг эмэгтэйчүүд ихэссэн гэж Калифорнын Их Сургуулийн сэтгэл зүйн тэнхимийн сүүлийн үеийн судалгаа харуулжээ. Бид ч үүнтэй санал нэглэхээс өөр аргагүй. Хумсаа будаж, уруулаа өнгөлсөн залуус, эршүүд, бадриун охидтой тааралдах нь хэвийн үзэгдэл мэт болжээ. Бидэнд анзаарагддаггүй мөртлөө эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сэтгэл зүйн ялгааг гаргасан сонирхол татахаар амьдралд, шинжлэх ухаанд батлагдсан жишээнүүдийг дурьдая. Эрэгтэй хүн цамцаа баруун гараасаа эхлэж өмсдөг Эмэгтэй хүн зүүн гарнаасаа, Хоолойтой цамц тайлах бол эрэгтэйчүүд доороос нь Эмэгтэйчүүд хоолойноос нь эсвэл ханцуйнаас нь, Дэлгүүрт ороод шинэ барааг эмэгтэйчүүд сонирхдог бол Хэрэглэж дадсан бараа руугаа эр хүн очдог, Гэрийнхаа хаалганд тулж зогсоод түрхүүрээ гаргадаг нь эрэгтэй хүн Орцныхоо хаалга руу хүрээгүйгүй эмэгтэй хүн цүнхээ уудалдаг, Гараа үзүүл гэж хэлэхэд эмэгтэйчүүд алгаа харуулж Харин эрэгтэйчүүд гараа ээлжлэн харуулдаг, Эрэгтэйчүүд ерөнхийлөн хардаг бол Эмэгтэйчүүд нэгжид гол анхаарлаа хандуулдаг, Эрчүүд юмс обьектийг илүү сонирхдог бол Эмэгтэйчүүд хүмүүсийн харилцаа, болоод, сэтгэл хөдлөлд илүү анхаардаг, Чихэрлэг зүйлийг эрэгтэйчүүд хүлхэж иддэг бол Эмэгтэйчүүд эсэргээрээ, Сэтгэл хямрасан үед эмэгтэйчүүд сэтгэлээ онгойтол бусадтай ярьдаг, хэн нэгнийг хүсэмжилдэг бол Эрэгтэйчүүд өөрийн доторх хүнтэйгээ саналаа солилцож, аль болох ганцаараа байхыг хүснэ, Эмэгтэйчүүд сэтгэл хөдлөл, зөн билэгтээ итгэдэг Харин эрэгтэйчүүд оюун ухаан, обьектив байдалд итгэдэг, Эрэгтэйчүүд үр дүнг чухалчилдаг бол Эмэгтэйчүүд үйл явц чухал байдаг
Цааш унших...

Sunday, January 9, 2011

П.Бадарч "Бөрттэй цагаан сарны дор"

Алаг vрээ тээсэн эх шиг
Бєртхєн сэвхтэй
Амрагийн дуунд уярсан бvсгvй шиг
Дэгжин цагаан сараа
Алтан мєнгєн элтэсээ
Цацлан цацлан элтэрч
Амьтан болоод хvмvvний явдлыг
Ажин ширтэн мэлмэрнэ vv
Аяахан хєєрхий замлин аа

Бєрттэй цагаан сарны дор
Бємбєл цагаахан саахны хургаа зєрvvлж
Би ижийтэйгээ хоёул явнаа
-    Бєєрєнхий цааган сарны дээр
Юу байгаа юм ээжээ
-    Бvтээхийн рашаан
Бумбалж тэвэрсэн
Бvжинхэн туулай байгаа юмаа иний хvv ээ
Бєрттэй  цагаан сарны дор
Би ижийдээн хєтлvvлж єссєєн

Бєрттэй цагаан сарны дор
Бvгд хонгор адуугаан гилж
Би аавыгаа дагаж явнаа.
-    Алиман цагаан саран дээр
Юу байгаа юм.  Ааваа
Раху гэгч байгаа юм
Ажиглаж битгий хар. Миний хvv ээ
Бєрттэй цагаан сарны дор
Би аавыгаа дагаж ухаажсаан.

Бєрттэй цагаан сарны дор
Бvсгvй хvнд дурлаж хайрлаж
Би ханиа  дагуулж, дагаж явна.
Дугараг цагаан саран дээр
Юу байгаа юм. Хань минь ээ
Дурлалын бурхан тэр их холоос
Бид хоёрыг  харжээ суугаа юм амраг минь ээ
Бєрттэй цагаан сарны дор
Бvсгvй хайранд би цэцэглэсэнсээн.

Мєнхийн рашаан бумбалж тэвэрсэн
Мєнєєхєн туулайг ирэв гэж зvvдллээ
Мєхєлгvйн рашаан нэг хvнд дутна.
Яадгийм билээ. / туулай хэлэв /
Мєр зохь оо. Би vхэхээр vлдэе дээ.

Ааван ээжин хоёрт минь
Амраг сайхан ханьд минь
Ачтай буянтай энэ олон  хvмvvст
Амьтай болгонд хvртээгээд сэрэв
Аяахан замлин минь ээ
Бєрттэй цагаан сарны дор
Би зєєлєн сэтгэлт ажгуу.
Мєхлийн аюулыг  шамбалж хахарсан
Муухай рахуг ирэв гэж зvvдэллээ
Мєддєє би ирэхгvй
Нэг л хvнийг залгина / раху хэлэв /
Мєргєлєє та, намайг ид дээ гэлээ

Ээжин ааван хоёрыг минь
Энхрий хєєрхєн зээгий минь
Энэ олон сайхан хvнийг орхи
Энэ биеийг минь залги гээд би сэрэв
Бєрттэй  цагаан сарны дор
Би зєв бодолтой л яваа юм байна даа.

Дорнын тэнгэрт л аялж хонодог
Долоон бурхантай амраглаж тохиодог
Домгийн гоё хvvхэн Бєрттэй цагаан сарны дор
Догдлон сууж шvлгээн бичих
Хичнээн шєнє надад vлдсэн юм бэ
Аяа хєєрхий
Ажрал vгvй л эргэлддэг замлинаа.

1998. 12- сар
Цааш унших...

Thursday, January 6, 2011

"Цаг гарга"

Баяр чадлийн ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга
Бага залуу xарагдаx тул тоглож наадаxад цаг гарга
Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүсэглэxэд цаг гарга
Оюун уxаан ундаршгүй тул уншиж мэдэxэд цаг гарга
Ариун xишиг бурxныx тул xайр сэтгэлдээ цаг гарга
Аз жаргалын xаргуй тул найз нөxөддөө цаг гарга
Зүрx сэтгэлийн дуулал тул инээж баясаxад цаг гарга
Зүдрэx цаг ээлжтэй тул өглөг xишигт цаг гарга
Xөлс болгон шагнал тул ажил xөдөлмөрт цаг гарга
Xүрэx диваажин нэxэлтэй тул буян xурааxад цаг гарга

Take time to THINK... it is the source of power.
Take time to PLAY... it is the secret of perpetual youth.
Take time to READ... it is the fountain of wisdom.
Take time to PRAY... it is the greatest power of earth.
Take time to LOVE and BE LOVED... it is the God-given privilege.
Take time to BE FRIENDLY... it is the road to happiness.
Take time to LAUGH... It is the music of the soul.
Take time to GIVE... it is too short a day to be selfish.
Take time to WORK... it is the price of success.
Take time to DO CHARITY... it is the key to heaven
Цааш унших...

Электронийкийн загварчлан үзүүлсэн толь бичиг (Англи)




Цааш унших...

Tuesday, January 4, 2011

Д.Цоодол "Чамдаа би өртэй"

Хол ойрын замд хуучтай юм шиг оройтож
Хором хормоор нойрыг чинь үрсэн хүн
Хонгорхон хүүгээ бүлээрэхэд дахиад л эзгүй
Хоолойгий чинь өчнөөн удаа зангируулсан хүн
Надаас өөр байхгүй ээ
Найз минь чамдаа би өртэй

Хувцасны моодноос амтай шиг хоцроож
Худалдааны газар жамтай шиг зогсоож
Халуун зүрх ээлжгүй галч шиг мануулж
Хагархай цоорхойгоо энэ насаараа шидүүлсэн хүн
Хаанаас надад өөр байх вэ?
Хань минь, чамдаа би өртэй

Энэ ертөнцийн эрчүүл цөмөөрөө байхад
Эдлэн минь юм шиг чамайгаа мэдсэн хүн,
Бүсгүй танхил мөрийг чинь холготол
Бүтэн айлын заяаг чамдаа ачсан хүн
Хорвоод би л байна
Хонгор минь, чамдаа би өртэй

Сувд торгоор чамайгаа гоёж чадаагүй явтал минь
Сул хар үсийг чинь орчлон хяруугаараа чимлээ
Жаргаана даа чамайгаа, жаргаана гэж санасаар явтал
Жаалхан чиний минь өвөр дээр ач нар тонгочлоо
Энэрлийг чинь мартсангүй ээ, жаргааж л амжихгүй явна
Энхрийхэн минь, чамдаа би өртэй

Бараантай бүгээнтэй амьдралд хөлөө олох гэж
Бажигдсаар явтал нэг л мэдэхнээ өтөлчихжээ
Байдаг ганц амьдралаа миний төлөө элээсэн
Багын чамаасаа би дэндүү их юм авчихжээ
Хөгшин нь бүр эхнээсээ дахиад нэг амьдрах ч болоосой
Хөөрхий минь, чамдаа би өртэй

Цааш унших...

Дэндүү давчуу (КтМС-ийн шинэ жил 2010-2011)


Цааш унших...